Хаврын улирал дуусаад сайхан зуны улирал эхлэх нь. Энэ зун юу хийх вэ? гэдгээ хүн болгон төлөвлөж л суугаа байлгүй. Ер нь энэ зуныг нэлээн хөгжилтэй, хөдөлгөөнтэй л өнгөрүүлнэ гэж төлөвлөж байна. Мартахын аргагүй сонирхолтой зүйл явдал тохиолдох юм бол блогтоо бичнэ.
Нэлээн хэдэн өдрийн өмнө BBC NEWS сайтад нийтлэгдсэн сэтгэл зүй, хүний тархины үйл ажиллагааны тухай нийтлэл уншлаа. "Амьдралдаа тохиолдсон үйл явдлыг л мартчих юм бол хүн өөрийгөө гээж байгаа гэсэн үг" гэдэг өгүүлбэр энэ нийтлэлд байсан нь миний анхаарлыг их татсан юм. Иймээс блог бичих нь их ачтай тустай зүйл юм байгаан. Хүн болгон блог бичих албагүй л дээ. Өөрийнхөө дурсамжийг бусадтай хуваалцахыг хүсэхгүй байгаа, эсвэл блог бичихээсээ залхуурдаг хүн байж болох л юм. Дурсамжаа бусадтай хуваалцах дургүй хүн бол ядаж өөрөө өөртөө зориулаад дэвтэр дээр тэмдэглэл бичдэг ч байж болох юм. Тэмдэглэл хөтлөх завгүй, залхуу хүн бол аажим аажмаар дурсамж нь бүдгэрч байгаа анзаардаггүй. Олон жилийн тэртээ бүүр түүрхэн зүйл санах боловч нарийн ширийн зүйлийг нь мартчихдаг юм гэнэ лээ шүү. Угаасаа хүний тархины үйл ажиллагааны онцлог.

Эргээд зуны улирлын тухай сэдэв рүүгээ орцгооё. Ойрдоо дулаараад сэтгэл санаа гэгэлзээд л байна шүү. Сэтгэл санаа гэснээс над шиг царай муутай хүнийг тоох амьтан алга гээд л бодоод явж байлаа. Гэтэл одоо хоёр гурван хүн амьдралд минь ороод ирэх юм. Экс залуу хүртэл завтай бол уулзах уу гээд мэссэж над руу илгээж байна. Энэ амьдралыг ойлгох, амьдрал гэдэг их далайд сэлүүрдэж явах хэцүү юм оо.