Хөлбөмбөг сонирхогчид ихэнхи нь эрчүүд байдаг даа. Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр порно сайтуудын хандалт эрс багассан гэж мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнүүд цохон тэмдэглэсэнийг саяхан нэгэн мэдээний сайтнаас олж уншлаа. Бүгд биш юмаа гэхэд ихэнхи эрчүүд порно үздэг байх нь гэсэн дүгнэлтийг түвэггүй хийж болохоор байна. Хөлбөмбөгт дуртай нь тэмцээнээ үзнэ л биз. Харин хөлбөмбөгийн тэмцээнээс ч дутахааргүй сонирхолтой үйл явдлын гэрч болсон шүү дээ.
7-р сарын 6-нд нийслэл хотын төв талбайд хувцанцар сандал жийрийтэл нь орж, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын үүдэнд тайз засаад эхэллээ. Сонгодог урлаг сурталчилах "Сонгодог үдэш" тоглолт болох гэж байна гэсэн мэдээ мэдээллийн сайтнаас олж уншлаа. За тэгээд л 7-р сарын 6-нд юу болсон билээ? Бороо орсон. Бороо яаж ордог вэ? гэдгийг яруу тодоор нь мэдрүүлсэн дээ. Жинхэнэ сонгодог орсон шд. Ингээд сонгодог үдэш хойшлогдсон доо.
7-р сарын 7-нд талбай руу зорьж очлоо. Цаг агаар сэрүүхэн байсан тул хүмүүс нэлээн зузаан хувцаслажээ. Зарим нь бүүр ороолт, хавар намрын куртка өмсөөд ирж. Гэтэл би... Зузаан хувцас өмссөн хүний дэргэд бол бараг л нүцгэн гэж хэлүүлмээр гүйгээд оччихсон. За яахав. Гэхдээ Сонгодог үдшийн гэрчүүдийн нэг болж чадсандаа харамсахгүй л нүдээ баясгасан шд.
Тоглолтын төгсгөлд нижгэр сайхан салют буудсан даа. Ингээд 21.00 цагт эхэлсэн Сонгодог үдэш 23.00 цаг гээд дууслаа. Нүд, чихээрээ дамжуулаад сэтгэлээ баясгасан хүн чинь лаг додигор гэртээ харив.




No comments:
Post a Comment