
Аль эртнээс л сураг нь дуулдаад байсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд өчигдөр очлоо. Ер нь Монголд манай ангийнханы талаар сөрөг мэдээлэл, буруу ойлголт маш их байдаг. Үүнээс болоод манай ангийн олон хүн нуугдмал байж, гадуурхагдаж байгаа нь нууц биш. АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт судлаач, сэтгүүлч Брандт Миллерийн энэ гэрэл зургийн үзэсгэлэнд Монголд одоогоор нуугдмал боловч бодитой оршиж байгаа ЛГБТ олон нийтийн амьдрал, хайр дурлал, тэдэнд тохиолддог асуудлуудын талаар өгүүлжээ. Гэхдээ миний бодлоор энэ бол зүгээр ч нэг гэрэл зургийн үзэсгэлэн биш. "Больше чем выставка" гэж нэрлэх юм бол илүү тохиромжтой байлаа. Учир нь монголын ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулагуудын тухай мэдээлэл, бас манай ангийнхан Монголд хэрхэн гадуурхагдаж байсан тухай бодит баримт дурьдсан самбар гаргасан байна лээ. Гэрэл зургийн хажууд ЛГБТ хүмүүсийн шүлгийг англи монгол хэлээр байрлуулжээ. Зургаа авахуулсан хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс, мөн ЛГБТ хүмүүсийн нууцлагдмал байдлыг харуулах үүднээс нүүрийг нь цэнхэр хадгаар халхалжээ. Зураг бүрийн хажууд товч мэдээлэл байна лээ. Үзэсгэлэнд ойролцоогоор 20 орчим гэрэл зураг тавигдсан байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэнд мэдээж уран бүтээлчид нь, зураач, барималч С.Саранцацралт, дуучин С.Наран, Мишээл, Түмэн эх чуулгийн бүжигчид гээд урлагийн төлөөлөл оролцов. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч нь Монголын урлагийн зөвлөл, Хаан банк, Их Британий ЭСЯ, Le Bistrof Francais ресторан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Марк Минтон нар байлаа. Үзэсгэлэнгийн үеэр "Хөх тэнгэрийн цаана" богино хэмжээний баримтат кино үзүүлэв. Маш оновчтой дүрслэлтэй, хэн ч үзсэн ойлгохоор энгийн өгүүлэмжтэй хөөрхөн кино байлаа. Цэнхэр тэнгэрийн цаана үзэсгэлэн 7 сарын 2-8-нд үзэгчдийн өмнө үүд хаалгаа нээлттэй байлгана гэж байсан.
PS: Цэнхэр тэнгэрийн цаана үзэсгэлэнд тавигдсан нэг зургийг Энхриймаагийн блогоос копидаж авлаа. Энэ зураг бас танилцуулга дээр нь хэвлэгдсэн байна лээ.
PS: Цэнхэр тэнгэрийн цаана үзэсгэлэнд тавигдсан нэг зургийг Энхриймаагийн блогоос копидаж авлаа. Энэ зураг бас танилцуулга дээр нь хэвлэгдсэн байна лээ.
2 comments:
ммм амжих л юм байна :) dream.
мэдээлэл өгсөнд баярлалаа. ЛГБТ-ын 2 ТББ-ынхантай уулзаж байсан, их сайхан уур амьсгалтай хамт олон байдаг юм билээ.
Post a Comment