
Өнөөдөр Золоо ахын хамгийн сүүлийн бүтээл "Говийн охид" баримтат кинго үзлээ. 4 сарын 5,6,7 гээд гурван өдрийн дотор л зураг авалтыг нь амжуулжээ. Элсэн далайн гүнд байгаа алт зэсийг ухаж аваад баяжих хүсэлд хүн болгон хөтлөгдөөд байгаа. Хүн бүр Оюутолгой, Таван толгой хэмээн ам уралдан цэц булаалдаж суугаа. Харин говь нутгийнханы ахуй, тэд юу бодож, юуг хүсэж мөрөөдөж явааг сонирхож байгаа хүн өдрийн од мэт цөөхөн байгаа даа. Хүмүүсийн ор тас мартчихсан байгаа энэ сэдвийг "Говийн охид" баримтат кинонд хөнджээ. Энэ дэлгэцийн бүтээлийн гол баатар нь сумын сургуулийн дотуур байранд амьдардаг өсвөр насны гурван охин. "Арван жилийн дараах амьдралаа та нар хэрхэн төсөөлж байна вэ?" гэсэн асуултыг тэднээс асууж байна. Их баялагийг ашиглахын өмнөх үеийн говийн охидийн амьдралын зах зухаас олж мэдлээ. Харин арван жилийн дараа говийн охид яажшуухан амьдарч байх бол?
No comments:
Post a Comment