Амьдралын тойрог

2010-02-18

Бар жил

За ингээд бар жил гарчихав аа. Энэ жилийн шинийн нэгэнд өглөө эрт мөр зүгээ ч гаргаагүй. Ерөөсөө ч сүүлийн хэдэн жил би мөр зүг гаргана гэдэг ёс заншилыг хийгээгүй шд. Энэ жилийн цагаан сараар ганцхан айлд л очиж золголоо. Нэг ёсны рекорд уу? айн хэхэ. Хүүхэд байхдаа аав ээжийг дагаад бүх хамаатан садангаараа орж золгоод бэлэг авдаг байлаа шд. Харин одоо бол айл хэсэхээс их түвэгшөөдөг болсон байнаа. Шинийн нэгэн манайхаар ямар ч их хүн ирэв ээ. Бууж жигнэдэг ажил хийсээр байгаад л таарлаа. хэсэг хүмүүс гараад явмагц дараагийнх нть цуваад ороод ирнэ. Гэртээ ганцаараа байхад л хүн ирчих вий гэж сүнсээ гартал болгоомжилж байлаа. Азаар тийм муу зүйл болсонгүй ээ. Цагаан сарын дараах ажлын эхний өдөр албан дээрээ очлоо. Ажил хийж байгаа хүн алга оо. Бүгд л бие биенээ эрж хайж золгоод...Эр эм гэлтгүй бие биенээ барьж авч үнэсэж таалаад...Би чинь он солигдохын өмнө 2009 он ямархуу болж өнгөрсөнөө нэг эргэж харж бичээгүй юм байна шд. Үхэр жилийн эхээр эд хөрөнгөө хулгай зэлгийд алдаад сэтгэл санаа навс унасан. Бурхан гэж байдаг бол бүгдийг нь бас цаанаас нь зохицуулаад өгөх юмаа. Сэтгэл санааны болоод эд материалын хохиролыг маань зун, намар, өвөл нь нөхөж төлж өгч байгаа юм шиг ийш,тийшээ явах, аялах зугаалах, амрах цэнгэх асар их боломж тохиосон жил байлаа 2009 он. Харин 2010 оны бар жилд хүн бүхэн улам өөдлөн дэвжих сайхан жил болно гэдэг асар итгэж байгаа.

2 comments:

Anonymous said...

he he bi bas gantsaara bhad hun bitgii ireesei gej boddogiishdee ha ha

Anonymous said...

he he bi bas gantsaara bhad hun bitgii ireesei gej boddogiishdee ha ha