2014-12-31
2014-12-19
Ганцаардал
ЛГБТ хүмүүс ганцаардаж байна гэж
илүүтэй гомдоллодог. Нэн ялангуяа өндөр настай ЛГБТ хүн амьдралынхаа сүүлийн
өдрүүдийг ганцаараа өнгөрүүлэх нь түгээмэл. Харин энэ үзүүлэлт өндөр насыг
насалсан гетеросексуал хүмүүсийн хувьд бага гэж Их Британий хүний эрхийн Stonewall
байгууллагын судлаачид мэдэгджээ.
ЛГБТ хүмүүсийн яагаад илүүтэй
ганцаардалыг мэдэрдэг вэ? гэдэг асуултанд мэргэжилтнүүд хариулт өгөөгүй байна. Дэлхий
дээр ганц бие хүн хичнээн байгааг хэн ч нарийн тодорхой хэлж чадахгүй. Зөвхөн
Их Британи улсад л гэхэд 14,2 сая хүн ганц бие. Тэдний хэд нь ЛГБТ вэ? гэдгийг
нь тоолох ч арга байхгүй. Ганцаараа оршин суудагаасаа болж амьдралд сэтгэл дундуур байх мэдрэмж ЛГБТ
хүмүүст давамгайлдаг байна.
Ер нь 30-аас дээш насны ЛГБТ хүн
ганцаардалыг илүүтэй их мэдэрдэг байна. Энэ бол гарцаагүй зүй ёсны хэрэг шүү
дээ гэж сэтгэл судлаачид хэлж байна. Ихэнхи ЛГБТ хүн 18-25 насандаа ижил
хүйстэнтэйгээ романтик харилцаа үүсгэдэг. Гэтэл гетеросексуал хүмүүсийн хувьд
романтик харилцаа үүсгэдэг нас нь 14-18 ажээ.
30 нас хүрсэн гей эрчүүд өөрийгөө хөгширч байна даа гэж бодож эхлэдэг.
Сексийн болон сэтгэл хөдлөлийн сэргэлт нь 30-35 насанд өрнөдөг. Харин 40 нас
хүрч жинхэнэ амьдрал эхлэх үе “залуус нас, залуу үеийг тахин шүтэх үзэл”
давамгайлдаг гей ертөнцөд тэд бүүр ч сонирхол татахааргүй нийгмийн бүлэг болж
хувирдаг. Цагийн зүү 12-ийг зааж, хонх дуугарахад бүхнээ гээж байгаа Үнсгэлжин
мэт санагдах болно гэж сэтгэл судлаач Гарольд Коден цохон тэмдэглэжээ.
Ингэхэд ганцаардалын тухай гей эрчүүд блогтоо юу бичсэнийг сонирхоё.
Насан эцэслэх хүртлээ дурлал, хайргүйгээр амьдарч болох болов уу?
Ганцаардаж байгаатайгаа эвлэрэх үү? Хайртай хүнээ олохын тулд хэр удаан хугацаа
зарцуулах ёстой юм бэ? хэмээн 30 настай гей залуу бичжээ. Тэгвэл 24 настай гей
залуу “Өөрөө өөрийгөө хайсаар л байна. Авсанд орох хүртэлээ бие биенээ хайрлаж,
халамжлах хүнээ олох юмсан.” “Би ганцаардалаас л хамгийн их айдаг” гэж 30
настай блоггер бичжээ.
Хөгширсөн хойноо ганцаараа байна гэдэг нь гей залуусын хувьд хамгийн том
айдас уу?
Ер нь ЛГБТ хүмүүс хөгширсөн хойноо ганцаараа амьдрах асуудалд тун эмзэг
ханддаг. Ганцаардал гэдэг их этгээд сонин ойлголт. Аав, ээж, ах дүүстэйгээ хамт
амьдардаг байж болно. Гэвч өөрийгөө ганцаардаж байна гэж бодсоор л байдаг.
Хөгширсөн хойноо ганцаараа байна гэдэг аймшигтай гэж нэрээ хэлэхээс татгалзсан
залуу илэн далангүй ярьсан юм.
Ганцаараа аж төрөхийг эрхэмлэдэг амьдралын байр суурийг синглтон гэж
нэрлэдэг. Орчин үеийн нийгэмд хүн ганцаараа аж төрөх боломж олгож байна. харин
балар эртний үед хүн орь ганцаараа амьдрах ямар ч нөхцөлгүй байсан юм. Хүн
сүрэглэн амьдарч л оршин тогтнох боломжтой. Ганцаараа амьдрахыг хүсдэг ч гэсэн
огт хүнтэй харилцахгүй амьдрах аргагүй. Ганцаараа өдөр хоногийг өнгөрүүлж чадна
гэдэг бодол бол зөвхөн өөрийгөө л хуурч байгаа хэрэг хэмээн 29 настай гей залуу
блогтоо бичжээ.
Барууны орнуудад ганцаардаж байгаа өндөр настан-гей хүмүүст туслах хөтөлбөр
хэрэгжүүлдэг байна. АНУ, Канад, Австрали, Швед улсад гей хүмүүст зориулсан
нийгмийн халамжийн төв ажилладаг. Энэ төв нь гей өндөр настанд эрх зүйн болон
бусад шаардлагатай тусламж үзүүлдэг ажээ.
Ганцаардалд орсон хүнийг хөндлөнгөөс нь хараад хэрхэн мэдэж болох вэ?
Ганцаардмал гей-хүмүүс гол төлөв их хурдан алхадаг. Хэрвээ тэд хэн нэгэнтэй
хамт алхаж явах юм бол өөрийн эрхгүй л түрүүлээд урд нь алхаж гарна. Хамт яваа
хүн нь түүнд хандан алхаагаа удаашруулахыг хүснэ. Дэндүү хурдан алхсандаа тэд
уучлал хүсээд алхаа гишгээний хурдаа сааруулна. Гэвч 5 минутын дараа л тэд
өөрийг мэдэлгүй түргэн алхаж эхлэдэг. Шалтгаан нь тэд хаа нэг газар руу ганцаараа явсаар байгаад бүүр дасчихсан хэрэг.
Гарц бий юу?
Зарим гей эрчүүд ганцаардалд орохгүйн тулд өөрийгөө хүчлэн байж бүсгүй
хүнтэй гэрлэдэг. Энэ нь ганцаардлаас ангижруулах боловч сэтгэл зүйн хувьд, мөн
сексийн таашаал авах тал дээр дарамт үүсгэдэг байна. Гэтэл зарим гей эрчүүд
ганцаардалд хандах хандлагаа өөрчилж, “ганцаардалын дасгал” гэдэг нэр томъёог
бодож олсон байдаг. Ганцаардал бол тийм ч муухай зүйл биш гэж тэд өөртөө
итгүүлэхийг оролддог. Ер нь би хэн нэгэнтэй хамт байхад зориулагдсан хүн биш
гэж би боддог хэмээн 27 настай гей залуу ярьж байна.
Ганц бие гей эрчүүдийн боловсролын түвшинд нь ижил насны үе тэнгийнхэнээс
нь хавьгүй илүү байдаг. Тэд сурах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд хангалттай
цаг зарцуулж чаддаг. Бас ажил дээрээ илүү цагаар ажиллах дуртай. Учир нь гэртээ
тэд ганцаараа цайгаа уух учраас харих гэж яардаггүй.
Гей эрчүүд ганцаарддаг шалтгаан нь юу вэ?
Гей хүн угаасаа л ганцаардалд
автах хувь зохиолтой. Гей эрчүүдийн дотор актив, пассивын харьцаа тэнцвэргүй.
Пассив эрчүүд давамгайлдаг. Иймд ихэнхи нь цагаан морьтой ханхүүг хүлээдэг.
Мэргэжилтнүүд энэ талаар юу боддог бол?
Сэтгэл судлаач Марк Сандомирскийн үзэж байгаагаар бол гей хүмүүс гол төлөв
зөвхөн өөрийнхөө төлөө л бүхнийг хийдэг. Энгийн үгээр тайлбарлах юм бол гей эрчүүдийн
дийлэнх нь зожиг. Тэр ч бүү хэл гей эрчүүдийн нөхөрлөл, үерхэл тогтвортой байх
магадлал ч бага. Гэхдээ үнэхээр жинхэнэ өөртөө тохирсон хүнээ олчих юм бол гей
эрчүүд удаан хугацаанд үргэлжилэх харилцааг үүсгэх боломжтой.
PS. Орчуулав
2014-11-29
Гар, нүд хоёр
Нэг ийм пост оруулмаар санагдав. Солонгын өнгөтэй бугуйвчтай гарны эзэн бол стрейт жаалын гарны зураг. Би өөрөө таньдаг. Тэр зүгээр л надаа эгдүүтэй харагдсан юм. Гар нь хөөрхөн үсэрхэг байгаа биз. Харин хоёр дахь зураг нь нүд. Энэ нүдний эзэнтэй би 2013 оны зун танилцсан юм. Тэгээд анхны үнэсэлтээ надаа өгсөн юм даа. Хөөрхөн булбайрай зөөлөн уруулыг одоо ч би мартаагүй байгаа. Үнэсэлтээс цаашаа юм өрнөөгүй юм оо
30 нас хүртэлээ амжиж хийх ёстой 30 зүйл
Ингээд 30 нас хүрчихдэг юм байжээ. Хэзээ ч 30 нас хүрэхгүй юм шиг аяглаж
байсан өдрүүдээ эргээд нэг бодоод үзээрэй. Нэг өглөө сэрээд л амьдралынхаа
дөрөв дэхь арван жилийн босго давсанаа мэдэрнэ шүү дээ. 30 нас гэдэг бол сайхан
нас. 30 настан гэдэг бол жинхэнэ насанд хүрсэн хүн гэсэн үг. Эргэн тойрныхон нь
30 настай хүнд хандах хандлага ч өөрчлөгдөнө. 30 нас хүрсэн хүн өөрийнхөө сул
талыг, бас давуу талыг ч ухамсарласан байдаг. Ингэхэд 30 нас хүрэхээсээ өмнө
хийж амжсан байх ёстой 30 зүйл байдаг.
30. Дотно харьцаа үүсгээгүй
гей найзтай болох
Танил эрчүүдийнхээ хэнийг ч нь сонжиж байгаагүй гэж хэлж байгаа гей залуу
бол нэг бол худлаа хэлж байгаа, аль эсвэл өөрийгөө маш сайн барьж чаддаг хүн.
Гей эрчүүдийн нөхөрсөг, найзын харилцаа нь ганц хоёр удаагийн тохиолдолын
сексээс үүдэлтэй байдаг нь нууц биш. Гэхдээ 30 нас хүрэхээс чинь өмнө
бүсэлхийнээс нь доош оролдож байгаагүй ядаж ганц гей найзтай байх ёстой.
29. Чамайг гомдоож байсан экс-найз залуугаа мартах
Өөрийг чинь араар нь тавьж, хуурч, улмаар амьдралын эрхээр тус тусынхаа зам
мөрийг хөөсөн экс-найз залуугаа мартаад өмнөх замаа хөөх хэрэгтэй.
28. "Шоугелз" киног үзэх
1995 онд бүтээгдсэн гол дүрд нь Элизабет Берклигийн тоглосон “Шоугелз” кино
нь өнөө үеийн гей залуучуудын үзсэн байх ёстой дэлгэцийн бүтээлийн нэг юм.
27. Хувцасны шүүгээнээсээ илүү зүйлээ гаргаж хаях
30 нас гэдэг бол хувцасны шүүгээгээ эмхлэж цэгцлэх тун сайхан завшаан.
Оюутан байх үеэсээ л өмсөж эхлэсэн жинстэй бүр мөсөн салах ёслол хийх хэрэгтэй.
Янз бүрийн эрээн мяраан бичигтэй футболк бас 30 нас хүрэх гэж байгаа хүнд
тохиромжтой биш. Жишээ нь Abercrombie & Fitch эсвэл American Eagle гэсэн
бичигтэй эд зүйл байвал бичээсийг нь нямбай арилгачих. Мэдээж иймэрхүү брэндийн
зүйлүүдийг эдлэж, хэрэглэж болно л доо. Гэхдээ тодорхой хэмжээний “хошигнол”
агуулж өмсөж байна гэдгээ тодотгох нь зүйтэй.
26. Аюулгүй сексийн талаар
бодох
30 000 км зам туулсаны дараа машиныхаа тос, тосолыг нь сольдог л биз дээ.
Тэгвэл 30 нас хүрч байгаа хүний хувьд аюулгүй сексийн талаар бодолцож үзэхэд
тохиромжтой үе. Чи хамгийн сүүлд хэзээ ДОХ-ын шинжилгээ өгсөн бэ? (ХДХВ-ийн
халдвартай хүмүүсийн дийлэнх нь өөрийгөө ДОХ-ын мэрээсийн халдвар авсан гэдгээ
мэдэхгүй явж байдаг.) Бас бэлгийн замаар халдварладаг бусад өвчнүүдийн
шинжилгээг хийлгэхэд ч илүүдэхгүй.
25. Жинхэнээсээ тамхи
татахаа болих
Хэрвээ чи тамхи хэмээх хорыг сордог
бол 30 нас хүрэхээсээ ч өмнө түүнээс салчихсан байх ёстой. Тамх нь хүний
нүүрний арьсийг хөгширүүлнэ. Уушигны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Тамхи
татаж эхлэсэн эхний өдөр чинь уушигны хорт хавдараар үхэх он тоололын чинь
эхлэл ч байжээ гэдгийг чи амьсгал хураахынхаа өмнө нь ухаарах юм билүү?
24. Согтууруулах ундааг
тохируулж хэрэглэх
30 нас хүрч байгаа хүн согтууруулах ундаа хэрэглэхдээ өөрийнхөө хэр
хэмжээнд тохируулж чаддаг байх ёстой. Ухаан мэдрэлээ алдтал согтож, бөөлжиж,
хаана яваагаа ч мэдэх чадваргүй байна гэдэг бол хэнийг ч сайхан харагдуулахгүй.
Нэг үдшийн турш 3 жүнз усан үзмийн дарс
уухад л хангалттай. Эсвэл 2 лонх шар айраг. Цагаан архи, виски, конъякийн хувьд
бол 100 граммаас хэтрүүлээд хэрэггүй. Харин усан үзмийн дарс, шар айраг, цагаан
архи, виски, конъяк зэргийг нэг дор хольж уугаад хэрэггүй.
23. Халамцуу үедээ Facebook дээр пост бичиж, танилууд руугаа утасдаж, мессэж илгээхгүй
байх
Шөнө дунд гэнэт гар утасны дуудлага, мессэж авахыг хэн ч таашаадаггүй.
Гэнэтийн золгүй явдал тохиолдоогүй л бол шөнийн цагаар хүмүүс рүү утасдаж,
мессэж бичиж хэрэггүй. Бас халамцуу
байхдаа Facebook дээр юу бодож санасанаа илэрхийлж постлох хэрэггүй. Согтуудаа
бичсэн пост нь жорлонд хүндэрээд усаа таатаагүй юм шиг л бусад хүмүүст санагдах
болно.
22. Камин-аут хийх.
Хэрвээ камин-аут хийгээгүй бол.... 30
насны босгон дээр ирчихээд эхнэр, хүүхэдгүй байгаад чинь стрейт хүмүүсийн
гайхаж эхлэнэ. Аав ээж, ах, эгч, найзууд, ажлын газрынхан чинь “Хэзээ эхнэр
авах гэж байна даа?” гэдэг асуултаар чамайг зовоож байна уу? Зарим нэг нь
гартаа санаачлага авч “сайхан бүсгүйтэй танилцуулаад өгье” гэж ч мэднэ. Хэрвээ
чи ямар үр дагавар гарахыг нь сайтар урьдчилж тооцоолсон бол итгэл даах цөөн
хэдэн хүнд өөрийгөө гей гэдгээ хэлж болох юм. Энэ нь “хэзээ эхнэртэй болох гэж
байна даа?” гэсэн улиг болсон асуултанд хариулах шаардлагагүй болгоно.
21. Амьдралд нухацтай хандах
Амьдрал гэдэг бол бүхэлдээ “утга уянгын олон ангит кино” шиг л байдаг.
Амьдралын хүнд хэцүү үед сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ялих шалихгүй зүйлд
гомдож, хэн нэгэн хүний талаар бусадтай нийлж хов жим яриад хэрэггүй. Хамт
суугаад хов ярьж байгаа хүмүүс чинь эргээд чиний нуруу руу хутга зоож мэдэх юм.
20. Өөрөөсөө насаар ах
хүнтэй болзох
Өөрөөсөө насаар ах гэдэг ойлголтонд 10-15 насаар ах хүнийг хэлж байна.
Чамаас илүү олон оймс элээсэн ахаар оройн хоолоо даалгах нь чухал биш.
Туршлагатай хүнээс чи олон шинэ зүйлийг мэдэж авч болох юм. Харин чи түүний
насан дээр ирээд өөрөөсөө дүү залууст чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг болох ч юм
билүү.
19. Сонгуульд санал өгөх
Улстөрийн идэвхитэй байж сонгуульд санал өгч байсан гэж найдая. Хэрвээ чи
сонгуульд саналаа өгч байгаагүй бол энэ иргэний эрх, үүргээ эдлэх хэрэгтэй.
Дэлхийн дахинд биш юмаа гэхэд, амьдарч байгаа нийгэмдээ юу болж байгааг
анзаарч, ажиглаж, өөрийн дүгнэлтээ хийж байх хэрэгтэй.
18. Санхүүгийн байдлаа хянах
30 насны босгон дээр байгаа хүн ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой
хэмжээний орлогын эх үүсвэртэй болсон байдаг. 20 настай оюутан байсан шигээ
мөнгийг үр ашиггүй үрдэг цаг одоо өнгөрсөн. Санхүүгийнхаа байдалд үнэлэлт өгч, мөнгөө хэрхэн үр дүнтэй
зөв зүйлд зарцуулах вэ? гэдгээ сайтар бодоорой. Банкны зээлтэй бол эргэн
төлөлтөө цаг тухайд нь хийдэг биз дээ?
17. Хоол хийж сурах
Ресторан, нийтийн хоолны газар хооллоно гэдэг эрүүл мэндэд тийм ч сайн биш.
Бас рестораны хоол үргэлж сайн байдаггүй. Хүн бүр өөрөө өөртөө тогоч байх
ёстой. Сайхан хоол хийгээд сурчих юм бол ресторанд зарцуулах мөнгөө хэмнэхээс
гадна чи найз залуу өөртөө улам ч татах болно.
16. Аялалд явах
Хүн болж төрсөн л бол хүний зэрэгтэй амьдарч, эх дэлхийгээрээ тойрон аялах
хэрэгтэй. Төрсөн нутгаасаа гадна хүний нутгаар ч яваад үз. Амьдралын өдөр
тутмын хэмнэлээ өөрчилж, сэтгэл зүйн хувьд таашаал авах, бусад улс, үндэстнүүдийн
соёл, амьдралын хэвшилийн зах зухаас нь ч гэсэн мэдрэх хэрэгтэй. 30 насныхаа төрсөн өдрийг gay nudist beach дээр
тэмдэглэж байна гээд төсөөлөөд үз л дээ.
15. Цалингаасаа хуримтлал
үүсгэх
Чи өөрийнхөө 20 насны төрсөн өдрийг санаж байна уу? 30 нас хүртэл зай ч
байна. Лай ч байна гэж бодож байна уу? Гэтэл 30 насны босгон дээрээс чи
өөрийгөө тэтгэвэрт гартал хаа байхав дээ гэж бодож байж болох л юм. Дэлхийн
ихэнхи оронд эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нам нь 65 байдаг. Одоо 30 настай
залуу 35 жилийн дараа тэтгэвэрт гарна гэсэн үг. Гэвч тэтгэвэрийн хэдэн мөнгөнд
найдалгүйгээр одооноос цалингийхаа тодорхой хэсийг хуримтлуулаарай. Найдвартай
гэж үзсэн банкаа сонгоод хадгаламжийн данс нээлгээрэй. Сар бүр цалингийнхаа
10-15 хувьтай тэнцэх мөнгийг л хадгаламжиндаа хийгээд байхад л хангалттай. Хөгширсөн
хойно чинь энэ мөнгө чамд хэрэг болно. Мөнгө хэзээ ч илүүддэггүй. Ирээдүйд хуримтлалтай
болохын тулд өнөөдрийнх идэх хоол, уух шар айрагаа жаахан багасгачихад л болно.
14. IKEA-ийн хямд тавилгаас татгалзах
ДСП-ээр хийсэн хямд гэрийн тавилгууд бол оюутны дотуур байранд, эсвэл их
сургуулиа төгсөөд удаагүй байгаа залууд л тохирно. Танай гэрт IKEA-ийн хямд
тавилга байгаа бол тавилгаа шинэчлэх талаар нэг бодоод үзээрэй.
13. Өөрийнхөө сонирхдоггүй
хүнтэй болзож үзэх.
Чамд зөвхөн өндөр, цагаан царайтай эрчүүд таалагддаг уу? Эсвэл чи зөвхөн
бодибилдингээр хичээллэдэг цэх нуруутай булчин нь зангирсан залууг сонирхдог
уу? Сохор болзоо хийтэл огт таалагдахгүй хүнтэйгээ учирсан уу? Иймэрхүү
байдлаар асуудалд хандаад байвал чи олон зүйлийг алдаж байна. Дэлхий дээр
тачаангуй, сонирхол татахуйц хүсэл сонирхолтой, өөрийн гэсэн дахин давтагдашгүй
өвөрмөц хэвшил, зан ааштай залуус бий. Өөрийн чинь сонирхдоггүй типийн залуу
байлаа ч гэлээ зүгээр л уулзаад ярилцаад үз. Болзсон болгонтойгоо нэг хөнжилд
ороод үз гэсэн үг биш шүү.
12. Зохиолч Гор Видалын "Хот ба
багана" романыг унших.
Хэрвээ чи энэ романыг уншиж байгаагүй бол уншаад үзээрэй. Энэ роман 1948
онд анх уншигчдын хүртээл болж байсан юм. Нэгэн залуугийн хайр дурлалын
гайхалтай түүх шүү. Одоо ч энэ романы үйл явдал нь өнөө үеийн гей залуусын өмнө
тулгардаг мөнхийн асуултанд хариулт өгнө. Энэ бол гей-уран зохиолын сор болсон classic
бүтээл
юм.
11. Зарим хүмүүс засрашгүй
мулгуу бөгөөд тэднийг өөрчлөх гэж оролдоод хэрэггүй гэж бодох
Хүн бүрийг өөртэйгээ ижилхэн бодолтой болгох гэж оролдох хэрэггүй. Энгийн
гэмээр зүйлийг ойлгодоггүй өөрийнхөөрөө зөрүүдлэдэг хүмүүстэй маргалдаж цагаа
үрэх хэрэггүй. Мулгуу хүнийг засаж өөрчлөх гэж бүү оролд. Гей хүнийг хэзээ ч
стрейт болгож чадахгүйтэй л адил гэдгийг сана.
10. Өөрийнхөө хүслээс бүү ич
Хүн бүрт өөрийн гэсэн уран сэтгэмж, хүсэл байдаг. Ялангуяа сексийн фантааз,
хүслээ бусдад тэр бүр илэн далангүй яриад байх нь зохимжгүй. Гэхдээ өөрийнхөө
хүслээ бүү ич. Сексийн уран сэтгэмжээ дотно хүнтэйгээ хэрэгжүүлээд үз.
9. Хүүхдэд дургүй гэж
хэлдэгээ болих
Хэрвээ чи хүүхэд асарч чадахгүй бол хүүхэдтэй болоод хэрэггүй. Гэхдээ хэний
ч хүүхдийг ад үзэж, түвэгшөөж болохгүй. Хэрвээ чи хүүхдэд дургүй гэж хэлж,
хүүхдийг ад үзэж, түвэгшөөж байвал жинхэнэ мулгуу харагдах болно.
8. Селфи хийхдээ болгоомжил
20 гаран насны залуус өөрөө өөрийнхөө гоо сайхныг биширч гар утасны
камераар селфи хийх нь ердийн үзэгдэл. Харин 30 насны босгон дээр ирсэн хүний
хувьд алхам тутамдаа селфи хийгээд FACEBOOK-ийн хуудсаа дүүргэх нь төдий л
тохиромжтой бус. Нас, намба гэж зүйл бий.
7. Орны сонголт
20 гаран настай байхдаа хаана ч хамаагүй, юун дээр ч хамаагүй унтчихдаг
байсан уу? Тэгвэл 30 настануудын хувьд ор чухал байр суурьтай байх хэрэгтэй. Өөрийгөө
хүндэтгэж шинэ ор худалдаж ав. Бас чанар сайтай даавуугаар хийсэн ор дэрний цагаан
хэрэглэл худалдаж аваарай. Тав тухтай
орчин бүрдүүлж байж л сайхан амарна.
6. Тогтмол хэвлэл захиалж унш
Кофе уунгаа захиалж уншдаг сонин сэтгүүлийнхээ хуудсыг эргүүлээд зөөлөн
буйданд тухлаад үз.
5. Өөрийгөө бусадтай
харьцуулж боддогоо болих.
20 настай байхдаа ямар нэгэн найз чинь цоо шинэ гар утастай болсоныг мэдээд
түүнийх шиг гар утастай болохыг хүсдэг л байсан биз дээ? Харин 30 нас хүрч
байгаа хүний хувьд одоо иймэрхүү харьцуулалт утга учиргүй. Чиний үе
тэнгийнхэний зарим нь энэ амьдралд чамаас ч илүү олон амжилтанд хүрсэн байж
мэднэ. Гэтэл тэд ч бас тэд чамайг өөрөөсөө илүү амжилтанд хүрсэн гэж боддог ч
байж мэднэ. Иймээс өөрийгөө бусадтай харьцуулж бодохоо болих хэрэгтэй. Ийм
бодлоо хаяж чадахгүй бол дунд наснынханы сэтгэл зүйн хямралд (30-45 насны хүмүүст
тохиолддог сэтгэл гутралын үзэгдэл) өртөх болно. Өөрийнхөө амьдралд сэтгэл
хангалуун бай.
4. Гоо сайхны бүтээгдэхүүн
хэрэглэх
30 насны хүн өөрийгөө хорьж болохгүй 20 настантай зүйрлэхийн аргагүй.
Арьсны хөгширөлтийн талаар л энд бичээд байгаа юм. 30 нас хүрч байгаа бол
нарнаас хамгаалах тос, уруул өнгөлөгч, гарын тос тогтмол хэрэглээрэй. Боломж нь
байвал гоо сайхны салонд ороод өөртөө цаг зарцуулаарай. 40 насны босго давсан
хойноо өөрөө өөртөө БАЯРЛАЛАА гэж хэлэх болно. Овор багатай харагдах тэр мөчид,
үе тэнгийнхэн чинь чи хөгширдөггүй хүн юмаа гэж атаархал, бахархалын завсарын
өнгө аясаар хэлцгээнэ дээ.
3. Өдөр тутам тохиолддог
зүйлийн талаар гомдоллож ярихгүй байх
Замын түгжрэлээс болж ажилдаа хожимдох, эсвэл цахилгааны төлбөрөө төлөх гэж
банкны урт дараалалд зогсож бухимдсанаа яриад хэрэггүй. Энэ бүхэн хүн бүрт
тохиолддог. Харин стресээ тайлах өөр аргуудыг сонгоорой.
2. Спортоор хичээллэх
Ажлын алжаал, өдөр тутмын амьдралын бэрхшээл гээд стресст оруулах хүчин
зүйлүүд хангалттай байна. Харин энэ бүхнийг жаахан ч гэсэн мартахад чинь спорт
тус болно. Орчин үед сонголт олон болсон. Гүйх, дугуй унах, бодибилдинг, усанд
сэлэх, гольф.... жагсаалтыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно.
1. Нас 30 хүрчихлээ гээд гуниглах хэрэггүй. Эр хүний амьдралд 40 насандаа
оргилдоо хүрдэг.
www.gay.ru
2014-11-11
O TANJYOOBI OMEDATOO
Цаг хугацаа гэдэг ямар ч хурдан юм бэ дээ. Өнөөдөр нэг нас нэмж байна. Нэг найз минь бялуу аваад ажил дээр минь хүрээд ирлээ. Лаа үлээлээ. Би ер нь төрсөн өдрөөрөө лаа үлээсэн нь ховорхон юм байна. Бас нэг хүн FM радиогоор ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Бас нэг танил маань өдрийн хоолонд урьлаа.
Бүгдэд нь баярлалаа.
ありがとう
2014-09-28
2014-09-16
SEX TAPE
Өнгөрсөн 7 хоногт Тэнгис кино театрт нэг стрейт залуутай хамт SEX TAPE үзлээ. Сонирхолтой кино. Далимд нь бас youporn сайтын серверийг киноноос хараад авсан.
2014-07-28
2014-07-23
Цус харвалт
Өчигдөр санаандгүй байж байгаад аавынхаа машины хаалганд толгойгоо тас хийтэл цохичихлоо. Ёо гээд л толгойгоо дараад доошоо суулаа шд. Тэгээд орой нь толгой өвдөөд болдоггүй ээ. Толгойны өвчин намдаах эм ууж унтлаа шд. Өглөө сэрсэн чинь толгой өвдөх нь гайгүй байна. Гэхдээ л хүзүү хөшөөд.... Цаанаа л нэг ёозгүй ээ. Тэгэхээр нь бариач дээр очиж толгойгоо бариуллаа шд. Тархи хөдөлчихжээ. Миний тархи ч яахав, ингэс гээд гайгүй л болж байна. Хэрвээ ямар нэгэн зовиур байвал дахиад хүрээд ирээрэй гэж бариач хэлсэн. Биеэ чагнас хийгээд л байж байхаас.
Тархи хөдөлсөн гэснээс нэг муу мэдээ сонсоод. Энэ жил 25 настай миний нэг танил залуу цус харважээ. Би өнөөдөр тэр танилаа эмнэлэгт эргэж очлоо. Гэнэт цус харваад л хэд хоног ухаангүй байсан юм байх. Цус харвана гэдэг бол хөгшин, өндөр настай, за бүүр байг гэхэд 45-аас дээш насныханд л тохиолддог зүйл гэж бодож болохгүй байх нь. Базарваань.
Одоо ч бие гайгүй болж байна. Эмнэлэгээс удахгүй гарна даа гэж танил маань надад хуучиллаа. Хүүгээ өвдөхөөр нь ээж нь эмнэлэгт сахижээ. Ээж хүний сэтгэл гэдэг яндаж болохгүй далай шиг шүү дээ. Эмнэлэгээс гараад сувилалд явна. Нэг хэсэгтээ л ажлаа хийж чадахгүй болсон гэж тэр нэмж хэллээ.
Аливаа юмны нарийн цаад шалтгааныг нь олох дуртай юм болохоороо цус харвалтын талаар интернэтээс олж уншаад л сууж байна. Уншиж мэдсэнээ энд давхар сийрүүлж бичлээ.
Энгийн үгээр хэлэх юм бол хүний толгойн гавал яс дотор тархины орчимд байгаа судас хагарч цус нь тархинд нэвчин орохыг цус харвалт гэж нэрлэдэг байна. Судас хагарах нь ганц тархинд тохиолдохгүй. Хүний биеийн аль ч хэсгийн судас хагарч болно. Олон жил зогсоо ажил (рестораны зөөгч, автобусны кондуктор, үйлдвэрт механик тоног төхөөрөмжийн өмнө зогсож ажилладаг нормчин г.м.) хийсэн хүний хөлийн судас бүдүүрээд, зарим судас нь хагарчихсан байдаг.
Гэхдээ тархи, толгойны судас хагарах нь хамгийн аюултай. Амь насанд ч хүрч мэднэ. Арай гайгүй нь тал цус харваж, тал бие нь бүхэлдээ мэдээгүй болдог. Цаг алдалгүй эмнэлэгийн тусламж авч чадвал амь аврагдана. Эмчилгээ нь удаан үргэлжилж, хөдөлмөрийн чадвараа алдахаас гадна, хэл яриа нь ч хүн ойлгохооргүй болж ярих чадваргүй болдог. Цус харвалтыг бол дотор нь өч төчнөөн ангилладаг юм байна. Тэр анагаахын шинжлэх ухааны нарийн ширийн зүйлийг нь орхиё.
Архи дарс, шар айраг, газтай ундаа байнга хэтрүүлэн хэрэглэх, өөх тостой хоол, түргэн хоол байнга идэх нь аажмаар цус өтгөрүүлж, даралт ихэсгэж цус харвах тохироог бүрдүүлнэ дээ. Даралт ихсэж байна гэдэг чинь л цус харвахад ойрхон байна гэсэн үг.
Залуу хүн яах ч үгүй гээд хайхрамжгүй байж болохгүй нь. Ер нь толгой өвдөөд байвал даралтаа ч гэсэн хэмжүүлээд үзэхэд илүүдэхгүй. Ингээд бодохоор орчин үед цус харвах нь хэнд ч тохиодол болохоор. За тэгээд эцэст нь архи, шар айраг, газтай ундаа, өөх тостой хоолоо багасгаж энэ биеэ гамтайхан эдлэж хэрэгтэй шүү.
СМАРТ утсаа усанд унагааж норгохоор үйлдэлийн системд нь саатал үүснэ дээ. Эвтэйхэн унтрааж хатсан хойно нь эргэж асаадаг. Эс тэгвээс хамаг юм нь шатаад утас ажиллагаанаас бүүр гарч амьсгал хураадаг шд. Цус харвалтыг яг үүнтэй л зүйрлэж болмоор ч юм шиг.
Эмнэлэгээс явахдаа тэр танилдаа биеэ сайн бодоорой гэж би захиад л явсан даа.
2014-07-21
Наадмын өмнөх болон дараах болзоо
Наадмын өмнөхөн нэг бүсгүй над руу фейсбуукаар захиа бичсэн байлаа. Манай хамаатаны нэг эгчийн санал болгосоноор тэр бүсгүй захиа бичиж байгаа юм гэнэ. Өөртэй чинь танилцмаар байна гэсэн байв. Огт танилцахгүй гээд байх нь хаашаа ч юм. Юу ч гэсэн уулзаад, танилцдаг хэрэг гэж бодлоо. Фейсбуукдаа ганцхан зураг оруулжээ. Тэр зураг нь алсын планаар авсан тул царай зүс нь тодорхой мэдэгдэхгүй байлаа. Үүнээс өөр зураг байсангүй. Эхний удаа тэр бүсгүй "Transformers: Age of Extinction" киног үзэх санал гаргав. Би зөвшөөрөв. Өргөө-2 кино театрт Transformers: Age of Extinction гарч байсан үе.
Трансформерс гэж энэ киноны өмнөх ангиудыг нь би огт үзээгүй юм. Угаасаа баахан роботуудын зодоон гарна биз гэсэн шүү бодол толгойд орж ирсэн тул анхнаасаа иймэрхүү киног тоож үзээгүй билээ. Гэтэл тэр бүсгүй өөрөө тэр киног сонгосонд нь би дотороо жаахан гайхсан. Гэтэл сайндаа ч биш, ердөө л ажлаа тараад тэр киног үзэхэд тохиромжтой цаг байсан нь хоёр дахь удаагийн уулзалтаар тодорхой болсон билээ.
Кино үзэх өдрийн үдээс өмнө нь би Өргөө-2 орж киноны хоёр тасалбар худалдаж авлаа. Жентельмен зан гаргаж байгаа царай нь шд. Дараа нь гэртээ ирж хоол хийж идчихээд бассейн руугаа явж сэллээ. Бассейнаа дуусгаад кинотеатрт очлоо. Дөнгөж кино театр руу ороод тав ч алхаагүй байтал нэг бүсгүй над руу "Өрөө ....... [MNED] мөн үү?" гээд дөхөөд хүрээд ирлээ. Би мөн байна гэж хариуллаа. Кино үзэх цаг дөхсөн учраас өөр олон зүйл ярьсангүй. Тэгэс гээд кино ч эхэллээ. Кино дууссаны дараа хэсэг зуур хамт алхаад гэр гэрийн зүг явлаа. Оройн хоол хамт идэх үү гэж нэг хэлдэг юм билүү гэж бодсон л доо. Гэхдээ эхний удаа кино хамт үзэх нь хангалттай гэж би шийдсэн юм.
Наадмын дараа би түүнтэй фейсбуукаар дахиад чатлав. Эхний удаа кино үзэх саналыг тэр гаргасан бол энэ удаа би оройн хоол хамт идэх үү гэсэн санал гаргасан юм. Бродвей орлоо. Хамт хоол идэнгээ бид нэлээн ярилцлаа. Жирийн нэг онигооноос эхлээд өөрсдийнхөө тухай. Хаана ямар ажил хийдэг, хувийн амьдрал гээд л...
Тэр надаас 4 насаар эгч юм байна. Өмнө нь хүнтэй гэрлэж байсан ч гэрлэлтээ цуцлуулсан юм санж. Би түүний дүүтэй нь нас чацуу гэдгийг мэдэж авлаа. Би ч бас өөрийнхөө тухай ярьсан. Гэхдээ тэр бүсгүйд хэлээгүй үлдсэн "юм" бас бий.
Хамт оройн хоол идэж, гэдсээ баярлуулж байхдаа бид чөлөөтэй сайхан ярилцаж, инээлдэж хөөрөлдөж байсан ч сүүлийн уулзалт шүү гэдгийг бараг харцаараа хэлэлцэж ойлголцсон доо. Ийм л нэг болзоо болсон доо.
2014-07-08
Порно үзэх нь багасжээ
Хөлбөмбөг сонирхогчид ихэнхи нь эрчүүд байдаг даа. Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр порно сайтуудын хандалт эрс багассан гэж мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнүүд цохон тэмдэглэсэнийг саяхан нэгэн мэдээний сайтнаас олж уншлаа. Бүгд биш юмаа гэхэд ихэнхи эрчүүд порно үздэг байх нь гэсэн дүгнэлтийг түвэггүй хийж болохоор байна. Хөлбөмбөгт дуртай нь тэмцээнээ үзнэ л биз. Харин хөлбөмбөгийн тэмцээнээс ч дутахааргүй сонирхолтой үйл явдлын гэрч болсон шүү дээ.
7-р сарын 6-нд нийслэл хотын төв талбайд хувцанцар сандал жийрийтэл нь орж, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын үүдэнд тайз засаад эхэллээ. Сонгодог урлаг сурталчилах "Сонгодог үдэш" тоглолт болох гэж байна гэсэн мэдээ мэдээллийн сайтнаас олж уншлаа. За тэгээд л 7-р сарын 6-нд юу болсон билээ? Бороо орсон. Бороо яаж ордог вэ? гэдгийг яруу тодоор нь мэдрүүлсэн дээ. Жинхэнэ сонгодог орсон шд. Ингээд сонгодог үдэш хойшлогдсон доо.
7-р сарын 7-нд талбай руу зорьж очлоо. Цаг агаар сэрүүхэн байсан тул хүмүүс нэлээн зузаан хувцаслажээ. Зарим нь бүүр ороолт, хавар намрын куртка өмсөөд ирж. Гэтэл би... Зузаан хувцас өмссөн хүний дэргэд бол бараг л нүцгэн гэж хэлүүлмээр гүйгээд оччихсон. За яахав. Гэхдээ Сонгодог үдшийн гэрчүүдийн нэг болж чадсандаа харамсахгүй л нүдээ баясгасан шд.
Тоглолтын төгсгөлд нижгэр сайхан салют буудсан даа. Ингээд 21.00 цагт эхэлсэн Сонгодог үдэш 23.00 цаг гээд дууслаа. Нүд, чихээрээ дамжуулаад сэтгэлээ баясгасан хүн чинь лаг додигор гэртээ харив.
2014-06-30
Бөгс өвдөөд байна шд
Бяцхан оршил
Нартай, бороотой, бас хаяа мөндөртэй энэ сайхан зуны мэнд хүргэе. Амьдралаа сонирхолтой болгочих гээд янз бүрээр л хичээж байна. Ер нь хүн өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ гэдэг их үнэн үг шүү. (бага зэрэг философи)
Үндсэн хэсэг
Ээлжийн амралтаа авлаа. Ер ажилтай холбоотой янз бүрийн стрессийг таягдаж хаяад, хүссэн юмаа хийж цаг нөгцөөж, амьдралын баяр баясгаланг мэдрэх гээд л үзээд байна. Усанд сэлж байгаагаа өмнө нь бичиж байсан даа. Бассейн ороод анх дун сэлэлтээр сэлдэг байлаа. (Энэ бол миний ойр дотны нэг хүний хэлсэн нэр томъёо. Надад тун их таалагдсан. Гэхдээ дун сэлэлт гэж усан спортод бол байхгүй л дээ.) Дун сэлэлтээр мэлхий сэлэлт рүү шилжсэн. Овоо гайгүй эв дүйтэй болсон тул одоо гараар даллаж сэлж сурч байгаа. Усанд сэлнэ гэдэг яах аргагүй миний нэг хобби болчихлоо шүү.
За одоо гарчигтай холбоотой асуудал бичнээ. Бөгс өвдөөд байна гэх мэтээр эрос гарчиг өгөхөөр уншигчид сонирхоод уншдаг л юм даа. Тоглоом ч үгүй нээрээ бөгс өвдөөд байна аа. Өнөөдөр үндэсний соёл амралтын хүрээлэн орж дугуй уналаа. Би ер нь унадаг дугуйн дээр мордоогүй 24 жил болсон юм байна. Одоо ч миний дугуй унаж чаддаг гэж юу байхав дээ гэх ухааны юм бодоод байсан юм. Гэхдээ дугуй унаад л салхи татуулаад явах сайхан даа гэж бодохоор л дотор хор шар буцлаад л... Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж дугуйн прокатын үйлчлүүлэгч нь боллоо. Нэг цагийн турш дугуй прокатаар унахад 7000 төгрөг гэдэг юм байна. За бичиг баримтаа барьцаанд нь үлдээж байгаад нэг дугуй авчихлаа. Дээр нь мордоод л тэнцвэрээ олох гэж хэсэг мунгиналаа. Дугуйнаасаа ойчсон, онхолдсон, тохой бугуйгаа шалбалсан. Шилбэний арьсаа зулгартал нь унаж цусаа гоожууллаа. Хүнтэй мөргөлдөж, хүүхэд дайрахаа шахлаа. Товчхондоо бол бөөн будлиан тарих шахаад дугуй бид хоёр учир зүйгээ олсон. Сүүлдээ урамшаад салхи татуулан хурдлаж жийлээ. Дугуй унаад салхи татуулаад явах амьдралын бас нэгэн өчүүхэн кайф шүү. Харин одоо гэртээ ирсэн чинь бөгс өвдөөд л байна. Маргааш өглөө сэрэхэд бөгс гэлтгүй, гуяа, шилбэ хөндүүр орох байх даа.
2014-06-04
2014-05-03
Би Эдит Пиаф байна
Эдит Пиаф гэдэг нэрийг өмнө нь сонсож л байсан биз дээ? Дэлхийн урлагийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж чадсан франц дуучин шүү дээ. Зарим хүмүүс түүнийг Эдита Пьеха гэх өөр нэг дуучинтай андуурдаг. Дуудлага нь төстэй тул гярхай бус хүмүүс эндүүрч төөрөлдөх нь энүүхэнд.
1963 оны 10 сарын 11-нд алдарт дуучин амьсгал хурааж. Түүнийг эцсийн замд нь үдэхэд 40 мянган хүн салах ёс гүйцэтгэхээр ирж байсан нь тухайн үеийн сонин хэвлэлийн хуудсанд бичигдэн үлджээ.
Эдит Пиафийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн моно драма Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдлоо. Моно драмам буюу ганц хүний жүжгийн уралдаан ч гадаад болдог юм байна. Ганц хүний жүжиг нь дүр бүтээж байгаа жүжигчинээс нөр их авъяас, хөдөлмөр, бас тэвчээр шаарддаг. Бүтэн цагийн турш тайзыг ганцаараа эзэгнэж, уйлж, инээж, баярлаж, гуниглаж, дуулж, бүжиглэнэ гэдэг амаргүй. Гэхдээ энэ хэцүү сорилтыг УДЭТ-ийн жүжигчин Ц.Баясгалан ажрахгүй давжээ. Түүний тоглолтын ур чадварыг гадаадын урлаг судлаачид ч өндөр үнэлжээ. Косовод болсон моно драмын уралдаанд Ц.Баясгалан "Би Эдит Пиаф байна" жүжгээрээ оролцож гранпри шагнал хүртсэн юм байна. Ингээд эх орныхоо тайзан дээр Ц.Баясгалан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийлээ.
Эдит Пиаф гэж түмэнд танигдсан боловч жинхэнэ нэрийг нь Эдит Жованна Гассьон гэдэг. 1915 оны 12-р сарын 19-нд Францын Парис хотод төржээ. Түүний хүүхэд нас тун ээдрээтэй байсан гэдэг. Дэлхийн нэгдүгээр дайны гал дүрэлзэж байхад төрсөн энэ охиныг эмээ нь өсгөж, хүмүүжүүлжээ. Хүмүүжүүлэх ч гэж дээ. Хүний бараа болж харагдахаас цаашгүй байж. Эмээ нь буурчийн газар ажиллуулдаг байв. Ажлаа хийхийн тулд нярай охинг нам унтуулах хэрэгтэй байдаг. Ингээд сүү, вино холиод угждаг байж. Сүүтэй вино уусан нярай хүүхэд "кадр" тасрах нь гарцаагүй биз дээ. Эдит Пиаф 3 настай байхад нь түүнийг сохор гэдгийг мэджээ. 1919 онд түүнийг Тереза эхтэй уулзуулав. Уулзалтаас хойш хэдэн өдрийн дараа Эдит охин хараа орсон гэдэг. Охин 6 нас хүрээд аавтайгаа хамт амьдрах болов. Гудамж талбайд янз бүрийн үзүүлбэр үзүүлдэг болов. Ингэснээр урлагийн ертөнцөд хөл тавив.
1932 онд Эдит Пиаф анхны хайртайгаа учирч охин төрүүлэв. Гэвч анхны амьдрал нь бүтсэнгүй. Охин нь ч менингит тусаж энджээ. Эдит Пиафын амьдралд нэг бус нэлээн хэдэн эр хүн орон зай эзэлсэн гэдэг.
Гэр бүлийн аз жаргалыг мэдэрч чадаагүй боловч Эдит Пиаф насныхаа эцэст сэтгэл хангалуун байсан гэсэн шүү. Тийм дээ ч "Би харамсаагүй" хэмээх энэ дууг дуулсан гэж байгаа.
1963 оны 10 сарын 11-нд алдарт дуучин амьсгал хурааж. Түүнийг эцсийн замд нь үдэхэд 40 мянган хүн салах ёс гүйцэтгэхээр ирж байсан нь тухайн үеийн сонин хэвлэлийн хуудсанд бичигдэн үлджээ.
2014-04-27
Итгэл даах хорвоо
Хүний итгэлийг дааж амьдрах их хэцүү шүү. Заримдаа би хэн нэгэн хүний итгэлийг алдахаас айдаг. Гэхдээ би хүний итгэлийг алдахгүйн тулд алхам тутамдаа хичээж, сэтгэлээ барьж, өөрийгөө удирдан жолоодож байгаа.
2014-03-22
Оргил өөд урагш алхав
Бямба гарагийн амралтын өдөр Богд уулын хамгийн өндөр цэг, ноён оргил Цэцээ гүнд гарлаа. Сэтгэл санаа нийлсэн 12 хүн явган аялалаар явсан болохоор цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлээ.
Ингээд би өөрийгөө "уулын спорт"-оор хичээллэдэг гээд хэлж болох эрхтэй боллоо. Тээр жил улсын маань төрийн тэргүүн нэг уулын орой дээр гараад л уулын спортын мастер гэсэн үнэмлэх гардаад авчихсан түүх бий.
Цэвэр агаарт уулын оргил өөд алхах сайхан байлаа.
2014-03-15
Өчигдөр болсон эротик явдлууд...
Өчигдөр баасан гараг байсан тул хэдэн халбага шар айраг уухаар ангийнханы очдог бааранд очлоо. Манай ангийнхан ер нь оройхон очоод ширүүхэн дайрах дуртай хүмүүс юм байна. 10 цаг гээд очиход цөөн хүнтэй байснаа шөнийн 12 цаг дөхүүлээд бөөн бөөнөөрөө ороод ирдэг юм байна. Тэнд байхад өчигдөр хэд хэдэн эротик үйл явдал боллоо. 00-ийн өрөө ороод текний ард зогсож байтал нэг хүн араас миний өгзөгийг чинь илээд, базаад сүйд боллоо. Би гайхаад эргээд харсан чинь огт танихгүй бүсгүй зогсож байх юм. Намайг харчихаад нүүр нь улайгаад л сандараад л "Яана аа... Хүнтэй андуурчихсан байна ш дээ" гээд л орилоод эхэлдэг байгаа. Хамт явсан хэдэн залуучууд нь өнөөхөө шоолоод... Хүн андуурахыг алийг тэр гэхэд гээд би нээх тоосонгүй.
Амьдралдаа анх удаа эмэгтэй хүнээр бөгсөө илүүлж, базуулж үзлээ. Эмэгтэй хүний гар их зөөлөн, энхрий дажгүй юм байна. (Яана аа... Би арай стрейт болчих юм биш байгаа даа.) Дараа нь эрэгтэй тайчигчийн үзүүлбэр үзлээ. Хүмүүс үү, аа гээд л орилж гуаглаад сүр болж байна. Харин миний хувьд бассейнд сэлэхээр явахдаа нүцгэн шалдан эрэгтэй хүн хангалттай харж байгаа тул эрэгтэй стриптизер нээх содон байсангүй.
Wi Fi-р гар утаснаасаа интернэтэд орсон чинь тэнд очсон хүнтэй чатлав. Хаха. Хэдхэн алхамын цаана байгаа хүнтэй face-р чатлах чинь бас л сонин эротик мэдрэмж юм билээ. За тэгээд нэг СЭНГҮР, нэг TIGER сорчихоод гэр рүүгээ явлаа.
2014-03-03
Баяраар бялхсан хоёрдугаар сар
Миний амьдралын бас нэгэн баярт өдөр нь 2014 оны хоёрдугаар сарын 28 байлаа.
Баяраар бялхсан хоёрдугаар сард чамд баярлалаа
2014-02-15
2014-02-13
2014-02-05
Хэн надад таалагддаг вэ? буюу царайлаг байхын учир
Хэнийг царайлаг гэх вэ?
гэдэг энэ асуулт энгийн хэрнээ ярвигтай.
Асуудалд нухацтай хандахын тулд бүүр энэ үгний уг гарвалаас нь эхлэх
ёстой ч юм шиг. Царайлаг гэдэг үгийг Я.Цэвэл гуай "Монгол хэлний тайлбар
толь" бүтээлдээ "царай сайтай, үзэмж сайтай байх" хэмээн
тайлбарлажээ. Ингээд бодохоор нүүр царайг харсан хүн айж, үргэчихээргүй, ер нь
харагдах байдал, гадаад үзэмж нь өөдтэй, өнгөлөг байвал царай + лаг хүний тоонд
орж болох нь ээ.
Царайлаг гэдэг нь гоо зүйн (эстетика) ойлголт юм санж. А гэдэг хүн Б гэдэг хүний толгой дээр байгаа
бухал үс, дов тойрсон долоон нүхний (хоёр чих, хоёр нүд, хамрын хоёр нүх, ам)
хэлбэр хийцийг нь хараад сэтгэлд нь өчүүхэн ч атугай таашаал төрж байвал Б
гэдэг хүнийг царайлаг гэж тооцож болно. Гэтэл Б гуайг хөндлөнгийн өөр нэг
хүн жишээ нь, C хараад хумсын төдий ч
сэтгэлийн таашаал аваагүй байж болох. С-ийн хувьд Б бол огт царайлаг биш төдийгүй, бүүр
харахаас ой гутам санагдаж мэднэ.
Царайлаг гэдэг бол
харьцангуй ойлголт. Хүн бүрийн сэтгэхүйд
гоё, гоо сайхан байдлын тухай, царайлаг хүний тухай ерөнхий төсөөлөл
бий. Энэ төсөөлөл бүр нялх балчир үеэс нь эхлэн төлөвшинө. Багадаа үзсэн кино,
үе тэнгийнх нь найзууд, хамаатан садан, төрөл төрөгсөдийнх нь биеэ авч яваа
байдал (үсний засалт, хувцаслалт, үйлдэл хөдөлгөөн) хүртэл тухайн хүнд
"царайлаг"-ын хэмжүүр тогтоход нь нөлөөлдөг юм санжээ.
Ингээд амьдралынх нь явцад
төлөвшсөн "царайлаг"-ын хэмжүүр, төсөөлөл нь хэн нэгэн хүнийг харах
үед үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Өмнөө
зогсож байгаа хүнийг ердөө хэдхэн хоромын дотор л царайлаг уу? царай муутай юу? гэдгийг нь
шийдэж орхино.
Өөд өөдөөсөө хараад сууж
байгаа хосууд бие
биендээ таалагдаж байж л дараагийн алхамаа хийнэ. Өөртөө таалагдаггүй хүнийг юу
боллоо гэж хоолонд дааж, түүнтэй тохой
нийлүүлэн үзвэр үзэх вэ дээ?
Аливаа улс орны ахуй, аж
байдал, зан заншил, соёлоос хамаараад хэнийг царайлагт тооцох вэ? гэдэг нь
ондоо. Жишээ нь Энэтхэгт өтгөн хар хөмсөгтэй бүдүүн бэлхүүстэй, цулцагнасан
махлаг хүүхэн хөөрхөнд тооцогддог. Японд бол дэлдэн чихтэй, урт хүзүүтэй бол
миссийн тэмцээнд ялах магадлалтай. Африкийн Уганда улсад бол том лагс бөгстэй
хүнийг сайхан гэж үзнэ. Царай бол тэдний хувьд чухал биш бололтой. Ер нь африк
гаралтай эрчүүд том бөгстэй хүүхэндээ нугасгүй дуртай гэдэг нь олон юман дээр
анзаарагдаад байгаа юм.
Ямар ч байсан биеийн гадаад
ил харагддаг эрхтэнүүдийн (нүд, хөмсөг,
хамар, ам) зохистой тэнцвэрт харьцаа хадгалагдсан байвал царайлагын тоонд
автоматаар багтаж чадна. Онигор нүдтэй монхор хамартай, шаамий эрүүтэй бол
царайлаг гэж тооцогдох магадлал даруй 75 хувиар багасна.
Одоо бол нарийн бэлхүүс, урт
хөл, нүүр нь батгагүй цэвэрхэн арьстай
хүүхэн бол хөөрхөн, царайлагуудын тоонд найдвартай орно. За тэгээд
эмэгтэйчүүдийн хөх хэдий чиний сэргэр байна. Төдий чинээ эрчүүдийн нүдэнд
өртөж, царайлагуудын тоонд багтах шанс дээшилнэ. Ер нь бол мээм (мөөм) хамар
шиг байнга ил гараад байдаггүй ч царайлаг, хөөрхөн хүмүүсийн дансад багтахад
яалт ч үгүй нөлөө үзүүлээд байдаг сүрхий эд.
Одоо эрчүүдийн тухай бичье.
Эмэгтэйчүүдийн нэг бахархал мээм (мөөм) бол эрчүүд ч гэсэн энэ эрхтэнээрээ
эсрэг хүйстэн магадгүй ижил хүйстэнээ ч татаж чадна. Эрчүүдийн цээж хэдий чинээ
баки байна. Төдий чинээ хүүхнүүдийн арааны шүлс асгарах магадлал их. Үүнийг аль
эрт мэдэрсэн харчууд фитнесээр хичээллэж
биеэ гамналгүй цээжний шахалтыг
хийдэг. Түүнээс гадна нүдээрээ инээсэн эр хүнийг царайлаг гэж тооцдог
хүүхнүүд нэлээд байдаг юм байна.
Царайлаг биш юмаа гэхэд ядаж л нүдэнд дулаахан гэж хэлдэг гэнэ дээ.
Царайлаг хүнийг тодруулахад
бас "үзэгчийн" хүйс нөлөөлдөг байна. Эрэгтэй хүн хүүхэн харах,
эмэгтэй хүн хүүхэн харах нь ялгаатай. Тэгвэл эрэгтэй хүн эрэгтэй хүнээ хараад
үнэлэх, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хараад үнэлэлт өгөхдөө зарчимын гэмээр ондоо
шалгуур гаргаж ирдэг байна.
Дэлхийн мисс, Ертөнцийн
мисс, Фото мисс гээд хөөрхөнүүдийг тодруулдаг олон тэмцээн байна. Эрчүүд ч
гэсэн үүнээс юугаар дутах вэ? Улсынхаа царайлаг эрийг шалгаруулаад МИСТЕР гэж
өргөмжилдөг. Эр хүн сармагчингаас нэг хувь илүү байхад л болно гэдэг ч үнэндээ
бодит байдал дээрээ тиймгүй. Эрт үеэс Монголчууд царайлаг залуугаа тодорхойлоод Юндэн Гөөгөө
гэх мэтээр өргөмжилөөд өдий хүрчээ. Их зохиолч
Ц.Нацагдоржийн "Учиртай гурван толгой"-н Ендэн Гөөгөө бол яалт
ч үгүй тухайн цаг үедээ л дажгүй эр л
байсан байлгүй. Ердөө жилийн өмнө Саудын Арабын нэгэн иргэн дэндүү царайлаг
учраас эх орноосоо хөөгдсөн билээ. Царай харна гэдэг ийм аюултай эд.
Хүн болгоны хувьд
царайлагийн тухай ойлголт өөр гэдгийг дээр бичсэн. Миний хувьд бол яг ямар
хүнийг царайлаг, хөөрхөн бэ? гээд үгээр сийлж чадахгүй юм байна. Ямар ч байсан
гудамжинд өөдөөс ирж яваа хүүхнийг, залууг хэдэн секунд хараад л хөөрхөн
муухайг нь өөрийн мэдэлгүй шийдчихсэн байдаг юм.
2014-01-30
Миний Ардын Сэтгэл Цагаан
За найзуудаа САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
PS. Сонсоод суухад сайхан үгтэй дуу байна.
2014-01-26
Үнэн үг шүү
Хэрвээ хүнийг тания гэвэл түүний тухай бусад хүн юу гэж ярихыг нь бүү сонс
Тэр бусдын талаар юу ярихыг нь сонс.
Тэр бусдын талаар юу ярихыг нь сонс.
Subscribe to:
Posts (Atom)




























