Өнөөдөр ШУТИС, МУБИС гээд хэд хэдэн сургуулийн төгсөх ангийнхан хонхны баяраа тэмдэглэж байна. Хотын төвд машин замаар түгжрээ ихтэй, цэцэг навч барьсан ганган охид залуус зөндөө. Хонхны баяраа тэмдэглэж байгаа охидыг хэдэн зүйл бодогдлоо. 1-рт, эмэгтэй хүний монгол дээлний хэв загвар хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж болмоор. Гоёл наадмын загвар өмсөгчид гудамж гараад ирчихээ юу? гэлтэй. Сүхээ ахын талбай дээр бөөнөөр явж байгаа оюутнуудын зураг хөргийг гадаадын үүргэвчтэй жуулчид дараастай.
Зураг 1. Монгол дээлний загвар нэг иймэрхүү
Зураг 1. Монгол дээлний загвар нэг иймэрхүү2-рт, баглаа цэцгийн бизнес газар авч байнаа. Гэхдээ манайхан амьд цэцэг зарахдаа баглаа, боодолд нь дэндүү их ач холбогдол өгөөд байх шиг. Өнгө өнгийн гялгар цаасанд л ганц, гурван ширхэг цэцэг баглаад зарах нь надад зохимжгүй юм шиг санагдаад байгаан. Холоос харах юм бол учиргүй гоё нугалж эвхсэн өнгийн цаас л бариад явж байгаа юм шиг харагдаад байгаа юм даа. Уг нь европын орнуудад цэцэг зарахдаа улаан эрээн өнгийн цаасаар боож баглаад сүйд болдоггүй л юм. Цэцгийн баглаа боох уламжлалыг монголчууд хаанаас өвлөж авсан юм бол? Дорно зүгийн орнуудад цэцэг бэлэглэхдээ ингэж өнгийн цаасаар боодог юм болов уу? Тэгээд цэцэг худалдан авахад баглаа боодол нь ямар байхаас хамаарч үнэ нь өсөхийг яана.
3-рт, Монгол их дээд сургуулийнхан шалгалт шүүлгээ өгөөгүй, диплом, ромбоо гардаж аваагүй хэрнээ хонхны баяр хийдэг юм байна. Энэ нь жаахан утга учир муутай санагдав. Их дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшиж байгаад л хонхны баярын гол утга учир нь баймаар. Гэтэл монголд эсрэгээрээ шүү. Би л лав их сургууль төгсөхдөө бүх шалгалт шүүлгээ өгөөд дипломоо гардаж авсан өдрөө л хонхны баяраа хийж байлаа. Сургуулиа хараахан төгсөж амжаагүй байгаа хонхны баярын эзэд өнөөдөр 12 цаг болоогүй байхад л гадаа оргилуун дарс задлаад эхлэх юм. Зарим нь бүүр улаан зээрд болоод амжиж. Орой болохоор тэд бүр тас үсэрсэн байх биз.
зураг 2. Хонхны баяр дуусах яагаа ч үгүй байна. Өдрийн 12 цаг. Төв талбайд
За тэгээд оюутан байж үзээгүй биш. Хонхны баяр хийж байгаа залууст баяр хүргэе даа.
3-рт, Монгол их дээд сургуулийнхан шалгалт шүүлгээ өгөөгүй, диплом, ромбоо гардаж аваагүй хэрнээ хонхны баяр хийдэг юм байна. Энэ нь жаахан утга учир муутай санагдав. Их дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшиж байгаад л хонхны баярын гол утга учир нь баймаар. Гэтэл монголд эсрэгээрээ шүү. Би л лав их сургууль төгсөхдөө бүх шалгалт шүүлгээ өгөөд дипломоо гардаж авсан өдрөө л хонхны баяраа хийж байлаа. Сургуулиа хараахан төгсөж амжаагүй байгаа хонхны баярын эзэд өнөөдөр 12 цаг болоогүй байхад л гадаа оргилуун дарс задлаад эхлэх юм. Зарим нь бүүр улаан зээрд болоод амжиж. Орой болохоор тэд бүр тас үсэрсэн байх биз.
зураг 2. Хонхны баяр дуусах яагаа ч үгүй байна. Өдрийн 12 цаг. Төв талбайдЗа тэгээд оюутан байж үзээгүй биш. Хонхны баяр хийж байгаа залууст баяр хүргэе даа.
11 comments:
bi honhnii bayraaraa 3 honog amraltiin gazar arhidaad, suuldee nuur am hawdaad arhinii hordlogond orson shde
4.5 jileer togsgodog ih surguuli hetsuu sh dee, ider gurvan 9iin huitend honhnii bayar temdegleed yavahaar jaahan tiimhen bgaa biz dee ain?
Mongold honhny bayar hiij uzehsen gej bodogdoj bilee...
End l lav, togsoltiin yoslol hiigeed l buh yum duussan sanagdaj baina...
Ug ni delhiid nertei surguuliig nileed l gaigui duntei tugssun yumsan, yaagaad temdegleh hun ogt alga baina aa?? gedeg shig...
kekeke
he he.gaduur harin tugsultiin bayar bolod.setgel geglzeed naasan.udahgvi bi bas tugsluu shde .Kkk
хонхны баяраа хоёр удаа хийж байсан хүнд гар байлааа гэж кэкэ кэкэ
падаадын хонхны баярыг сайхан тэмдэглэчүүүл тэээ????? гэсэн хахаах
to Enkhriimaa> Honhnii bayaraa ih surtei temdeglesen yum bna shd.
to Eldevasuult> Neeree ovol togsood honhnii bayar hiij bga humuus baga zereg ontsgui vh yum uu? Ted nar hashirlaad togsohoosoo 1 jiliin omno havar ni honhnii bayar hiideg baioj medne shuu
to Patate>harin gadaadiin ih deed surguuliad honhnii bayar geed surtei yum hiidegguin tee. manaih lav diplom ogoh yoslol hiigeed l bolson dog. Oor urgeljlel baigaagui shd.
to Misha> Chi hezee honhnii bayar hiihiin? 1 jiliin daraa?
to REDCOURSE> Яаж яваад 2 удаа хонхны баяр хийж байсан юм бэ?
улсын шалгалтан дээрээ уначихсийм аааа хахахахахахахах худлаа худлаа
түрүүлж төгсөөд нэг удаа, дараа нь өөртэйгөө хамт нэг ангид анх орж байсан охидтойгоо дахиад 2 дахь удаагаа гэээд л 2 удаа болчихсон юм дааа
Post a Comment