Амьдралын тойрог

2010-07-27

Сүүлийн хэдэн өдөр

Нэг сар гэдэг асар хурдан өнгөрөх юмаа. Эргээд харсан чинь бас сар гэдэг урт хугацаа шүү. Тиймээ? Нэг бүдэрвэл 7 бүдэрнэ гэдэг дээ. Өнөө муу хөгийн бүтэлгүйтлүүд улам даамжирлаа. Анхандаа инээд хүрээд л ийм хөгийн юм гэж байх уу? гэх ухааны юм л бодоод байлаа. Өөрийнхөө мартамхай байдлаас болж овоо томхон бүтэлгүйв ээ..Энэ чинь одоо юу болж байнаа? Хийморь лундаа яаваа гэж хүртэл бодов. Уг нь атеист болж байсан юм сан. Би цэвэр атеист биш юм байна аа. Сэтгэл санаагаа дээшлүүлэх зорилгоор Дашчойлон хийдэд очиж хийморийн сан өөртөө уншуулав. Одоо ч алзахгүй байлгүй дээ. Сониноос Их Наран улсын суугуул Пататэг явахаас нь өмнө нэг уулзав. Таньдаг болоод их олон жил болжээ цаадахыг чинь. Уулзалт сайхан болсоон. Утсаар тохиролцож байгаад гар барьж уулзаж, бокал тулгаж бийрдээд.
Өдөр солигдчихож. Өглөө сэрэх үед Балтийн тэнгисийн эрэг дээр амьдран суудаг хэдэн хүүхэд Буянт-Ухаагийн дэнж дээр бууна. Бүгд str8 жаалууд. Монгол дахь гэр орноо санасан хэдэн нөхдүүдийг ирсэн хойно нь уулзах учиртай байгаа гэж. Тэдэнтэй бол ярих юм ихтэй дээ.

Сүүлийн үеийн бичлэгүүдээ эргээд харсан чинь маш товчхон, богинохон байдаг болж. Яагаад ингээд товчхон, богинохон, бичкэн бичээд байдаг болсийн бүү мэд. Ер нь нуршсан урт юм бичих дургүй болж байгаа шинжтэй. Миний блогийн уншигч Пидачок гэж жаал "Та их богинохон бичдэг болсон байна лээ шүү" гэж хэлж байна лээ. Түүний үг лав ортой юмаа.

6 comments:

Нанидан said...

ном уншуулсым чэн одоо алзахгүй байхоо ;)хүн чэн сэтгэлээрээ сүжгээрээ юмшд :)

надын хувьд сүүлийн хэдэн өдөр гоё байсооо :)

Нэмү said...

нэг бүтэлгүйтэхээр яаав даа гэмээр байдышт хааяа нээрээ

одоо гайгүй байлгүй дээ, зовхио дээш нь :D

eldevasuult said...

hed honog sain showdah ni de

MNED said...

to Нанидан> нэг удаа ном уншуулахад хэдийн хугацаанд хүчинтэй байдаг юм бол оо?

MNED said...

to Нэмү> Ойрдоо дажгүй болж байна. Зовхио байдгаар нь л дээш нь өргөөд байгаа. хэхэ

MNED said...

to Элдэв асуулт> Өө Балтийн тэнгисийн эргийн хүүхдүүтэй бол удаан олон хоног шоудахгүй ээ. Тэд чинь надтай хальт уулзаад л хөдөө орон нутгаар дэмий тэнэнэ гэж байсан.Эргээд Монголоос явахын өмнө нь дахиад нэг уулзах юм.