Амьдралын тойрог

2008-06-11

Даанч яав даа.

Даанч яав даа. Миний дэмжиж байсан хөлбөмбөгийн баг хожигдоод нусаа хацартаа наалаа...
Сая хөлбөмбөгийн европийн аврага шалгаруулах тэмцээний Орос Испаний хооронд болсон тоглолтыг үзлээ. Тоглолтын эхний үед Оросууд довтолгоо сайтай, дамжуулалт сайн хийж байсан л даа. Даанч Испаничууд илүү хурд ихтэй байлаа. Оросын багийн дасгалжуулагч Гус Хиддинк энэ удаа урдаа барьдаг сайн тамирчидаа оруулсангүй. Ах дүү Березуцкий, Игнашевич нар үзэгчдийн суудлаас ажиглаж байна лээ. харин испаничууд бол Касильяс, Марчена, Пуйоль, Иньеста, Вилья, Эрнандес, Торрес, Капдевила, Серхио Рамос, Сенна, Сильв гээд хүчтэй сайн тамирчдынхаа бүрэлдэхүүнтэй орж байна лээ. Оросууд ганц гоол, харин Испаний баг 4 гоол хийдэг байна шүү. P;)
Би Оросын баг хожно гээд ажлынхаа газрын нэг залуутай мөрий тавьсан юм. Мөрийгөө алдсаан. Одоо яая гэхэв. Дараагийн хоёр тоглолтод л оросууд хожил авна байх гэж найдахаас. Оросын хөл бөмбөгийнхөн сайжирсан гэж хүн бүхэн үглээд байсан цагаан хэл ам болчоогүй байгаа даа. За тэр мухар сүсэг ч яахав. Магадгүй хамгийн эхний тоглолтод бүх хүчээ зарцуулж, стратегаа бусдад харуулахгүй гэсэн гус Хиддинкийн тактик ч юм билүү? Тийм биз дээ. Санаагаар унахгүй ээ хө. Тэр ганц удаагийн мөрий бол юу ч биш.
Хөлбөмбөг үзэж дуусчихаад сая гялс нэт руу шагайсан чинь өнөө Киргизийн зохиолч Чингиз Айтматов бурхан болчихсон тухай мэдээ байна. Ум мани бадни хум гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ. Гэхдээ эх орныхоо оюуны өв санд зөндөө хувь нэмэр оруулсан, сайн сайхан юм хийж бүтээсэн хүн бурхан болсон ч хэзээ ч мартагдахгүй л дээ. Үеийн үед л зохиол бүтээлийг нь хүмүүс уншиж нэр нь дурсагдана. Зохиолч өөрөө нас барсан ч зохиол бүтээлээр нь түүний үзэл санаа дамжаад хүмүүст хүрсээр л байх болно доо.
Зиак, юу вэ энэ чинь одоо шөнийн 2 цаг 20 минут болж байна. Унтахаас даа. Өглөө ажилаасаа зоолттой хоцорноо.... Уг нь бичмээр юм зөндөө л байна. Нойр хүрээд байна....

No comments: