Амьдралын тойрог

2010-09-19

Дурсамж дуу хоёр

Ингээд бодсон чинь цаг хугацаа гэдэг муухай хурдан юмаа. Одоо гадуур явж байгаа 20 гаран насны залуусыг харахаар өөрийн эрхгүй атаархах сэтгэл ч төрөх шиг. Дахиад ийм гоё хорьж болохгүй 20 гаран настай болох юм сан гэж. Нэг л мэдэхэд бүгдийг өнгөрсөн цаг дээр ярих болчихдог. Гэхдээ сэтгэлгээгээрээ л залуу байж чадвал нас гэдэг бас зүгээр л цифр гэж бодох үе бас байх юм аа.
90-ээд оны эхээр Монгол Телевизээр энэ дууны клипыг их нэвтрүүлдэг байжээ. Joan Baez гэдэг бүсгүй DONNA DONNA гэж энэ дууг дуулдагийг саяхан л олж мэдэв. 60-аад оны америкийн од. Кантри стилийн дуу их дуулдаг, хүчирхийллийн эсрэг хөдөлгөөний идэвхитэй гишүүн цоглог бүсгүй байж. Цоглог бүсгүй гэж байжээ гэдэг нь энэ одоо 70 настай эмээ юм байна лээ. Энэ дууг сонссон чинь 90-ээд оны хүүхэд насны дурсамж сэдэрлээ шд.


No comments: