Шанхай хотод би өмнө нь хоёр удаа ирж байсан. 2025 оны 8 дугаар сард 3 дахь удаагаа ийнхүү ирлээ. Шанхай хотод анх ирж байх үедээ тэмдэглэл бичиж байсан. 2015 оны 6 дугаар сарын сүүлээр анх удаа Шанхайд ирж байлаа. Шанхайд аялах үеийн анхны сэтгэгдэлийн тухай эндээс унших боломжтой. Хоёр дахь удаа Шанхайд ирсэн тохиолдол нь 2025 оны 1 дүгээр сард байлаа. Вьетнамаас Улаанбаатар руу буцахдаа Шанхайгаар дамжин явсан юм.
Шанхай бол түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар. Тийм учраас би Шанхай хоттой бүрэн танилцаж амжаагүй ээ. Тийм ч учраас Шанхайд дахиад ирлээ.
Шанхайд ирсэн хоёр дахь өдөр нь хотын төв орж хуучны худалдааны гудамжаар тэнэв.
Дараа нь Шанхайд "Умарын сувд цамхаг" -аас холгүй байдаг "Шанхайн аквариум" үзэв.
Өмнө нь Солонгос, Вьетнамд аквариум үзэж байсан. Энэ удаа Шанхай хотын аквариумыг үзлээ. Талбайн хувьд хамаагүй том, илүү баялаг үзмэртэй юм байна лээ.
Дараа нь Starbucks орж хүйтэн ундаа шимж хөлөө амрааж суув.
Зочдын дэвтэр дээр нь With love from Mongolia. MNED гээд он сар өдөр бичив.
Шанхайд өнгөрүүлсэн 3 дахь өдрөө New-York University Shanghai кампус руу очиж үзэв.
Шанхайд байх хугацаандаа Jack'd APP ашиглан танилцсан нутгийн залуутай болзоод амжсан. 👉👌
Шанхай хотын шөнийн үзэмжийг харж нүдээ баясгах зорилгоор SHANGHAI BUND орчим рүү явлаа.
Шанхайд өнгөрүүлсэн 4 хоног дорхноо дуусав. 4 дэх өдрийн өглөө нь Шанхайгаас Өвөрмонголын Ордос хот руу нисэв.








































































