Бадар-Ууган алтан медаль авсан орой сагсуу залуучууд машинаараа хотын замаар дахиад хурдлав. Аливаа юм хэм хэмжээнээсээ хэтрээд утга учираа алддаг даа. Сүүлдээ яг л тийм юм болж байх шиг санагдав. Зүүн дөрвөн замд нэг машин онхолдчихсон байхыг олж харлаа. Хөмөрсөн машин дороос хэд хэдэн хүний хөл цухуйж байх юм. Нүд халтирмаар аймаар дүр зураг... Замын цагдаа нар машинтайгаа ирчихсэн байсан. Харин түргэний машин үзэгдээгүй. Согтуу дарвиж яваад цаандаж амиа алдах, наандаж эрэмдэг зэрэмдэг болох юм бол хэцүү юм даа. Бензиний үнэ нэмэгдсэн үед ингэж сагсуурч байх ч гэж дээ хэмээн шогширч байсан нэг хүнтэй таарлаа. Тэр хүнийг бол дэмжиж л байлаа. Улаанбаатараар дүүрэн байгаа энэ олон ажилгүй хийх юмаа олж ядаж, ааг омогоо багтаасан сөөсгөр банди, сэгсгэр охидуудыг яалтай ч билээ. Санаагаар болдог бол нөхдүүдийг "Атарын аянд" ачаад явуулах юм сан. (Ингэж бичсэний дараа намайг хүмүүс коммунист байна гэж шүүмжлэх байх даа.) Тариа ногоо хурааж, өвс хадлан бэлдүүлж, биендээ багтаж ядаад байгаа бяр тэнхээ, хүч чадалыг нь зарцуулах юм бол хэн хэндээ хэрэгтэй л байгаа юм даа. Олон жилийн хөлс хөдөлмөр, хүчээ зориулж нэг юмны араас хэлбэрэлтгүй тууштай явсан хүн амжилтанд хүрдэгийг машинтай сагсуурч байгаа нөхдүүд ойлгож байгаа болов уу? гэж бодлоо. Спортоор тууштай хичээллэж өндөр амжилт гарах юм бол унаа машин, байшин сууцыг нь төрөөс, бусад компаниудаас шууд л өгч байгааг бид нар бүгдээрээ л харлаа ч шүү дээ.
Төрийн дуулалаа буруу аялаад байна.
Олимпийн наадмаас Монголын тамирчин алтан медаль авсаны дараа хүмүүс төв талбай дээр ч, IRISH pub-д ч ялгаагүй төрийн дуулалаа буруу дуулаад байгааг анзаарлаа. Дайсны хөлд хэзээ ч орохгүй... гээд л аялаж байна аа. Монгол Улсын Их Хурал 2006 оны 7 сарын 6 нд "Төрийн Бэлгэ тэмдэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хууль баталж Монгол Улсын төрийн дуулалын үгийг өөрчилсөн юм сан. Одоо манай төрийн дуулалд "Дайсны хөлд хэзээ ч орохгүй" гэж мөр байхгүй. Харин оронд нь "Далай их дээдсийн гээгээн үйлс" гэж өөрчилсөн. Ер нь Төрийн дуулалын үгийг блогтоо оруулая гэж бодлоо. Мэддэг нэг нь дахиад нэг уншаад үзнэ биз. Мэдэхгүй байгаа нөгөө хэсэг нь мэдэж аваг.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай эх дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө.
Хамаг дэлхийн шудрага улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя.
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая.
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.
Таавар
Өнөөдөр интернэт ухаж сонин хачин мэдээ хайж байхдаа нэг таавар олж уншлаа. Бодоод бодоод би хариуг нь сайн олж чадсангүй ээ. Та нар бас бодлоо бичээрэй. Таавар: Энэ явдал эртний Египет оронд болжээ. Гурван хүн цөлд явж байжээ. Эхний хүн нь бух, хоёр дахь нь үнээ, гурав дахь нь өвс авч явжээ. Тэр гуравын ам нь цангаж ус хайхаар явах болж гэнэ. Эхний хүн нь: Би ус хайхаар явахгүй. Хэрвээ би бухаа орхиод явах юм бол арслан идчих байх гэв. Харин хоёр дахь хүн нь: Би үнээгээ орхиж явахгүй. Хаа нэг газар ру төөрөөд явж мэднэ. Эсвэл дээрэмчин хулгайлж магадгүй гэжээ. Харин гурав дахь нь би өвсөө орхиж явахгүй. Намайг эзгүй хооронд бух, үнээ хоёр миний өсвийг идэж мэднэ гэв. Ингээд тэд бух, үнээ хоёрыг модноос уяад, өвсөө модны доор орхиод ус хайхаар явжээ. Эргээд ирсэн чинь бух үнээг хээлтүүдээд гарсан тугал нь гурав дахь хүний өвсийг идчихсэн байв. Тугал хэнийх вэ?
10 comments:
hey turiin duulaliin ug shinechiglegdeed arai uur bolson shde.. tgd ch udahgui solino gej bnle. say olympiar arai surgui sonsogdoj bsan.. hehehe. umnu egshiglej bgagui bolhoor neeh tegj sanagdaj bgaagui ym shig bgan.. ugee ayandaa bagtaah geed sunjirsan ym shig sanagdaad bgaan... zaza yamar ch bsan tnx.. chamaig demjij bna... today l anh udaa orj bna... dajgui ym ih bichjee.. good luck
Neeree bugdiig ni atryn ayand hguuj yavuulbal taarna, keke..
Shine mongolchuud, byargui, omogtoi bolson sanagdaad baigaa, ene uvgun hunii demiirel uu, uneheer tiim baina uu??? Keke
Btw, tugal ezengui. Yaagaad gevel, tugal gartal buten heden sar us haigaad ergej ireegui 3 ali heziin tsangaad majiichihsan baigaa uchir...
to Eddi>toriin duulaliig ingej oirhon oirhon soliod baihgyi baihaa. Odoo ene Mongoliin parlament yun toriin duulaliin ugiig solih manatai baigaa. Tsaana chini oron shineer songogdson gishuud ni tangarag orgoh, shineer zagsiin gazar baiguulah, oron nutgiin songuuliig yavuulah, ovoliin beltgel hangah geed olon chuhal asuudal baina. Toriin duulaliin ugiig solihgyi ee.
patate> Shine yeiin mongolchuud harin yamaan omogtoi bolson yum shig sanagdaad baigaa yum. aag omogoo heregtei yuman deeree gargaj surah heregtei baigaa yum daa.
tugal chiniih yom bishoo??gsn..kk
pee, toriin duulliin ug iig anh udaa l harlaa..bi hamraaraa ayalchihdag...:)
to bayabaga> harim odoo tegvel hamaraaraa ayalah hereggui bolloo. Ugiig ni tseejleerei.
bayarbaga> tugal ezengui l bolj taarch bna daa,
keke zugeer joohon trick mayggiin asuult um bish uu, asuult ni tugal g avah esniig asuugaagui harin tugal n etsgiig asuusan bh, teheer zov hariult ni tugal buhiih.
to Enhriimaa> Tednii dundiin omch baih gej bi bodood baigaan.
Post a Comment