Ойрдоо блог руугаа шагайлгүй уджээ. Дэлхий эргэдэгээрээ эргэж, хорвоогийн тоосыг хөдөлгөж л явна. Онцолж бичмээр нэг үйл явдал болсон. Төсвийн мөнгийг захиран зарцуулж байгаа хүмүүс хэрхэн заль мэх гаргаж, улсын мөнгийг халаасандаа хийдэгийг олж мэдэв. Хүмүүс чинь бага гэлтгүй мөнгө хувьдаа завшдаг юм байна. Шулуун шудрага зантай над мэтийн хүний санаанд багтамгүй. Тэгээд ч угаасаа буруу аргаар орж ирсэн мөнгө юм болохгүй шд. Шашины байр сууринаас хандсан ч үхсэн хойноо эрлэгт очоод, өнөө шамшигдуулсан өчүүхэн мөнгөнөөсөө болоод тамын тогоонд чанагдах байлгүй дээ гэж бодож сууна. Доод албан тушаалын жижиг гарын бачка ингэж байгаа юм чинь том дарга бол зоригтой, бас бүүр шуналтайгаар төрийн мөнгийг хувьдаа завшдаг байх даа гэж дотороо бодож суулаа.
2 comments:
unen unen, yostoi unen
үзэл санаа нэг байж, дэмжиж байгаад баярллаа
Post a Comment