Амьдралын тойрог

2010-05-18

Худлаа хэлсэн болчихлоо.

Өнөөдөр өглөө эртлэн босоод шүдний эмнэлэг рүү сүр жавхлантайгаар явлаа. Тийшээ зүглэх болсон шалтгаан нь өчигдөр орой нэг шүдний ломбо эмтэрч унасантай холбоотой. Улсдаа ганц урдаа барьдаг шүдний эмнэлэгт л очиж үйлчлүүлсэн нь дээр гэж боддог юм. "Эрүү нүүрний эмгэг судлалын төв" гээд их сүртэй нэр хаягтай газар даа. Улсын эмнэлэг болохоор багаж, хэрэгсэлээ яг ном журмынх нь дагуу ариутгаж цэвэрлэдэг, бас хувийн эмнэлэг шиг худлаа онош тавиад мөнгө саагаад байдаггүй сайн талтай гэж хувьдаа найддаг. Манай монголчууд мухар сүсэг болоод ч тэр үү, мягмар, бямба гаригт эмч домчид үзүүлэх, арилжаа наймаа хийх, холын аян замд гарах дургүй байдаг бололтой. Үндэсний сэтгэлгээний онцлог гэмээр юм уу даа. Өглөө шүдний төв дээр очсон чинь 10 хүрэхгүй хүн л байна. Энэ нь өнөөдөр мягмар гариг гэдэгтэй холбоотой байх гэж бодлоо. Долоо хоногийн даваа гариг, эсвэл ажлын сүүлийн өдөр үйлчлүүлэгч шаваастай, дугаарлаж зогссон, өвчиндөө баргар царайлсан хүний царай, эмчээс айсан жаахан хүүхдүүдийн уйлаан майлаан холилдож байдаг юм билээ. Харин өнөөдөр дугаарлаж зогсох хүний тоо цөөхөн байна. Эмч шүд үзээд тэр дор нь ломбо хийв. Олон удаа ир гэж хэлээгүйд нь баярлав.
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр бий юу?
Ер нь бол бий. Гэхдээ гар дээр биш, манай ажлын газрын санхүүгийн албан дээр хадгалаастай байдагийн.
-Тэгвэл би өдрийн 1 цагаас өмнө аваад ирээрэй.
-За
Ажил дээр очоод санхүүгийн өрөөгөөр шагайж эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэрэг болоод байна гэвэл "Даатгалын газар баталгаажуулахаар явуулсан. Чи өөрөө Даатгалын газар очоод хэлээд авчих" гэж байна. Тэр даатгалын газар руу нь явахаас залхуу хүрэв. Бас ажлаа хийх хэрэгтэй байдаг. Нөгөө эмчид худлаа хэлсэн болчихлоо. Уг нь 1 цагаас өмнө даатгалын дэвтэрээ аваад ирнэ гэж тэд найдаж, надад итгэл үзүүлсэн байсан юм сан...


6 comments:

BorlaSQue said...

хэхэ чамтай манатай байгаа дөө санаа зоволтгүй оройл аваачаад өгчих

dream said...

үгүй мөн шударга залуу шүү хэхэ... гэхдээ эмч мартсан байх аа. зөндөө олон хүн эмчилдэг болохоор тэр бүр хүлээгээд байхгүй байх гэж бодож байна

MNED said...

тэгсэн чинь эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг даатгалын газраас мөд өгөхгүй гэж байна лээ.

MNED said...

to DREAM> Шудрага байхгүй бол энэ монголын нийгэм хөгжихгүй шд. Нийгмийн дэвшилийг өөрөөсөө эхлэе гэж боддогийн. Ардчилсан нийгэм бол дээд зэргийг дэг журам. Хууль журмыг ягштал биелүүлэхийг хэлдэг гэж америк найз маань хэлж байлаа.

dream said...

tiim shu :)

eldevasuult said...

eeeeee ochood avchihgui dee,
chi ooroo l zalhuursan bna shd ee