Хэнийг царайлаг гэх вэ?
гэдэг энэ асуулт энгийн хэрнээ ярвигтай.
Асуудалд нухацтай хандахын тулд бүүр энэ үгний уг гарвалаас нь эхлэх
ёстой ч юм шиг. Царайлаг гэдэг үгийг Я.Цэвэл гуай "Монгол хэлний тайлбар
толь" бүтээлдээ "царай сайтай, үзэмж сайтай байх" хэмээн
тайлбарлажээ. Ингээд бодохоор нүүр царайг харсан хүн айж, үргэчихээргүй, ер нь
харагдах байдал, гадаад үзэмж нь өөдтэй, өнгөлөг байвал царай + лаг хүний тоонд
орж болох нь ээ.
Царайлаг гэдэг нь гоо зүйн (эстетика) ойлголт юм санж. А гэдэг хүн Б гэдэг хүний толгой дээр байгаа
бухал үс, дов тойрсон долоон нүхний (хоёр чих, хоёр нүд, хамрын хоёр нүх, ам)
хэлбэр хийцийг нь хараад сэтгэлд нь өчүүхэн ч атугай таашаал төрж байвал Б
гэдэг хүнийг царайлаг гэж тооцож болно. Гэтэл Б гуайг хөндлөнгийн өөр нэг
хүн жишээ нь, C хараад хумсын төдий ч
сэтгэлийн таашаал аваагүй байж болох. С-ийн хувьд Б бол огт царайлаг биш төдийгүй, бүүр
харахаас ой гутам санагдаж мэднэ.
Царайлаг гэдэг бол
харьцангуй ойлголт. Хүн бүрийн сэтгэхүйд
гоё, гоо сайхан байдлын тухай, царайлаг хүний тухай ерөнхий төсөөлөл
бий. Энэ төсөөлөл бүр нялх балчир үеэс нь эхлэн төлөвшинө. Багадаа үзсэн кино,
үе тэнгийнх нь найзууд, хамаатан садан, төрөл төрөгсөдийнх нь биеэ авч яваа
байдал (үсний засалт, хувцаслалт, үйлдэл хөдөлгөөн) хүртэл тухайн хүнд
"царайлаг"-ын хэмжүүр тогтоход нь нөлөөлдөг юм санжээ.
Ингээд амьдралынх нь явцад
төлөвшсөн "царайлаг"-ын хэмжүүр, төсөөлөл нь хэн нэгэн хүнийг харах
үед үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Өмнөө
зогсож байгаа хүнийг ердөө хэдхэн хоромын дотор л царайлаг уу? царай муутай юу? гэдгийг нь
шийдэж орхино.
Өөд өөдөөсөө хараад сууж
байгаа хосууд бие
биендээ таалагдаж байж л дараагийн алхамаа хийнэ. Өөртөө таалагдаггүй хүнийг юу
боллоо гэж хоолонд дааж, түүнтэй тохой
нийлүүлэн үзвэр үзэх вэ дээ?
Аливаа улс орны ахуй, аж
байдал, зан заншил, соёлоос хамаараад хэнийг царайлагт тооцох вэ? гэдэг нь
ондоо. Жишээ нь Энэтхэгт өтгөн хар хөмсөгтэй бүдүүн бэлхүүстэй, цулцагнасан
махлаг хүүхэн хөөрхөнд тооцогддог. Японд бол дэлдэн чихтэй, урт хүзүүтэй бол
миссийн тэмцээнд ялах магадлалтай. Африкийн Уганда улсад бол том лагс бөгстэй
хүнийг сайхан гэж үзнэ. Царай бол тэдний хувьд чухал биш бололтой. Ер нь африк
гаралтай эрчүүд том бөгстэй хүүхэндээ нугасгүй дуртай гэдэг нь олон юман дээр
анзаарагдаад байгаа юм.
Ямар ч байсан биеийн гадаад
ил харагддаг эрхтэнүүдийн (нүд, хөмсөг,
хамар, ам) зохистой тэнцвэрт харьцаа хадгалагдсан байвал царайлагын тоонд
автоматаар багтаж чадна. Онигор нүдтэй монхор хамартай, шаамий эрүүтэй бол
царайлаг гэж тооцогдох магадлал даруй 75 хувиар багасна.
Одоо бол нарийн бэлхүүс, урт
хөл, нүүр нь батгагүй цэвэрхэн арьстай
хүүхэн бол хөөрхөн, царайлагуудын тоонд найдвартай орно. За тэгээд
эмэгтэйчүүдийн хөх хэдий чиний сэргэр байна. Төдий чинээ эрчүүдийн нүдэнд
өртөж, царайлагуудын тоонд багтах шанс дээшилнэ. Ер нь бол мээм (мөөм) хамар
шиг байнга ил гараад байдаггүй ч царайлаг, хөөрхөн хүмүүсийн дансад багтахад
яалт ч үгүй нөлөө үзүүлээд байдаг сүрхий эд.
Одоо эрчүүдийн тухай бичье.
Эмэгтэйчүүдийн нэг бахархал мээм (мөөм) бол эрчүүд ч гэсэн энэ эрхтэнээрээ
эсрэг хүйстэн магадгүй ижил хүйстэнээ ч татаж чадна. Эрчүүдийн цээж хэдий чинээ
баки байна. Төдий чинээ хүүхнүүдийн арааны шүлс асгарах магадлал их. Үүнийг аль
эрт мэдэрсэн харчууд фитнесээр хичээллэж
биеэ гамналгүй цээжний шахалтыг
хийдэг. Түүнээс гадна нүдээрээ инээсэн эр хүнийг царайлаг гэж тооцдог
хүүхнүүд нэлээд байдаг юм байна.
Царайлаг биш юмаа гэхэд ядаж л нүдэнд дулаахан гэж хэлдэг гэнэ дээ.
Царайлаг хүнийг тодруулахад
бас "үзэгчийн" хүйс нөлөөлдөг байна. Эрэгтэй хүн хүүхэн харах,
эмэгтэй хүн хүүхэн харах нь ялгаатай. Тэгвэл эрэгтэй хүн эрэгтэй хүнээ хараад
үнэлэх, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хараад үнэлэлт өгөхдөө зарчимын гэмээр ондоо
шалгуур гаргаж ирдэг байна.
Дэлхийн мисс, Ертөнцийн
мисс, Фото мисс гээд хөөрхөнүүдийг тодруулдаг олон тэмцээн байна. Эрчүүд ч
гэсэн үүнээс юугаар дутах вэ? Улсынхаа царайлаг эрийг шалгаруулаад МИСТЕР гэж
өргөмжилдөг. Эр хүн сармагчингаас нэг хувь илүү байхад л болно гэдэг ч үнэндээ
бодит байдал дээрээ тиймгүй. Эрт үеэс Монголчууд царайлаг залуугаа тодорхойлоод Юндэн Гөөгөө
гэх мэтээр өргөмжилөөд өдий хүрчээ. Их зохиолч
Ц.Нацагдоржийн "Учиртай гурван толгой"-н Ендэн Гөөгөө бол яалт
ч үгүй тухайн цаг үедээ л дажгүй эр л
байсан байлгүй. Ердөө жилийн өмнө Саудын Арабын нэгэн иргэн дэндүү царайлаг
учраас эх орноосоо хөөгдсөн билээ. Царай харна гэдэг ийм аюултай эд.
Хүн болгоны хувьд
царайлагийн тухай ойлголт өөр гэдгийг дээр бичсэн. Миний хувьд бол яг ямар
хүнийг царайлаг, хөөрхөн бэ? гээд үгээр сийлж чадахгүй юм байна. Ямар ч байсан
гудамжинд өөдөөс ирж яваа хүүхнийг, залууг хэдэн секунд хараад л хөөрхөн
муухайг нь өөрийн мэдэлгүй шийдчихсэн байдаг юм.
1 comment:
ter hoogdson zaluu ch yaltchgu l saihan zaluu ym bainleeldeee :P
Post a Comment