За нэлээн хэд хоног их муухай ааштай, ууртай байлаа.
Баримт №1
Дандаа яахараа хамгийн чухал мөчид техник хэрэгсэл гэнэт саатдаг байна аа.
Баримт №2
Өөр өдөр. Нэг хүнтэй ажил төрлийн холбоо тогтоов. Түүний мэдлийн нэг заал түрээслэж авахаар авах юм болов. Өнөөх маань ч "За. Ok" л гэлээ. Тэгээд яг цагаа тулсан чинь өнөөх чинь " Би чамд юу ч амлаагүй ээ" гэдэг байгаа. Хэлсэн амандаа хүрдэггүй балай юмнаас болж ганц миний ажил биш, миний ард байгаа 300 хүний ажил, цаг зав, сэтгэл санааны байдлыг будаа болгож байгаа юм даа. Хийх ёстой байсан ажил ганц зал түрээслэхээс болж 7 хоног=168 цаг хойшлогдов. Дарга над руу зэмлэнгүй хараад л...
Баримт №3
За нэг чухал ажлыг нэлээн настай /тэтгэвэрийн нас нь дөхсөн эмэгтэй/ Э гуайтай хамтран хийх даалгавар авсан юм. Уг нь хамт хийх ёстой байсан ч нөгөөх Э гуай маань хөдөлсөнгүй. Тэхээр нь нойр хоолоо хасаж, ажлын цаг дууссаныг ч үл тоож ганцаараа офис дээрээ үлдэж чадах ядахаараа гүйцэтгэлээ. Тэр ажлын төлөө чигчий хуруугаа ч хөдөлгөөгүй Э гуай харин хөлсөө дуслуулан байж хйисэн ажлыг минь муулж бөөн шүүмжлэл өрнүүлээд донгосч өгч байнаа. Ямар их уур хүрэв ээ. Настай хүн юм болохоор нь өөдөөс нь юм хэлсэнгүй. Хэлмээр байсан ч хэлээ тас хазаад л дуугүй өнгөрлөө. Ингэж хүнд гүтгүүлж үзлээ.
Баримт №4
Энэ хүмүүс чинь ер нь хоосон нэр төр, алдар нэр хөөцөлдөхдөө ямар гаргуун юм бэ? Өнөө Э гуай Н гуайн гэж өөр хүний хийсэн ажлыг газарт ортол нь доош хийх юм. Уг нь тэр эмэгтэйн хийх ёстой, бас хийж чадаагүй зүйлийг нь Н гуай зориглоод барьж аваад хийсэн л байхгүй. Гэтэл Н гуайн хийсэн бүтээлийг Э гуай миний гараар баллуурдуулах гэж баахан үзлээ.
За ингээд хэдхэн хоногийн дотор ийм олон юм үзсэн хүн бухимдалгүй яахийн. Одоо л нэг уур савсаж байгаад замхарч арилж байна шд. За тэгээд ирэх 7 хоногт энэ бүх стрессийг авч хаяхын тулд зад шоудна аа. ^^
2010-10-29
2010-10-22
2010-10-19
Анхааралтай уншаарай.
Хүний идсэн хоол хүнс 7 секундын дотор ходоодонд очдог Хүний үс 3кг даах чадалтай Эрэгтэй хүний эрхтэн нь эрхий хуруунаасаа 3 дахин урт болдог Хүний дунд чөмөгний яс цементээс ч хатуу Бүсгүйчүүдийн зүрх эрчүүдээс илүү хурдан цохилдог Бас эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин их нүдээ цавчдаг Хүн зогсохын тулд 300 булчин нь ажиллаж байдаг Бүсгүйчүүд энэ мөр хүртэл унших байхад Эрчүүд эрхий хуруугаа харсаар л суугаа Харин одоо хүүхнүүд хажууд байгаа эрчүүдийн эрхий хуруу руу харж байдаг.
2010-10-14
Үлгэр дуусах цаг
Нар жаргажээ.
Галт тэрэг хөдөлчихсөн.
Ингээд нэг үлгэр дууслаа
ГЭВЧ
Маргааш дахиад нар мандана.
Хөдөлсөн галт тэрэгний араас гүйгээд хэрэггүй ээ. Харин онгоцоор нис.
Урьдийн юм домог болж шинэ үлгэр зохиож болно шд.
Галт тэрэг хөдөлчихсөн.
Ингээд нэг үлгэр дууслаа
ГЭВЧ
Маргааш дахиад нар мандана.
Хөдөлсөн галт тэрэгний араас гүйгээд хэрэггүй ээ. Харин онгоцоор нис.
Урьдийн юм домог болж шинэ үлгэр зохиож болно шд.
2010-10-12
“Тусгай салаа”-ны марш
Харахад бид энгийн байлдагч
Хацар бор даруухан хөвгүүд
Харин цаанаа хат суусан эрчүүд
Халирах айдасгүй тусгайгийн дайчид аа
Жирийн бид эгэл цэргүүд
Жинхэнэ тангараг өргөсөн эрчүүд
Нээрээ бид тусгай салааныхан
Нэрээ гаргасан эрэлхэг цэргүүд
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна
Оломгүй холд хөл эцэхгүй
Онцгой даалгавар биелүүлнэ бид
Салаа шагсаж тулаанд бэлэн байна
Саадыг давах саарахгүй авхаалжтай
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна2010-10-07
2010-10-05
ТУСГАЙ САЛАА
Өнгөрөсөн жил "Хэцүү анги" гэдэг дориун сериал Үндэсний Олон Нийтийн Телевизээр гарч байсан даа. Харин энэ намрын гол сенсаац нь "ТУСГАЙ САЛАА" болж байна. Юун тэр солонгосын тэнэг сериал вэ? Манайхан чинь асар сонирхолтой гоё зураглалтай сериал хийж байна шд. Монголын теле зах зээлээс солонгос савангийн дуурийг зайлуулах цаг болсон байлгүй дээ. (Ямар сүрхий үг бичиж байна аа би...) За ингээд үдэш болгон MNB -ээр шимтэн үзэж байгаа кино маань энэ боллоо.
ТУСГАЙ САЛАА ЖАГСАНА
ТУГИЙН ДООР ЗОГСОНО....
ТУСГАЙ САЛАА ЖАГСАНА
ТУГИЙН ДООР ЗОГСОНО....
2010-10-02
2010-10-01
Намар...
Өглөө сэрээд цонхоороо хартал Богд уулан дээр цас орчихжээ. Учиргүй дааруулахгүй хэрнээ гадаа намрын уур амьсгал ороод нэг л зэвэргэн. Өчигдөр ажлын өдөр байсан ч Санзайн ам руу салхинд гарав. ((-. Ойн цоорхойд газар суугаад модны орой руу харахад ямар гоё байваа. Жаахан салхи гарахад л шарласан навч модны мөчрөөс унаж ирээд... Алсын бараа ширтэхэд ой мод бүхэлдээ шаргалтаад. Алтан шаргал өнгөө гэж...
Subscribe to:
Posts (Atom)