Өнөөдөр орой Өргөө кино театр орж "ПОМОГИТЕ НАМ" уран сайхны инээдмийн киног үзлээ.
Москва-Улаанбаатар чиглэлийн ""Нарлаг Монгол" галт тэрэгний байнгийн үйлчлүүлэгч, ганзагийн наймаачидын тухай гэдэг нь сурталчилгаанаасаа шууд ойлгомжтой байсан. Энэ киног хийхдээ галт тэрэгний макет хийж, декораци зассан юм билээ.Тэр гэрлийн инженерүүд нь сайн ажиллажээ. Гэрэл сүүдэр нь янзтай гоё тохирсон гэж хувьдаа дүгнэв. Ингэж гэрлийн тохиргоо сайн хийсэн монгол киног сүүлийн хэдэн жил үзээгүй юм байна. Зураг авалтын бараг 80 хувь нь вагон дотор..Гэхдээ хүн уйдахааргүй ээ. Киноны үйл явдал нь их хөөрхөн. За одоо яах бол гэж сэтгэл хөдлөөд л суулаа. Зохиолоо бичихдээ дүрүүдийн судалгаа сайн хийж гэж бодлоо. Нээрээ л нэг иймэрхүү наймаачид байдаг даа гэж кино үзэнгээ бодож суулаа. Би өмнө нь "Нарлаг Монгол" галт тэрэгний тухай бичиж байсан даа. Энд байна. За киноны тухай яриандаа эргэж орцгооё. Яагаад ч юм бэ, өвлийн хүйтэнд нүүрс түлээд вагоноо халаах гэж мэрийж байгаа үйлчлэгч эгчийн дүр хамгийн их таалагдав. Вагоны үйлчлэгчээр ажиллана гэдэг амар юм биш үү. Монголын вагонд үйлчлэгч нар нь дандаа эмэгтэйчүүд байх нь яана. Түмэн хүний завааруулсан вагон цэвэрлэнэ. Өвлийн хүйтэнд вагоны доор тогтсон мөсийг жоотуудаж унагаана. Нүүрс түлж вагоноо галлана. Дээр нь нөгөө хэдэн наймаачид нь дээрэлхэх гэнэ. Ар гэр, үр хүүхдээ орхиод 10 гаран хоног вагонд амьдарна...
"Помогите нам" гэж оросоор нэрлэдэг нь зохимжгүй юм даа гэж энэ киног үзэхээсээ өмнө шүүмжилж байлаа. Үндсэрхэг үзэл өрвөлзөөд, монгол кино юм бол монголоор л нэрлэнэ биз гэх ухааны юм бодож байсныг минь яана. Гэхдээ энэ киног үзэж дуусаад "За яахав. Дүүрсэн хэрэг" гэж бодлоо. Англи, Хятад, Солонгос нэртэй дуу шүлэг, ресторан баар Улаанбаатараар дүүрэн байхад ганц монгол киног оросоор нэрлэхэд яав л гэж... хэмээн, миний үзэл бодол 180 хэмээр эргэж өөр болсон доо. kkk

4 comments:
Hey bi bas uzseen turuu doloo honogt.unen hogjiltei bgaa biz de.bi zorij ochij uzsen yag l Ub-moscow
nernii huvid zov nerelsen gej bodoj bna
shuud uzeh husel mash iheer torloo, ih hoorhon hongon hogjiltei kino um shig baina, daraa bolomj oldvol uzneee, ner ni nadad l lav taalagdaj bn
Миша, Yilu нарт>Харин тийм. Кино үзсэний дараа Оросоор нэрлэсэн нь оновчтой юм байна гэж дүгнэсэн шд.
zaaval olj uzne ee
Post a Comment