5 сарын 1 бол ажилчидын эрх ашгийг хамгаалах эв санааны өдөр. Социалист тогтолцоотой улс орнуудад хамгийн чухал баярын тоонд гарцаагүй ордог байжээ. Бидний аав ээж, эмээ өвөө нар энэ өдрийг тод санаж байгаа даа. Үйлдвэрийн ажилчид, сэхээтэнүүд ч туг далбаа, уриа лоозон, Маркс, Энгельс, Лениний хөрөг бариад Сүхээ ахын талбай дээр цог жавхлантай жагсдаг байсан нь миний хувьд эртний домог шиг л санагдаад байгаа юм. Гэхдээ 5 сарын нэгэнтэй холбоотой өөр нэг дурсамж надад бий. Манай сургуулийн гадаад оюутнууд дээр жил бүрийн энэ өдөр эх орноо сурталчилсан үзэсгэлэн гаргадаг байлаа. Монголчууд ч гэсэн мөн адил. Бид элчин сайдын яамнаас монгол гэр авч ирж, сургуулийн төв байрны өмнөх талбайд барьж, тэрүүхэн тэндээ хөөрхөн үзэсгэлэн гаргадаг сан. Дэлхийн 130 гаруй улс, Оросын бүрэлдэхүүнд байдаг үй олон жижиг угсаатан, ястаны түүх, соёл, зан заншилаас нь хормын төдий л мэдрэх сайхан боломж тохиодог байсан. Дөнгөж саяхан хойно байгаа сургуулийнхаа охинтой чатлав. Өнөөдөр манай сургуулийн төв байрны өмнө монгол гэрээ бариад дууссан гэнэ ээ. Бидний үед эхлүүлсэн уламжлал хэвээрээ байгаа гэнэ шүү. Эргээд оюутан насандаа очих юм сан гэж бүтэшгүй мөрөөдөлд умбав...
5 сарын 1 Монгол Улсын түүхэнд ч чухал өдөр. Одоогоос 60 жилийн өмнө, энэ өдөр Монгол Улсын төрийн дуулалыг анх удаа нийслэлийн төв талбайд эгшиглүүлж байсан гэнэ. Тусгаар тогтносон улсын хамгийн чухал бэлгэдэлийн нэг нь төрийн дуулал. 1950 оноос өмнө Монгол Улс төрийн дуулалын оронд Сталин,Ленин, Сүхбаатар, Чойбалсан нарын нэрийг оролцуулсан шүлэгт 3-р интернационалийн аялгуунд дуулдаг байж. Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар төрийн дуулалд зориулан тус тусдаа аяз зохиожээ. Гэвч тэдний тус тусдаа зохиосон аяыг нийлүүлж, холиод өнөөгийн та бидний сэтгэлд хоногшсон ая төрсөн түүхтэй. Төрийн дуулалын үгийг зохиолч Ц.Дамдинсүрэн анх бичжээ.1950 онд зохиогдсон Монгол Улсын төрийн дуулалын үгийг нийгэм улс төрийн өөрчлөлтөнд уялдуулан гурван ч удаа өөрчилсөн. Хамгийн сүүлд 2007 онд төрийн дуулалын үгэнд өөрчлөлт хийсэн билээ.

3 comments:
thanks, minii torson odoroor Mongoliin Toriin duulal anh udaa egshiglesen yum bna sh dee.
arai bish yum aa, toriin duulal anh egshiglesen odor bi torson yum bna sh dee.
Элдэв асуултад> төрсөн өдрийн баяр хүргэе.
bayarlalaa
Post a Comment