
Саяхан Zeitgeist баримтат киног youtube-ээс олж үзлээ. Уг нь 2007 онд хийсэн кино. Питер Жозеф зохиолыг нь бичиж, өөрөө найруулсан юм билээ. 118 минут үргэлжилдэг киноны эхний хэсэгт Библийн мөн чанарын тухай өгүүлнэ. Кинонд шашныг бүхэлд үгүйсгэжээ. Христийн тухай өгүүлсэн библийн сударыг эртний Египетийн домогт сэдэвлэн бичсэн гэж Питер Фозеф тунхаглаад үүнийгээ хангалттай олон баримтаар нотолжээ. Эцсийн эцэст Ромын эзэнт гүрэн европт өөрийн нөлөөгөө бэхжүүлэхийн тулд христос шашинг ашиглан "загалмайтны аян дайн" хийсэн гэж дүгнэсэн байх юм. Киноны 2-р хэсэгт 2001 оны 9 сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн худалдааны төвийн байшинг онгоц мөргөсөн тухай дэлгэрэнгүй гарч байна. Түүхэнд "9 сарын 11-ний хэрэг явдал" гэж бичигдэж үлдсэн энэ үйл явдлыг АНУ-ын засгийн газар санаатайгаар зохион байгуулсан гэж Питер Жозеф итгэлтэй хэлж байна. "Олон улсын алан хядлагатай хийх тэмцэл" нэрийн доор Ирак, Афганистаныг эзлэж, дэлхий дахинд хүний эрхийг хязгаарлах зорилгод хүрэхийн тулд л энэ бүхэн хийгдсэн гэдэг хувилбарыг зохиогч дэвшүүлжээ. Киноны 3-р хэсэгт банкны үйл ажиллагааны мөн чанарыг уудлан илчилж, зад шүүмжилсэн байна лээ. Биометрийн мэдээлэлтэй электрон чиптэй пасспорт нэвтрүүлэх нь бүх хүнийг хянах, эцэстээ дуулгавартай боол болгож хувиргана гэж энэ кинонд гарч байна. Амьдралыг өөр өнцөгөөс харж, өвөрмөц байдлаар хийсэн сонирхолтой л кино юм.
118 минутын энэ киног youtube-д байрлуулахдаа 13 хуваасан байна лээ.
118 минутын энэ киног youtube-д байрлуулахдаа 13 хуваасан байна лээ.
No comments:
Post a Comment