Амьдралын тойрог

2009-06-29

Монгол кино ба бэлгийн боловсрол


Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт үсээ будсан нэг хүүхэдтэй нийлж аваад "Өргөө" кино театрыг зорилоо. Ойрдоо угаасаа би кинотеатр руу зүглээгүй байсан юм. Зарлалын электрон самбар дээр дүүрэн л Монгол киноны сурталчилгаа... Хуваарийг нь харж, харж хамгийн ойрын үед эхлэх гэж байгаа киног нь сонголоо. Үзсэн киноны нэр нь "9009". Нялуунаас шулуун нь дээр гэдэг билүү. Киноны зохиолын хэлэх гэсэн санаа-идея нь уг нь хөөрхөн. Сонирхолтой санагдсан зүйл нь 90-ээд оны эхэн үеийн Монголын залуучуудын амьдралыг өнөө үеийнхэтэй харьцуулж харуулсан хэсэг нь содон байлаа. Сүүлийн үеийн Монгол киног үзээд байхад нийтлэг хэдэн зүйл ажиглагдаад байгаа юм. Хайр дурлал, карьер хөөж байгаа залуугийн хичээл зүтгэл, хажуугаар нь ёс юм шиг зодоон цохионтой боевик хэсэг, бас загас наадуулж байгаа эротик зураглалтай хэсгүүд заавал үзүүлнэ. Өнгөрсөн хагас сайнд "Өргөө"-д кино миний хажуугийн суудал дээр 10 нас ч хүрээгүй болов уу гэмээр хоёр жаахан банди сууж таарсан юм. Эротик хэсэг нь гарсан чинь өнөө хоёрын эрүү мултарч, нүдээ бүлтийлгээд анхааралтай үзэж байна гэж жигтэйхэн. Би тэдний насан дээр байхдаа эротик байтуйгай киноны үнсэлцэж байгаа хэсгийг ч харахаасаа ичдэг байлаа ш д. Одооны хүүхдүүд ийм болсон юм болов уу? Кино теартынхан нь орлогоо бодоод хүүхдэд кино үзүүлэхдээ насны хязгаарлалт тавьдаггүй бололтой. Бэлгийн боловсролыг ямар ч хүнд багаас нь өгөх нь зөв зүйтэй гэж гадаадын орнуудад үздэг л юм байна лээ. Гэхдээ тэд арай ч 10 нас ч хүрээгүй хүүхдэд шууд эротик кино үзүүлж бэлгийн харьцааны тухай мэдлэг өгдөггүй байлгүй дээ. Харин ч эротик хэсэгтэй киног 18+ насныхан үзэхийг зөвшөөрнө гэсэн байдаг санагдах юм. Соёлтой орнуудад ямар киног хэдэн насны хүн үзвэл тохиромжтой вэ гэдгийг бичсэн байдаг. Бас ТВ хөтөлбөр дээр ч иймэрхүү тэмдэглэгээ хийсэн байдаг. Монголын ТВ-үүдээс MNB, NTV хоёр л насны ангилал заасан тэмдэг дэлгэцны доод буланд гаргасан байдаг. Одоо 7 хоногт хэдэн ч монгол киноны нээлт болоод байгаан бүү мэд. Даанч кинонууд нь бүгд хоорондоо адилхан болоод байх юм.

4 comments:

The Face said...

hehe ah sain bichsen baina.^^~

Stranger said...

ккк харин тххх. тийм нэг эротик scene бүр байх ёстой юм шиг хийдэг тээ? нээх тэнэг

MNED said...

to FACE> спасибо

MNED said...

to STRANGER> харин тиймээ.