Шинэ жил
12 сарын 29-ны өдрийн 15 цаг. Нисэх онгоцны буудал руу явж хүндэт зочноо угтахаар гэрээсээ гарав. Автобус, метро, микроавтобус гэж унаа сэлгэж суусаар Шереметьево аэропортын Б терминал дээр ирлээ. Метроноос гараад нисэх орох микро автобусанд суусан чинь зам бөглөрч таглараад, тосож авах жаалын маань хөлөглөсөн мөнгөн цагаан онгоц нь газардах цаг нь аль хэдийнэ болчихоод байдаг. Би цагаасаа хоцорчихлоо яана ийнээ гэж ганцаараа баахан бухимдав. Өнөөх маань намайг нисэх буудал дээр бараг хагас цаг хүлээж сууж. За ямар ч байсан бие биенээ олоод уулзлаа. Манай гэрт ирлээ. Сайн явж ирсэн үү? гэдэг асуултаар эхлээд бла бла бла гэж буу халж суусаар орой боллоо.
12 сарын 30. Маргааш нь өглөө нь өнөөхөө дагуулаад хотын төвөөр хэсэг зугаалав. Улаан талбай, ГУМ, Храм Христа Спасителя. Бас нэг музейгээр ороод гарлаа. Нар шингэхийн алдад гэртээ эргэж ирэв. Танил хэдэн монголчуудтайгаа холбоо барьж маргааш шинэ жилийг хэрхэн угтахаа ярилцав. Хүнсний дэлгүүр орж баярын ширээн дээр тавих чихэр жимс, бага сага гашуун нясуун юм авсанаар энэ өдөр дуусав. Дөнгөж дэлгүүрээс ирээд байрныхаа орцоор ортол манай байрны нэг монгол залуу тааралдав. Урвайгаад нэг л гунигтай. Уйлсанаас болоод нүд нь бөлцийж хавдаад улайж.
-Сайн уу? Миний дүү, бүх юм зүгээр үү?
-Зүгээр бишээ байнаа МНЭД агаа. Дүү нь нэлээн асуудалтай, хэцүүхэн болчихоод явж байна.
-Ээ, яанаа. Юу болсон юм бэ?
-Ярих юм их урт юм болноо ахаа.
-Хэрвээ сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй ярилцмаар байвал ахынхаа өрөөнд ороод ирээрэй.
-За тэгнээ гэсээр тэр цаашаа явж, би ч гэртээ орлоо. Амьдрал гэж нээрээ сонин юмаа. Тэр оройдоо энэ залуу манай гэрт орж ирж хэнгэнэтэл уйлсан даа. Гэхдээ энэ талаар дараа нь бичье.
12 сарын 31. Өнөөдөр оройн шоу ч яамай. Баярын дараах амралтаар идэх хүнсээ цуглуулаад ойрхон байдаг хүнсний дэлгүүр рүү нэг, хоёр, гурав гээд марш алхав. Бас нөгөө зочиноо дагуулаад явж байгаамаа. Гартаа нэг нэг тортой юм бариад л ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад гэрийн зүг. Үдээс хойш хамт паридах нөхдүүд цугларч, тогоо шанага харшуулаад хэсэг пижигнэв. Алив миний дүү салатны төмсөө арилгачих. Би тахианы махаа эвдээд бэлдэе гэтэл зарим нь би тэгвэл гэрээ цэвэрлээд хамаг юмаа цэмцийлгэе гэх мэтээр. За ингээд долоо найман хүн хамжиж дэмжилцэж байгаад хоол ундаа бэлдэв. Монгол он солигдох мөчтэй зэрэгцээд нэг шампанскаа буудуулаад баяраа эхэлчихлээ. Цагийн зүү 12-ийг заах дөхөж Оросын Баавгай овогт Дмитрий ах үг хэлэхээр нь бас нэг шампанск. За тэгээд манай фракцийнхан ч ууж идэж, тоглож, наадаад шинэ жилээ сайхан л өнгөрүүллээ. Шинэ жилийн парины статистиъ мэдээ гэвэл: градустай юм уугаад танхайрсан хүн байхгүй. Архи, дарс, шар айраг гээд олон юм хольж уусан тул бөөлжсөн хүн-1. Халаалттай байх үедээ гар утсаа задлаж SIM –ээ гаргаж барьж яваад хаясан хүн-1. Ширээн дээр байсан лонхтой шар айраг санаандгүй түлхэж унагааж шалаар асгасан нэг хүн байсныг эс тооцвол манай франкцынхан элдэв асуудалгүй сайхан л шинэ оноо угтлаа. Манай франкцынхан гэснээс бүрэлдэхүүн нь 4 охин 4 залуу. Тэр 4 залуугийн нэг нь би.
1 сарын 1. Шөнийн 5 цаг гэж унтсан болохоор өдөр 14 цаг өнгөрч байхад л халуун хөнжилөөсөө сугарав. Өчигдөрийн бүрэлдэхүүнээрээ дахиж цуглараад хоол унд хийж идэхээр болов. Өчигдөр орой хэн нь хэн рүү хандарсан, хэн нь яаж хөглөсөнөө ярьж баахан шуугилдав. Ямар хоол хийх үү гэвэл нэг бүгд нэгэн зэрэг шөлтэй хоол гэж дуугарав. Яг ямар 1-р хоол хийх үү? гэсэн чинь нэг охин бантан гэж дуугарав. Бусад нь гайхаад: чи шартаад байгаа юм уу? Өнөөх чинь: үгүй л дээ. Гэхдээ л бантан идчих юм бол гоё болчих гээд байнаа гээд инээж байна. Нэг банди: Будаатай шөл хийж идье. Өчигдөр агшаасан будаанаас үлдсэн шд. Тэхээр нь би: Өө яахын бэ? Би хоносон юм идэхгүй. Дорхноо хордлого болчих гээд байдаг юм. За ингээд миний саналыг харгалзан үзээд гоймонтой шөл хийж идэхээр болов. За 2011 оны эхний өдөр нэг иймэрхүү.
6 comments:
ta ch goyo shine jil zohion bguuljee. nice.
hooh naad parlament oros vodkag chini manai ah say shine jiliin beleg gej ogsii shd hahaha
hahaha. naad parlament geed oros vodkag chini manai ah say shine jiliin beleg gej nadad dursgasiim bna
to Khan> Bayarllaa.
Selemkiss>tiim uu? Odoo oros arhinuudaas ene parlament ni l ih dajgui shd.
tiim uu. tegvel bi damjuulaad bas nzdaa pasalchihsii shd. ed medehgui hvn ediin ner gutaana gedeg shig l bolj kkkk
Post a Comment