Амьдралын тойрог

2009-03-20

Гэрлэх үү? Эс гэрлэх үү?

БНХАУ-д гей хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжаагаа нуухыг хичээдэг байна. Учир нь хятадын нийгмийн сэтгэл зүй нь бүхэлдээ ийм хүмүүсийг зөвөөр хүлээн авах хэмжээнд хараахан төлөвшөөгүй байна. Иймд хятадын ихэнхи гей залуус өөрийн бэлгийн чиг баримжаагаа нуун далдлах, нийгэмд нүд үзүүрлэгдэхгүй байхын тулд албан хүчээр гэрлэх болдог. Хятадын анагаах ухааны салбарын эрдэмтэдийн хийсэн дүгнэлтээр гей залуу бүсгүй хүнтэй гэрлэх нь ДОХ өвчний халдвар нэмэгдэх гол хүчин зүйл нь болж байна. Хятадын Циндао их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд 2250 гей залуугийн дунд судалгаа явуулжээ. Санал асуулганд хамрагдсан хүмүүсийн 13,2 хувь нь сүүлийн 6 сард секс хийхдээ бусад мөнгө төлсөн байна. 18,6 хувь нь хэд хэдэн сексийн хамтрагчтай, 22,4 хувь нь бэлгийн замын халдварт өвчтэй , 24,4 хувь нь ДОХ-ын шинжилгээнд хамрагдсан байна. Тэдний 2,2 хувь нь ДОХ-ын халдвар тээгч байжээ. Санал асуулганд хамрагдсан хүмүүсийн дундаж нас нь 26 байсан гэнэ. Санал асуулганд оролцсон 2250 гей залуугийн 20,7 хувь нь эмэгтэй хүнтэй гэрлэлтээ батлуулжээ. Барууны орнуудад гей залуусийн дунд эмэгтэйчүүдтэй гэрлэх үзэгдэл маш ховор байдаг бол харин хятадын гей эрчүүд эрт орой хэзээ нэгэн цагт аав ээж, коммунист нам, үйлдвэрчний эвлэл гэх мэт төрийн байгуулагийн шахалтаар заавал эмэгтэй хүнтэй гэрлэхээс өөр аргагүй байдалд ордог гэж санал асуулганд хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь хэлжээ. Гей эрчүүд эмэгтэйчүүдтэй гэрлэснээр ДОХ-ын халдвар улам нэмэгдэх эрсдэл дагуулж байна гэж хятадын Циндаогийн их сургуулийн эрдэмтэн Чжан Бэйчуань (Zhang Beichuan) дүгнэлт хийсэн байна. Бейчуан хятадын нийгэм гей хүмүүст хүндэтгэлтэй хандаж, тэдний амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрөх, ингэхдээ аюулгүй секс, хамгаалалттай секс хийхийг сурталчилах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

2 comments:

Anonymous said...

За даа монголд ч гэсэн нээх энэнээс ялгараад бх юм бхгүй биз дээ.Нуугаад хүн хартай суужихсан хүмүүс зөндөө л байдаг гэж сонссон.Монголд бхдаа хууж хаах гэж найз охин энэ тэр гэж нэг үзсэн.Харин ч эсрэгээрээ бүүр зовлонтои юм бна лээ.Тэрний оронд бхгүй гээд хэлээд зогс ч бсан нь хамаагүй дээр.Уг нь бол чөлөөтэй болгоод хетеро хүмүүстэй адил болбол хууж хаах гэж зовохгүй бас ДОХ энэ тэрийн тархалт ч багасах болов уу гэж бодох юм.Янз бүрийн хүнтэй юу яах шаардлага багасах болохоор.Тэгээд ч хүн гэр бүлтэй болбол тэр хэмжээгээр төлөвшинэ ш дээ.

MNED said...

to HUGO> харин тийм. Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг даа. Ерөөсөө Монголд гей гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хууль батлаасай.