Амьдралын тойрог

2010-10-29

Уур савсаж байгаад арилав ^^

За нэлээн хэд хоног их муухай ааштай, ууртай байлаа.

Баримт №1
Дандаа яахараа хамгийн чухал мөчид техник хэрэгсэл гэнэт саатдаг байна аа.

Баримт №2
Өөр өдөр. Нэг хүнтэй ажил төрлийн холбоо тогтоов. Түүний мэдлийн нэг заал түрээслэж авахаар авах юм болов. Өнөөх маань ч "За. Ok" л гэлээ. Тэгээд яг цагаа тулсан чинь өнөөх чинь " Би чамд юу ч амлаагүй ээ" гэдэг байгаа. Хэлсэн амандаа хүрдэггүй балай юмнаас болж ганц миний ажил биш, миний ард байгаа 300 хүний ажил, цаг зав, сэтгэл санааны байдлыг будаа болгож байгаа юм даа. Хийх ёстой байсан ажил ганц зал түрээслэхээс болж 7 хоног=168 цаг хойшлогдов. Дарга над руу зэмлэнгүй хараад л...

Баримт №3
За нэг чухал ажлыг нэлээн настай /тэтгэвэрийн нас нь дөхсөн эмэгтэй/ Э гуайтай хамтран хийх даалгавар авсан юм. Уг нь хамт хийх ёстой байсан ч нөгөөх Э гуай маань хөдөлсөнгүй. Тэхээр нь нойр хоолоо хасаж, ажлын цаг дууссаныг ч үл тоож ганцаараа офис дээрээ үлдэж чадах ядахаараа гүйцэтгэлээ. Тэр ажлын төлөө чигчий хуруугаа ч хөдөлгөөгүй Э гуай харин хөлсөө дуслуулан байж хйисэн ажлыг минь муулж бөөн шүүмжлэл өрнүүлээд донгосч өгч байнаа. Ямар их уур хүрэв ээ. Настай хүн юм болохоор нь өөдөөс нь юм хэлсэнгүй. Хэлмээр байсан ч хэлээ тас хазаад л дуугүй өнгөрлөө. Ингэж хүнд гүтгүүлж үзлээ.

Баримт №4
Энэ хүмүүс чинь ер нь хоосон нэр төр, алдар нэр хөөцөлдөхдөө ямар гаргуун юм бэ? Өнөө Э гуай Н гуайн гэж өөр хүний хийсэн ажлыг газарт ортол нь доош хийх юм. Уг нь тэр эмэгтэйн хийх ёстой, бас хийж чадаагүй зүйлийг нь Н гуай зориглоод барьж аваад хийсэн л байхгүй. Гэтэл Н гуайн хийсэн бүтээлийг Э гуай миний гараар баллуурдуулах гэж баахан үзлээ.

За ингээд хэдхэн хоногийн дотор ийм олон юм үзсэн хүн бухимдалгүй яахийн. Одоо л нэг уур савсаж байгаад замхарч арилж байна шд. За тэгээд ирэх 7 хоногт энэ бүх стрессийг авч хаяхын тулд зад шоудна аа. ^^

3 comments:

Keesh said...

зарим нэг настайгаараа түрий баридаг хөгшчүүл байнаа байна. Э ч муухайгаараа өтөлсөн муу эмээ байна, бүр нэг төсөөлөгдчлөө хаха

Нэмү said...

савсаж савсаж замхрах ч сайхан шүү

би бас их бухимдуу, ийм үедээ гараал ганц хоёр тамхи баагиулангаа, хэдэн пийв уучдышт :р

BorlaSQue said...

Өөөөө ажил хийхээд иймэрхүү духлаа зүйл их тохиолдоно

ялангуяа настай хүмүүс л хамгийн балиар байдым даа. ингий тэгий гэхээр өө болно болно гэнэ тэгээд болкү байхаар нь ингийлдаа тэгийлдаа гэнэ тэгхээр болгочихно гээд байхад гэнэ. тэгэнгүүт нь уур хүрээд ингэ тэг гэнгүүт өөдөөс чи жаахан байж ямар их цээжтэй новшуу гэдийшшшшш


тэд чинь мангар өндөр эготой байдымааа тиймээс л MCS груп гэх мэт томоохон газрууд чинь 40-өөс дээш насныхыг бүүр нэг хорвоод ганцхан л хүн биш бол ажилд авдаггүйм