11 сарын 30 нд нийслэлийн гурван ч дүүрэгт орон нутгийн сонгуулийг дахин зохион байгуулахаар болжээ. Өмнө нь ирц хүрээгүй болохоор энэ удаа дахиад ийм юм давтагдах вий гэж албаны хүмүүс их болгоомжилж байна. Иргэний үүргээ биелүүлж сонгуулийн саналаа өгөхгүй байгаа "дуулгаваргүй" иргэдээ төр урамшуулая гэж аргадахаар болжээ. Хэрвээ сонгуульд саналаа өгөх юм бол 200 сая төгрөгийн шагналын сантай сугалаанд оролцох эрх өгөх сураг дуулдаж байна. Сонгуулиа өгч бас сугалаа сугалж азтан болох "алтан" боломж УБ хотын гурван ч дүүргийн иргэдэд гарч ирлээ. Харин сонгуулийн ирц нь бүрдсэн бусад дүүргийн иргэдийг АЗГҮЙ гэж нэрлэх бүрэн үндэслэл бүрдэж байна. Дахин сонгууль болох 11 сарын 30 нд нийтийн тээврийн унаа үнэ төлбөргүй үйлчилж ядуу иргэдээ ганц өдөр ч гэсэн баярлуулах нь ээ. За дахин сонгуулийг ч яахав ингээд хийгээд өнгөрүүлэе гэж бодоё. Харин 4 жилийн дараа дахиад ээлжит сонгууль товлотол нийтээрээ азтан болохын тулд монголчууд саналаа өгөхгүй байх вий дээ.
No comments:
Post a Comment