Испанид сурдаг нэгэн монгол охиний блогт санамсаргүй яваад орчихлоо. Манай ангийн хүүхдүүдийн талаар сонирхолтой зүйл бичсэн байна лээ.
"Энд нэлээдгүй хугацаанд байхдаа олон Гэй хүмүүстэй танилцаж тэдэнтэй хамт хүртэл ажиллаж үзлээ. Одоо би нэг л зүйлийг сайн ойлгож байна. Ижил хүйстэнүүд бол бидэнтэй яг ижилхэн бие хүн. Тэдний сексийн сонирхол нь өөрийн ижил хүйстэй хүмүүс рүү чиглэсэн байдаг нь байгалаас заяасан зүйл юм. Тийм болохоор тэд яаж ч хүсээд Хэтэросэксуал буюу эсрэг хүйстэнээ сонирхдог хүмүүстэй байж, аз жаргалтай амьдрана гэж байхгүй. ээ. Эцэст нь хэлэхэд Гэй, Лесби ч гэсэн тэд бидний адил амьдарч яваа, хүнээр хайрлуулж, хүнийг хайрлах эрхтэй тийм л хүмүүс. Тэд бидний ах, дүү, найз гээд хэн ч байж болно хамгийн чухал нь тэднийг ойлгож хүндлэх нь чухал юм шүү." гэж тэр охин бичжээ.
Хүний блог дээр байгаа зүйлийг би энд дахин copy-даад юугаа хийхэв. Харин эндээс уншиж болно. Өөр нэг материал бас энд байна. Гэхдээ Тайландын тухай. Гоожуурын бичсэн үүнийг ч бас уншаад үзэхэд илүүдэхгүй.
No comments:
Post a Comment