
Саяхан Халимагийн ерөнхийлөгч Монголд ирээд буцлаа. Дэлхийд тархсан монгол угсааны ард түмнээс хамгийн наашаа гэсэн сэтгэлтэй нь Халимагууд гэж би боддог юм. Яагаад ч юм бэ Халимаг оюутнууд монголчуудтай найзууд болох гэж их хичээдэг байж билээ. Хилийн цаана ойрхон байдаг оросын буриад, тувачууд харин нэг их Монгол Улс гээд хөл алдаад байдаггүй юм.
Ер нь бол Халимагууд өөрсдийгөө ойрадуудын үр удам гэж үздэг. "Төв Ази"-ийг орхин нүүдэллэж явсаар 17-р зууны үед одоо оршин байгаа газар нутагтаа ирсэн гэдэг. 1825 оны 3 сарын 10-нд Халимагууд хаант Орос улсын бүрэлдэхүүнд оржээ. 20-р зууны эхээр Орост иргэний дайн болж байхад Халимагууд цагаантаны талд оржээ. Орост иргэний дайн дууссаны дараа цагаантаны талд тулалдсан олон зуун халимагууд гэр бүлийн хамт Бельги, Франц, тухайн үед оршин тогтнож байсан Югослав гээд Европын орнууд руу цагаачилжээ. 1920 оны 11 сарын 20-нд ЗХУ-ын бүрэлдэхүүнд Халимагийн өөртөө засах тойрог байгуулагдсан. Дэлхийн 2-р дайн үед Халимагууд фашист Германы талд орж Зөвлөлт Оросын эсрэг тулалджээ. Үүний дараа тухайн үеийн Зөвлөлтийн төр засгийн удирдагчид халимагуудыг эх орноосоо урвасан гэж үзээд Сибирь, Дундад Ази, Казахстан руу бөөнөөр нь цөлжээ. Халимагуудыг ингэж оршин суугаа нутгаас нь нүүлгэн шилжүүлэх үед тэдний гуравны нэг нь амиа алджээ. Нэгэн үе Халимаг гэдэг нэрийг дурьдахыг хориглож, газрын зураг, уран зохиол, лавлах номноос халимагийн тухай дурьдсан бүхнийг хасаж устгаж байжээ. 1956 онд ЗХУ-ын засгийн газар тэднийг цагаатгаж дахин Халимагийн өөртөө засах орныг сэргээн байгуулсан юм. Халимагийн нийслэл нь Элиста хот. Ойролцоогоор 300 мянган хүн амтай. Тэдний 155 мянган нь халимагууд. Харин үлдсэн хэсгийг нь орос, чечень, украин, турк, татарчууд бүрдүүлдэг. Халимаг нь засаг захиргааны 13 дүүрэг, 4 хоттой. Хүн амын дийлэнхи нь буддын шашин шүтдэг.Халимагийн нийслэл Элиста хотод Шатрын спортын томоохон цогцолбор байдаг. Энэ нь гадаадын жуулчидын очих дуртай газар нь болж чаджээ.
Дээр нь бас нэмээд бичихэд Халимагууд монголоор ярьдаг. Гэхдээ төрөлх Монгол орноосоо гарч яваад олон зуун жил болсон хүмүүсийн үр хойч нь тул өнөөгийн бидний ярьдагаас хэллэг нь жаахан өөр. Мань мэт нь бол тэдний яриаг ойлгох гэж нэлээн зүдэрнэ. Энэ юу хэлчивээ гэж дотороо бодож цаг алдаж байснаас шуудхан л оросоор ярих юм бол хурдан ойлголцоно. Адилхан л монголоор ярьж байж аялага, хэллэгээс болоод муу ойлголцож , оросоор яривал дээр гэж бичиж байгаадаа жаахан харамсалтай санагдагдаж байна. Гэхдээ гашуун ч гэсэн энэ бол үнэн. Халимагийн дуучин Цагаанзам гуайтай нэг удаа уулзах завшаан гарч билээ. Ярианаас нь Монголд их элэгтэй хүн юм байна даа гэсэн сэтгэгдэл надад үлдсэн.
Ер нь бол Халимагууд өөрсдийгөө ойрадуудын үр удам гэж үздэг. "Төв Ази"-ийг орхин нүүдэллэж явсаар 17-р зууны үед одоо оршин байгаа газар нутагтаа ирсэн гэдэг. 1825 оны 3 сарын 10-нд Халимагууд хаант Орос улсын бүрэлдэхүүнд оржээ. 20-р зууны эхээр Орост иргэний дайн болж байхад Халимагууд цагаантаны талд оржээ. Орост иргэний дайн дууссаны дараа цагаантаны талд тулалдсан олон зуун халимагууд гэр бүлийн хамт Бельги, Франц, тухайн үед оршин тогтнож байсан Югослав гээд Европын орнууд руу цагаачилжээ. 1920 оны 11 сарын 20-нд ЗХУ-ын бүрэлдэхүүнд Халимагийн өөртөө засах тойрог байгуулагдсан. Дэлхийн 2-р дайн үед Халимагууд фашист Германы талд орж Зөвлөлт Оросын эсрэг тулалджээ. Үүний дараа тухайн үеийн Зөвлөлтийн төр засгийн удирдагчид халимагуудыг эх орноосоо урвасан гэж үзээд Сибирь, Дундад Ази, Казахстан руу бөөнөөр нь цөлжээ. Халимагуудыг ингэж оршин суугаа нутгаас нь нүүлгэн шилжүүлэх үед тэдний гуравны нэг нь амиа алджээ. Нэгэн үе Халимаг гэдэг нэрийг дурьдахыг хориглож, газрын зураг, уран зохиол, лавлах номноос халимагийн тухай дурьдсан бүхнийг хасаж устгаж байжээ. 1956 онд ЗХУ-ын засгийн газар тэднийг цагаатгаж дахин Халимагийн өөртөө засах орныг сэргээн байгуулсан юм. Халимагийн нийслэл нь Элиста хот. Ойролцоогоор 300 мянган хүн амтай. Тэдний 155 мянган нь халимагууд. Харин үлдсэн хэсгийг нь орос, чечень, украин, турк, татарчууд бүрдүүлдэг. Халимаг нь засаг захиргааны 13 дүүрэг, 4 хоттой. Хүн амын дийлэнхи нь буддын шашин шүтдэг.Халимагийн нийслэл Элиста хотод Шатрын спортын томоохон цогцолбор байдаг. Энэ нь гадаадын жуулчидын очих дуртай газар нь болж чаджээ.Дээр нь бас нэмээд бичихэд Халимагууд монголоор ярьдаг. Гэхдээ төрөлх Монгол орноосоо гарч яваад олон зуун жил болсон хүмүүсийн үр хойч нь тул өнөөгийн бидний ярьдагаас хэллэг нь жаахан өөр. Мань мэт нь бол тэдний яриаг ойлгох гэж нэлээн зүдэрнэ. Энэ юу хэлчивээ гэж дотороо бодож цаг алдаж байснаас шуудхан л оросоор ярих юм бол хурдан ойлголцоно. Адилхан л монголоор ярьж байж аялага, хэллэгээс болоод муу ойлголцож , оросоор яривал дээр гэж бичиж байгаадаа жаахан харамсалтай санагдагдаж байна. Гэхдээ гашуун ч гэсэн энэ бол үнэн. Халимагийн дуучин Цагаанзам гуайтай нэг удаа уулзах завшаан гарч билээ. Ярианаас нь Монголд их элэгтэй хүн юм байна даа гэсэн сэтгэгдэл надад үлдсэн.
4 comments:
kalmyk gesnees bi kalmykiin english oros niilsen 20 orchim webruu ordog yu sh dee.
neg odor shuud elisteid buuna aa
би бас Халимагт очиж үзэх юм сан гэж зөндөө бодож байсан ч тухайн үедээ тэгээд чнз бүрийн шалтгаанаар очиж үзэж чадаагүй юм даа. Уг нь ч бадарчин шиг аялаад явах гоё л доо
hey saya manai end kalmykiin tyhai nevtruuleg garsan. Ynheer yaduu, ylsiin hamag ashig orlog ni erunhilugchiin karmand orson hezyy gazar bna lee. ter erunhilug ch ni diplot ch lav bish ee. aimar buduuleg baisan. nadaa ter erunhilugch taalagdaagyi, harin ard tymen ni yheer ardchilal baihgyi yum bilee. engiin ardiin gereer honoj yavsan holland syrvaljlagchin nevtryyleg baisan. mini setgel ih uvdsun. ter erunhiilugch ni hyrdan ogzrosoi geh bna.
amsterdam xxx
to Altangay> Nadad bol tednii tuhai eyreg tosoolol baidag.
Post a Comment