Амьдралын тойрог

2009-02-20

Гоё өдөр.

Шинэ өглөө
Өнөөдөр 07:30 минутад сэрлээ.Ойрдоо ингэж эрт сэрээгүй. Ажил дээрээ 08:00 гэхэд гозойж байлаа. Өглөөнөөс л бүх ажил бүтэмжтэй нэг л гоё урамтай. Бага үд болмогц өдрийн хоол идчихээд нэг хуралд суулаа. Ер нь хуралд сууна гэдэг уйтгартай. Гэхдээ өнөөдрийн хурлаар хэлэлцсэн зүйлүүд сонирхолтой байлаа. Ер нь миний "настроение" сайн байсан болохоор ч ингэж санагдсан юм уу. Лав л нойр хүрсэнгүй. Олон ч шинэ юм мэдэж авлаа.
За тэгээд гадаа нар ээгээд, цаг агаар ч тогтуун гоё. Өвлийн хүйтэн жаврыг ч мэдэрсэнгүй. Куртик, гоонжоо ч товчлохгүй хотын гудамжаар алхаад байлаа.

Оскар Уайлдын цэнхэр фэн.
Өнөөдөр ажлын дараа "Интерном" орж шоппингдов. Бараг сарын өмнө очиж байсан дэлгүүрт их юм өөрчлөгджээ. Номын тавиурынхаа байрлалыг нь бага зэрэг өөрчилж. Түрүүчийн удаа орохдоо худалдаж авна гэж товлосон орос номууд алга. Бүгдийг нь зараад дууссан бололтой. Хайран юм гэж дотороо хальт харамсав. Дэлгүүрт ном харж явтал хамгийн түрүүнд нүдэнд туссан ном бол Оскар Уайлдын "АЗ ЖАРГАЛТАЙ ХАНХҮҮ" байлаа. Өмнө нь энэ зохиолчийн "Дориан Грейний хөрөг" номыг уншсан болохоор сонголт хийхдээ эргэлзсэнгүй. Би Оскар Уайлдын улаан, ногоон, цэнхэр фэн нь болсоон. Манай ангийн зохиолч ах шүү дээ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын төдийгүй дэлхийн утга зохиолд томоохон байр суурь эзэлдэг. Зохиол бүтээл нь бол "классик"-ын тоонд одоо ороод байгаа. Амьдарч байсан нийгэм, цаг үеийнхээ бэлгэ тэмдэг болж байсан авъяаслаг зохиолч доо.

Сайн байна уу? Аюурзана ахаа

Өнөөдөр өөрийн болгож авсан дараагийн ном нь Г.Аюурзана ахын "Хүүрнэл зохиолын товчоон" байлаа. 2009 оны 1 сард хэвлэгдсэн юм байна лээ.Түрүүчийн удаа Өлий аниагийн "Нүдний шилэнд үлдсэн зургууд"-тай танилцсан. Харин одоо Аюураа ахын номтой найзлана аа. Ерөнхийдөө зохиол бүтээлээс нь Орост сурч байсан, орос школа-тай гэдэг нь шууд л мэдрэгдэж байна лээ. Зохиолд нь орос үг хэллэг их гарч байна. Сэтгэлд нэг л дотно ч юм шиг.
Зохиолч Аюурзана ахын зохиол бүтээлээс анх удаа л уншиж байна.
Энэрэнгүй сэтгэл
Энэ зураг дээр харагдаж байгаа гурав дахь номыг 2-р сарын эхээр энэ номыг Их хөлгөний уламжлалыг хадгалах төвд ажилладаг нэг эгч өгсөн юм. Өнөөдөр шинээр авсан хоёр номтойгоо хамт зургийг нь авчихлаа. "Буддизм бидний амьдралын хэмнэлд" гэдэг энэ номыг уншаад бараг дуусаж байгаа. Бусад хүмүүсийг баярлуулж, сайн сайхан зүйл хийж бүтээж, амьдрах хэрэгтэй гэдэг нь л энэ номын гол утга санаа нь. Бас ямар ч асуудалд тэвчээртэй, хүлээцтэй, энэрэнгүй сэтгэлээр хандаарай гэж бичсэн байна лээ. Би уг нь атеист. Гэхдээ яахав, энэ дэлхийд байдаг бүх шашны тухай жаахан мэдлэгтэй байхад л хангалттай. Харин шинжлэх ухаан мандтугай. (-;

Зүүд.
Уржигда
р шөнө учиргүй их мөнгө зүүдэлсэн юм байна. MNED ах банкинд очоод хадгаламжийн данснаасаа хэдэн доллар авч байхын. Тэгсэн чинь урьд хожид үзэгдэж байгаагүй долларын шинэ дэвсгэрт өгч байна. "Америк долларын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарсан юм байх даа" гээд л би дотороо гайхаад байна гэж зүүдэв. Хэ хэ. Уржигдар унтахынхаа өмнө интернэтээс "Гадаад валютаар Монголд гүйлгээ хийхийг хязгаарлая" гэсэн нийтлэл уншсан юм. Бодвол унтахын өмнө уншсан юм зүүдэнд нөлөөлсөн бололтой.

Сайхан байна оо.
За тэгээд л өнөөдөр ажлын дараа "Интерном"-оос гараад замаараа дахиад хүнсний дэлгүүр орж ээжийн захисан бага сага юм, өөрийнхөө идэх дуртай нэг шоколадыг аваад гэртээ ирлээ. Ойрдоо би гэртээ тогооч болоогүй. Хормогчоо зүүгээд тогооч боллоо. Ирэх амралтын өдрүүдээр шинэ номоо уншаад гэртээ сууна аа. Өнөөдөр гоё өдөр байлаа.
Сэтгэлдээ жаргалтай л байвал...

7 comments:

altangay said...

Goe udur bolj ee. Bi bas unuudr ugluunus ajil ih bytemjtei bailaa. Camel gedeg ta,hi bytneree ni olson bas syldeeree ynsan 1 evro olov. Tegeed er ni l setgel uudrug goe udur bailaa. Ajilaa 2 tsag hiih estoi bsan gehdee bi 1tsagin dotor l hiizen shd. hihi, iim udruud olon baih boltygai.
amsterdam xxx

altangay said...

Goe udur bolj ee. Bi bas unuudr ugluunus ajil ih bytemjtei bailaa. Camel gedeg ta,hi bytneree ni olson bas syldeeree ynsan 1 evro olov. Tegeed er ni l setgel uudrug goe udur bailaa. Ajilaa 2 tsag hiih estoi bsan gehdee bi 1tsagin dotor l hiizen shd. hihi, iim udruud olon baih boltygai.
amsterdam xxx

Anonymous said...

Ter dollar zuudeldeg heseg unen hugjiltei aan.Neeree tiin shuu.Untahaasaa umnu uzsen kino unshsan yum hum ih zuudlegdeed bdag yum.Sonin shuu.

MNED said...

to Altangay> chamd ch bas goy l ondor bolj ongorchee. Ner negtiin chih neg gedeg biluu? Ner negtei humuusiin aztai odor ch bas neg baidag yum bna daa. keke

MNED said...

to Hugo> bi bol zarimdaa hun zodoj baina gej hurtel zuudeldegiin. Keke.
Ogloo ni sereed ineed hurdegiin lol...

dream said...

hmmm Oscar Wilde avj unshdiin bilvv dee.
Ayur bol goe goe. Durlalgvi ertontsiin blyuz-iig neg unshaad vzeerei hu ih goe nom shvv. naad nomond chin durlalgvi ertontsiin blyuz-d orson neleen heden ogvvlleg essey bgaam shig bnlee :D

aan bas inter nomiin delgvvrees gadna hi-fi mega store-iin door bdg delgvvrt bas ih goe yumnuud bdgiishd.

neleen dr bi nvdnii shilend vldsen zurguud haigaad er olohgvi bjiigaad tiishee orson zondoo bn lee :)

aan tiim galsansvhiin nomnoos neg olj avhiimsan daa

MNED said...

to DREAM> Оскар Уальдын зохиолуудаас нь уншаад үзээрэй. Би өнөөдөр дөнгөж сая Аюурзана ахын номыг уншаад дуусгалаа. Дурлалгүй ертөнцийн блюз-ыг нь уншсан. Гоё. HI-FI mega store-ийн доор байдаг номын дэлгүүрт би хаяа очдог юм.