Амьдралын тойрог

2008-04-28

Фельетонийг шүтэхүй

Надад нэг шинэ хобби нэмэгдсээн. Шог найруулал буюу фельетон уншиж сэтгэлээ сэргээдэг болоод байна. Бичлэгийн төрөл зүйлээс хамгийн хүнд хэлбэрт нь тооцогддог фельетон бичнэ гэдэг амаргүй даваа гэж онолын номноос нь мэдэж авлаа. Монголдоо фельетон бичдэгээрээ "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Б.Цэнддоо цуутай. Тэр эрхэмийн бичсэн фельетонууд "амттай".
*****************************************************************************************************************
Хоргvй хордлого

Зурагт асаалаа, нэг сайн хvн єєрийнхєє сайныг ярьж байна. Сувгаа солив, бас нэг сайн хvн єєр муу хvнийхээ мууг ярьж байна. Дахиад солилоо, єєр нэг сайн гурав дахь хvнийхээ мууг дєрєв­дєгч хvнээр яриулж хараг­дана.

Сvvлчийн хvчээ шав­хан шинэ суваг дээр тавилаа. Гэтэл тавдагч хvн дєрєв­дєгчтэйгєє нийлээд гурав­дагч­даа нэг дэх сайн хvнийг магтах бєлгєє. Сайн хvнээс зайлах газаргvй болжээ. За­римдаа ганц ч болов муу хvнийг єєрийг нь зурагтаар хальт ч болов харах юмсан гэж бодогдмоор.

Удахгvй болох сонгуулиар энэ олон олон сайн хvний зєвхєн 76-гийнх нь муу мэ­дэг­дэж, бусад нь сайнаараа vлдэнэ. Хэзээ ч сонгогдохгvй бол vvрд сайнаараа vлдэнэ. Харин сонгогдвол муу нь мэдэгдэнэ. “Хvний сайн нь эмгэнэлийн бичиг дээрээс харагдана”. Модун Шанью бээр нэр vл мэдэгдэх цэргийн некролог дээр дурдсан гэ­дэг­ сэн. Харин одоо хvний сайн нь сонгогдоогvй байхдаа мэдэгддэг болжээ. Энэ олон сайн хvнийг сайнаар нь vл­дээе гэвэл нэгийг нь сонгохгvй байвал яасийм бэ гэсэн шvv юм санаанд орох ажээ.

Манай тєр, засгийн удир­дагчид гадагш айлчлахдаа мина булаад явдагт нь бид бvр дасчихжээ. Тэднийг Буян-Ухаагаас хєєрєнгvvт л улс тєрийн ямар дэлбэрэлт хаана хаана болж, хэн хэн шонд биш юмаа гэхэд шооёонд явах бол хэмээн хардаг сан. Гэтэл сая Ерєнхийлєгч, Ерєнхий сайд хоёулаа зэрэг гадаад явсан чинь энд ганц нохой ганхий­сэнгvй єнгєрдєг байгаа. Хойш­­­доо тєрийн тєвшин ам­га­­ланг бодолцон энэ хэдийг явбал бєєнд нь явуулаад vгvй бол хамтад нь хориод сууж баймаар юм байна.

Хачин хачин юм их болж байна. Хонгор сумын иргэд хордлого авалгvйгэээр хорд­сон нь тодорхой болжээ. Эм­гvй эмчилгээ гэж байдаг шиг хордоогvй хордлого гэж байна хэмээн анагаахынхан хэлж байна. Бас гадуур “Уул нь дээхнэ vед нам нь хvнээ хєєдєг байж, одоо харин хvн нь намаа хєєх болж” гэлцэж байна. Бас хажуугаар нь цуурхал ч их гарах болж. Тухайлбал, Хvрэлсvх, Бадам­жунай, Занданшатар гурав Гvндалайн араас АН-д орох гээд єргєдлєє Элбэгээ дар­гаар цохуулж байхыг харлаа гэх хvн ч таарлаа. “Нээрээ vнэн” гэж ам шvд алдахын зэрэгцээгээр Ерєнхийлєгч Ардчилсан намд элсэн авто­матаар Удирдах зєвлєлд орох гэж байгааг ярив. Яагаад гэхлээр ийм учиртай юм гэнэ. Ерєнхийлєгч нєгєє гурвыг “хаа­на ч байсан дээр нь байна” гэж андгайлсан юм байх.

Зарим нь болохоор манай улсын тєрийн тэргvvн нь Ардчилсан намд шилжин явах цом гэнээ, зvгээр л шилжин ирдэг уламжлалтай. Анх Ж.Батмєнх гуай Ардчилсан холбоог дэмжин огцорсноос эхэлсэн энэ уламжлал цааш­даа тасрахгvй. МАХН-аас Ардын их хурлын тэргvvлэгч­дийн дарга болсон П.Очирбат Арчиллын хvн болсон. МАХН-аас гарсан Ерєнхийлєгч Н.Ба­габанди 2000-2004 онд “бат­лахгvй л болохоос Ардчилсан намын гишvvн” байв. Одоо­гийн Энхбаяр ч гэсэн энэ тvvхээс гажихгvй. Ер нь да­раагийн сонгуулиар Н.Энх­баяр Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай гэж ярих хvн ч гарч байна.

Дэлхийн судалгааны тє­вєєс саяхан АН-д ирvvлсэн зєвлємжид “цаашид Ардчил­сан намаас Ерєнхийлєгчийн сонгуульд хvн дэвшvvлэхгvй байх”-ыг зєвлєсєн байна. Тэд танай оронд Ерєнхийлєгч нь тэртэй тэргvй Ардчилсан намдаа ордог уламжлалтай юм байна. Иймд аяндаа бvт­чих зvйлд мєнгє зарсны хэрэг байхгvй. Хувьсгалт намаар мєнгийг даалгаж хvнийг нь гаргуулчихаад гарсан хойно нь єєрийн болгоод авчихаж бай. Тэнд хэмнэсэн мєнгєє парламентын сонгуульд зар­цуулсан нь дээр гэсэн утгатай зєвлєгєє єгчээ.

No comments: