Амьдралын тойрог

2010-01-28

БЛОГТОО ЭРГЭЖ ИРЛЭЭ.

За сайн уу? Блогчидоо. Удаан завсарлага авсаны эцэст өнөөдөр л нэг блогоо бичих сөхөө авлаа. Хамгийн сүүлд Калининградад байхдаа хэдэн үг хальт бичээд таг болсон доо.
Өнгөрсөн оны 11 сард Оросын Калининград хот руу явах завшаан тохиолоо. Бүтэн нэг сарын турш энэ хотод амьдарлаа. Хэсэж тэнэх, аялаж зугаалах шанс гарах юм бол хэзээ ч "ҮГҮЙ" гэж хэлэхгүй шд. За очсон газрын сонин сайхнаас...

Калининград
Үүх түүхийг нь сөхөөд үзэх юм бол анхнаасаа Зүүн Прусс, дараа нь Германы мэдэлд байж байгаад дэлхийн 2-р дайнаас хойш Оросын эзэмшилд шилжиж ирсэн. Энэ хотын Герман нэр нь "Кенинсберг". Оросууд харин Калининград гэж нэрлэсэн байна билээ. Газар нутгийн байршилын хувьд их өвөрмөц. Балтийн тэнгисийн эрэг дагуух энэ хот 90-ээд оны эхээр ЗХУ задрах үед энэ хот Оросын эх газраасаа таслагдчихсан. Дунд нь Латви, Белорусс гээд бүхэл бүтэн хоёр улс оршиж байгаа. Хэрвээ Москва, Санкт гэх мэт аль нэг хотоос Калининград руу галт тэргээр явахаар бол Белоруссь, Латвийн транзит виз зайлшгүй авах хэрэгтэй болно. Харин онгоцоор бол виз гээд байх хэрэггүй юм байна лээ. Москвагаас Калининград хүртэл галт тэргээр хоёр өдөр, харин онгоцоор бол 90 минут нисээд л хүрчихнэ дээ. Калининград 500 мянган хүнтэй жижигхэн хот. Хүмүүсийнх нь харьцаа Москватай харьцуулахад илүү найрсаг санагдав. Шоппинг хийгээд дэлгүүр хоршоогоор нь орлоо. Үнэ ханш нь бол Москвагаас дутах юм алгаа. Жижиг хот юм чинь юмны үнэ нь гайгүй л байх учиртай даа гэж таамаглаж байсан минь талаар болов. Зарим барааны үнэ Москвагийнхаас ч илүү үнэтэй байх шиг. Хамгийн өртөг ихтэй хот бол Москва гэж бодож байлаа. Эндүүрэл бололтой. Балтийн тэнгис чинь хуваараа алдартай юм гэнээ. Калининградад хуваар хийсэн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл элбэг дэлбэг юм байна лээ. Тэнгисийн түрлэг болсоны дараа эрэг дээр хув байгалийн ориг хэлбэрээрээ зөндөө олддог гэж тэнд танилцсан нэг орос эмэгтэй надад ярьж байлаа. Балтийн тэнгис нь хотын төвөөсөө 40 км зайтай. Электричка эсвэл автобусаар очиж болно. Тэнгисийн эрэг дээр нэг өдөр өнжлөө. Зун ирсэн бол бүүр ч гоё байх юм байна лээ. Калининградын тухай анхны сэтгэгдэл нэг иймэрхүү. Газрын мухар болсон энэ хотод надаас өөр монгол хүн байна уу? гээд сураглаж үзлээ. Монгол хүний хөл хүрээгүй газар гэж алгаа. Энэ хотод Монголоос 10 залуу сурдаг юм байна. Тэдэнтэй танилцлаа. Насаар бол надаас бүгдээрээ дүү юмаа. Калининградаас буцах үед өнөө хэд маань MNED ахаа, дахиад бидэн дээр ирээрэй гэсээр намайг үдсэн. Зуны дэлгэр цагт дахиад заавал Калининградад ирнээ гэсэн бодол тээсээр Москва руу буцлаа.

10 comments:

Anonymous said...

tiim blgui de chi min.sanasan gj.kk

LT said...

за сайн уу, ороод гарлаа...

eldevasuult said...

amarch yavsiim uu?
Putin chini ene hotiig europod aldana gevel salaavch malaavchaa uzuulne geed bailuu?

svnder said...

Sanaal blaa shuu dee ho (xi xi)

Odoo bicheel bhiin bgaaz dee

MNED said...

to Caroline> namaig bas uguildeg hun baidag baih ni ee.

MNED said...

LT> dahiad orj ireerei ho.

MNED said...

to Eldevasuult> ajil amralt 2-iig zereg amjuulsan geh uu dee. Putin tiimerhuu utgatai yum helseniig sanahgui bainaa. Chi yag harsan yum uu?

MNED said...

to Svnder> Namaig sanaad humuus suid bolson yum biz dee. hehe. odoo bicheed bainaa.

dream said...

sanalguidee eekke. uulzku zugtaagaaad ta guai =P

eldevasuult said...

hehehe tegj l orchuulsan baisan sh dee