Энэ хотод би ямар нэгэн зүйлээ орхисон юм шиг эргэж ирдэг. Энэ хотод ирсэн, энэ хотоос буцсанаа тоолох юм бол яг настай минь эн тэнцүү болж. Төрөлх нутаг, харийн орны энэ хотын хооронд туулсан замаа тооцоолоод үзсэн чинь 200 мянган км болчихож. 2-р сарыг хүлээж байгаа энэ хотыг би орхиод явлаа. Гэхдээ эргэж ирнэ ээ.
2011-01-30
2011-01-20
Чалчаа
Би ер нь сүүлийн үед их нуршаа яриатай, чалчаа болчихжээ. Нэг сэдэв эхэлчих юм бол зогсолтгүй яриад байдаг болчиж. Ийм чалчаа болсоноо сая л мэдэрлээ. Тэгсэн хэрнээ блог дээрээ асар богинохон юм бичээд байдаг болчиж. Энэ одоо юуных вэ?
2011-01-17
Ajiliin odoruud
Ashgui ene shine jiliin urt amrtalt ni duusaj ajil torol surguuli soyol tsegtserch baina.
2011-01-03
Шинэ жилийн бэлэг
Шинэ жилээр надад ирсэн бэлэгнүүд. Баярын үеэр нийтдээ 3 хүнээс бэлэг авч, бас өөр 3 хүнд би бэлэг өгсөн юм байна.
2011-01-02
Амьдрал яагаад ийм байдаг юм бэ?
12 сарын 30. Оройхон гэртээ сууж байтал хаалга тог тог. Нээгээд харсан чинь манай байрны монгол залуу. Гитараа бариад зогсож байна. Насаар бол надаас дор хаяж тав, зургаа дүү. Би танилцаад удаагүй. Ер нь бол элдэв сагсуу зангүй, даруухан хичээл номондоо ч сайн хүүхэд шиг санагдсан.
-МНЭД ахаа орж болох уу?
-Миний дүү ороод ир ээ. Ийшээ суу гэж ор руугаа заагаад, Цай уух уу? Сок уух уу?
Өнөөх маань гартаа миний орон дээр тавиад суулаа. Тэгээд дуугарсангүй. Тэхээр нь би хоёулаа нэг нэг пиво уух уу? гэж санал гаргав. Өнөөх чинь намайг ингэж хэлнэ гэж төсөөлөөгүй бололтой. Болох юм уу? гэж надаас зөвшөөрөл авч байна. Тэхээр нь би толгой дохив. 5 минутын дараа бид хоёр шар айраг уунгаа хууч хөөрч суулаа.
-МНЭД ахаа, та хүүхэдтэй юу?
-Үгүй. Гэр бүлтэй болж амжаагүй л явна. (Ийм асуултанд би ийм л хариулт өгдөгийн.)
-Тэгвэл та найз бүсгүйтэй юу?
-Найз бүсгүй бол байгаа. Гэхдээ гэрлээгүй ээ. (Монгол уугаасаа л надад хааяа уулздаг хууч хөөрдөг найз бүсгүй байдаг юм.) Ахын дүү, өнөөдөр яагаад настр муутай байна аа?
-МНЭД ахаа, би өөрийнхөө ирээдүйг маш сайхнаар төсөөлдөг байлаа. Гэтэл өнөөдөр миний тэр бүх мөрөөдөл замхарчлаа гэж хэлээд нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. Энэ товарищ найз охинтойгоо л муудалцсан юм байгаа биз гэж би бодоод нэг их тоосон ч үгүй. Угаасаа үерхэж байгаа хосууд муудалцаад, бие биенээ тунирхаад эргээд эвлэрч л байдаг шд гэх ухааны юм бодов. Гэтэл түүнд тохиолдсон асуудал миний бодож байснаас арай л өөр байж л дээ.
-МНЭД ахаа, надад сэтгэлээ онгойтол ярилцах хүн хэрэгтэй байнаа. Манай найз охин Хятад улсад сурдаг юм. Бид хоёр үерхдэгийг хэн хэний маань ар гэрийнхэн нь мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Манай найз охин 5 сартай жирэмсэн байсан юмаа. Гэтэл... гэснээ үгээ гүйцээлгүй хоёр нүднээс нь нулимс асгараад эхэллээ. Найз охин нь золгүй байдлаар хүүхдээ зулбачихжээ. Уг нь хүүхэдтэй болохыг хэн хэн нь маш хүсэж хүлээж байж. МНЭД ахаа, би хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдсэн өдрөөсөө эхлээд л үүнийг хайчилж, байнга биедээ авч явдаг байсан гээд халааснаасаа эсгий үнэг гаргаж ирээд надад харуулав. Бас охин гарвал... хүү гарвал... гээд нэрийг нь хүртэл бодчихсон байснаа надад хэллээ. Түүний яриа миний сэтгэлийг шимширүүлсэн. Эзэн нь энэ хорвоод ирэхгүй болсон тэр эсгий үнэгийг хараад миний нулимс ч гэсэн нэг л мэдэхнээ асгарчихсан. Бид өөд өөдөөсөө харж суугаад баахан уйлав. Амьдрал яагаад ийм байдаг юм бол оо? Хэн нэгэн нь хүүхэдтэй болохыг туйлын их хүсэж байсан ч санааны зоргоор болдоггүй. Гэтэл зуурдын жаргалдаа хөтлөгдөж явсан хүмүүс “хүсээгүй хүүхэдтэй” болчихоод үр хөндөлт хийлгэх гээд явж л байдаг.
Би сургуулиа хаяад Монгол руу бүр мөсөн явмаар байна. Та надад зөвлөөч. Би яах вэ? гэж тэр залуу надаас асуулаа. Бүр мөсөн сургуулиа орхиод явна гэдэг сайхан санаа биш юм даа. Харин ахын дүү шалгалтаа хугацаанаас нь өмнө урьдчилж өгөөд Монгол руу яв. Найз охинтойгоо уулз. Та хоёр залуу хүмүүс. Амьдралд зөндөө л бэрхшээл тохиолдож таарна. Ийм болохоор тэр болгоны өмнө бууж өгөөд хэрэггүй. Найз охиноо ирэх намар өөрийнхөө энэ сургуульд оруулчих. Тэгээд хамт нэг өрөөнд амьдарсан ч болно гэх мэтээр би чадах ядахаараа л түүнийг тайвшруулах гэж оролдов.
Асгартал уйлаад сэтгэл нь жаахан ч гэсэн онгойсон бололтой. Тэр: Ахаа, би танд найз охиндоо хамгийн анх дуулж байсан дууг дуулах уу? Та үгийг нь мэдэх бол хамт дуулаарай гэв. Би “за” гэлээ. Тэр гитараа бариад
СССР улсаас гаралтай сэгсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захианы дугаар номер 1 юм шүү
Гэж дууллаа. Амьдрал яагаад ийм байдаг юм бол доо. Аминчилж ярьсан энэ яриаг би хэнд ч яриагүй ээ. Харин блогтоо биччихлээ. Үүнийг уншиж байгаа та энэ түүхийн эзнийг нь мэдэх боломжгүй болохоор л биччихлээ.
Шинэ жил
Шинэ жил
12 сарын 29-ны өдрийн 15 цаг. Нисэх онгоцны буудал руу явж хүндэт зочноо угтахаар гэрээсээ гарав. Автобус, метро, микроавтобус гэж унаа сэлгэж суусаар Шереметьево аэропортын Б терминал дээр ирлээ. Метроноос гараад нисэх орох микро автобусанд суусан чинь зам бөглөрч таглараад, тосож авах жаалын маань хөлөглөсөн мөнгөн цагаан онгоц нь газардах цаг нь аль хэдийнэ болчихоод байдаг. Би цагаасаа хоцорчихлоо яана ийнээ гэж ганцаараа баахан бухимдав. Өнөөх маань намайг нисэх буудал дээр бараг хагас цаг хүлээж сууж. За ямар ч байсан бие биенээ олоод уулзлаа. Манай гэрт ирлээ. Сайн явж ирсэн үү? гэдэг асуултаар эхлээд бла бла бла гэж буу халж суусаар орой боллоо.
12 сарын 30. Маргааш нь өглөө нь өнөөхөө дагуулаад хотын төвөөр хэсэг зугаалав. Улаан талбай, ГУМ, Храм Христа Спасителя. Бас нэг музейгээр ороод гарлаа. Нар шингэхийн алдад гэртээ эргэж ирэв. Танил хэдэн монголчуудтайгаа холбоо барьж маргааш шинэ жилийг хэрхэн угтахаа ярилцав. Хүнсний дэлгүүр орж баярын ширээн дээр тавих чихэр жимс, бага сага гашуун нясуун юм авсанаар энэ өдөр дуусав. Дөнгөж дэлгүүрээс ирээд байрныхаа орцоор ортол манай байрны нэг монгол залуу тааралдав. Урвайгаад нэг л гунигтай. Уйлсанаас болоод нүд нь бөлцийж хавдаад улайж.
-Сайн уу? Миний дүү, бүх юм зүгээр үү?
-Зүгээр бишээ байнаа МНЭД агаа. Дүү нь нэлээн асуудалтай, хэцүүхэн болчихоод явж байна.
-Ээ, яанаа. Юу болсон юм бэ?
-Ярих юм их урт юм болноо ахаа.
-Хэрвээ сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй ярилцмаар байвал ахынхаа өрөөнд ороод ирээрэй.
-За тэгнээ гэсээр тэр цаашаа явж, би ч гэртээ орлоо. Амьдрал гэж нээрээ сонин юмаа. Тэр оройдоо энэ залуу манай гэрт орж ирж хэнгэнэтэл уйлсан даа. Гэхдээ энэ талаар дараа нь бичье.
12 сарын 31. Өнөөдөр оройн шоу ч яамай. Баярын дараах амралтаар идэх хүнсээ цуглуулаад ойрхон байдаг хүнсний дэлгүүр рүү нэг, хоёр, гурав гээд марш алхав. Бас нөгөө зочиноо дагуулаад явж байгаамаа. Гартаа нэг нэг тортой юм бариад л ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад гэрийн зүг. Үдээс хойш хамт паридах нөхдүүд цугларч, тогоо шанага харшуулаад хэсэг пижигнэв. Алив миний дүү салатны төмсөө арилгачих. Би тахианы махаа эвдээд бэлдэе гэтэл зарим нь би тэгвэл гэрээ цэвэрлээд хамаг юмаа цэмцийлгэе гэх мэтээр. За ингээд долоо найман хүн хамжиж дэмжилцэж байгаад хоол ундаа бэлдэв. Монгол он солигдох мөчтэй зэрэгцээд нэг шампанскаа буудуулаад баяраа эхэлчихлээ. Цагийн зүү 12-ийг заах дөхөж Оросын Баавгай овогт Дмитрий ах үг хэлэхээр нь бас нэг шампанск. За тэгээд манай фракцийнхан ч ууж идэж, тоглож, наадаад шинэ жилээ сайхан л өнгөрүүллээ. Шинэ жилийн парины статистиъ мэдээ гэвэл: градустай юм уугаад танхайрсан хүн байхгүй. Архи, дарс, шар айраг гээд олон юм хольж уусан тул бөөлжсөн хүн-1. Халаалттай байх үедээ гар утсаа задлаж SIM –ээ гаргаж барьж яваад хаясан хүн-1. Ширээн дээр байсан лонхтой шар айраг санаандгүй түлхэж унагааж шалаар асгасан нэг хүн байсныг эс тооцвол манай франкцынхан элдэв асуудалгүй сайхан л шинэ оноо угтлаа. Манай франкцынхан гэснээс бүрэлдэхүүн нь 4 охин 4 залуу. Тэр 4 залуугийн нэг нь би.
1 сарын 1. Шөнийн 5 цаг гэж унтсан болохоор өдөр 14 цаг өнгөрч байхад л халуун хөнжилөөсөө сугарав. Өчигдөрийн бүрэлдэхүүнээрээ дахиж цуглараад хоол унд хийж идэхээр болов. Өчигдөр орой хэн нь хэн рүү хандарсан, хэн нь яаж хөглөсөнөө ярьж баахан шуугилдав. Ямар хоол хийх үү гэвэл нэг бүгд нэгэн зэрэг шөлтэй хоол гэж дуугарав. Яг ямар 1-р хоол хийх үү? гэсэн чинь нэг охин бантан гэж дуугарав. Бусад нь гайхаад: чи шартаад байгаа юм уу? Өнөөх чинь: үгүй л дээ. Гэхдээ л бантан идчих юм бол гоё болчих гээд байнаа гээд инээж байна. Нэг банди: Будаатай шөл хийж идье. Өчигдөр агшаасан будаанаас үлдсэн шд. Тэхээр нь би: Өө яахын бэ? Би хоносон юм идэхгүй. Дорхноо хордлого болчих гээд байдаг юм. За ингээд миний саналыг харгалзан үзээд гоймонтой шөл хийж идэхээр болов. За 2011 оны эхний өдөр нэг иймэрхүү.
2011 оны анхны бичлэг
Шинэ жилийн мэнд хүргэе.
Шинэ жилийг гоё, хөгжилтэй тэмдэглэсээн. Яг оюутнуудын тэмдэглэдэг зарчимаар л шинэ оныг угтлаа. Ойрдоо интернэтэд тааваараа тухтай суух цаг, боломж гарахгүй үнэхээр миа байна оо. Интернэт миний амьдралын салшгүй нэг хэсэг болчихжээ. Хэд хоногоос тэгэж байгаад зураг хөрөгтэй томоохон тайлан бичнээ.
Subscribe to:
Posts (Atom)