Их Британий ЭСЯ-ны гадаах цуглаан
Өнөөдөр өдрийн 14 цагийн орчимд нийтийн тээврээр зорчиж явахдаа Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын элчин сайдын яамны гадаа уриа лоозон бариад зогсож байгаа хэсэг хүмүүсийг харлаа. Хүмүүс юуны учир ингээд цуглаж байгааг түвэггүй ойлгов. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж цуглах вэ? гэдэг ардын мэргэн үг бий л дээ. ИБУИНВУ-ын ЭСЯ-ны гадаа тодорхой хүмүүс эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлж байгааг нь би дэмжиж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө нэг гадаадын иргэн монгол хүнийг буудаж хороосон тухай хэвлэлээр шуугиж байлаа. Тухайн улсын элчин сайдын яамныхан нь энэ хүний хэргийг бид нутагтаа шийдэж, зохих цээрлэлийг нь үзүүлнэ гэсээр хил давуулаад аваад явчихсан юм. Дараа нь Европын нэгэн орны элчин сайдын яамны ажилтан энд бичихэд ч жигшимээр хэрэг хийсэн. Дипломат эрх ямбатай тэр хүнийг төрөлх эх орных нь гадаад хэргийн яам эргүүлэн татах хүсэлт гаргасан. Манайхан ч дипломат эрх дархтай нь бодолцож нутаг руу нь явуулчихсан. Өөрийнхөө эх орныхоо нэр төрийг унагааж, хоёр орны харилцаанд ч сэв суулгах хэрэг тарьсан тэр ноёнтон нутагтаа очоод өргөст торны цаана суусан гэж найдахаас. Тэгвэл Их Британид баривчлагдсан төрийн албан хаагчаа манай улс ч гэсэн нутагтаа авах эрхтэй. Гэтэл будан манан ихтэй Британий орны шүүх тас гүрийгээд Монгол Улсын байр суурийг үл тоомсорлов. За ер нь Европчууд арьсний үзэл гаргахдаа гарамгай хүмүүс. Цагаан хүмүүс бол нэгдүгээр сортынх гэдэгт бат нот итгэчихсэн нь европчуудын хамгийн том алдаа нь гэж хэлж болно. Хэрвээ та европ хүнд ямар нэг зүйлээр хэрэггүй л бол тэд таныг хүн гэж тоож харьцахгүй. Харин та тэдэнд хэрэгтэй бол таны нүүр рүү эгцэлж хараад хэдэн үг эелдэгээр солино. Түүхийн ном дэлгээд үзэх юм бол Их Британий түүх бүхэлдээ бусдыг үл тоомсорлож байсан явдлаар дүүрэн. Энэ асуудлыг түр зуур хойш тавъя.
Зодог шуудагтай гей порно

2007 онд Японы "MEC production" -ний хийсэн монгол бөхийн зодог шуудагтай гей порно дүрс бичлэгийг Монголчууд саяхан олж үзээд ихэд цочирдоод байна. Энэ тухай бичсэн мэдээний доор байгаа сэтгэгдэлийн 99 хувь нь япончуудыг зэмлэсэн, энэ дүрс бичлэгийг устгахыг шаардсан, Япончууд биднээс уучлалт хүсэх ёстой утга агуулгатай. Харин цөөн хэдхэн хүмүүс л "Порно киног битгий улс төржүүл. Монголчууд юун эмзэг юм. Юм үзээгүй тулдаа л ингэж эмзэглэж байна" гэсэн үг өгүүлбэр бичжээ. Гэхдээ иймэрхүү үг хэлсэн нь ямархуу хүмүүс байна гээд ажиглаад байхад Японд сурдаг, Японд амьдардаг, тэнд ажиллаж Японоос хоногийн талхны мөнгөө олж байгаа хэдхэн монгол хүмүүс байх юм.
Хүүхэд зурагт үздэг цагаар Монголын ТВ-үүд тэр порно киноны тухай мэдээ гаргасан байна гэх юм. Гэхдээ Монголын хэдэн ТВ-ийн мэдээний албаныхан энэ тухай үзүүлэхдээ тухайн гей порно дүрсийг мозаиклаж, бүрэлзүүлж байж үзүүлсэн. Тийм дүрсийг зурагтаар яаж гаргахаа мэргэжлийн хүмүүс эрх биш мэдэлгүй яахав. Бас зурагтын мэдээ үзээд суудаг бага насны хүүхэд байх уу? Дээрээс нь өдрийн цагаар тэр хүүхдүүд чинь цэцэрлэгтээ явчихсан байдаг юм. Төрөөс цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг даах болсоноор гэртээ цоожлуулаад суудаг монгол хүүхэд тун цөөхөн болсон.
Өнгөц харах юм бол энэ жирийн нэг гей порно. Гэхдээ арай өргөн хүрээтэй бодож, дэлхийн чинээ сэтгээд үзэх юм бол Монголын уламжлалт ёс заншил, үндэсний бөхийг санаатайгаар гутаан доромжилсон хэрэг мөн. Одоогоос арав гаран жилийн өмнө япон хэл сураад японд сурах юм сан гэж мөрөөддөг л байлаа. Би Японд очиж байгаагүй. Би үндэсний бөхийг шимтэж үздэггүй. Энэ яваа насандаа зурагтаар ч, цэнгэлдэх хүрээлэнд ч очиж үндэсний бөхийн барилдааныг эхнээс нь аваад дуустал үзэж байгаагүй. Гэхдээ япончууд ийм зүйл хийжээ гэдгийг мэдээд сайхан санагдаагүй. Харин ч Японы орны тухай бодол төсөөлөл, сэтгэгдэлээ эргэж харахад хүргэв. Японыг төлөөлөөд Улаанбаатарт суугаа ЭСЯ-нд нь л хамгийн түрүүнд хандах нь монголчуудын түмэн зөв. Ерөөс элчин сайдын яамныхан чинь өөрийнхөө улстай холбоотой асуудлыг бүхэлд нь хариуцаж байх үүрэгтэй. Элчин сайдын яам нь дараа нь тэр гей порно хийсэн студи руу албан ёсоор мэдэгдэх ёстой. Тэрнээс Монголын Улсын гадаад хэргийн яам садар дүрс бичлэг хийдэг арилжааны студи рүү утасдаад, захиа бичих нь байж боломгүй. Монгол бөхийн өмсгөл секси учраас кинондоо ашигласан гэж гэмгүй тайлбарыг Японы "MEC production" хийжээ. Гэхдээ бага насны хүүхдэд үлгэр ярьж өгч байгаа мэт ийм тайлбар нь бас л монголчуудыг доромжилсон өнгө аястай байгаа юм. Энэ дүрс бичлэгийн хор уршиг нь Монгол бөхчүүд бүгд гомо гэсэн ойлголтыг манай орны тухай мэдлэг хомс гадаадынханд үлдээнэ.
Монгол бөх гэлтгүй ер нь түүхэн хүмүүсийн сексийн амьдралыг харуулсан кино цөөнгүй бий. Оросын хатан хаан Екатерина цэргүүдээсээ эхлээд морьтой сексдэж байгаа кино байдаг. Валетин Распутины амьдралаас сэдэвлэсэн порно байж л байдаг. Гэхдээ Екатерина хатан хаан, Валентин Распутин нар үнэхээр тийм шалиг юмнууд байсан нь гарцаагүй үнэн. Иймээс Оросууд энэ тал дээр хэзээ ч гомдол гаргадаггүй. Үнэн юм чинь яаж ч худлаа гэж мэлзээд хэрэггүй гэдгийг Оросууд гайхалтай сайн мэдэж байгаа. Харин монгол бөхийн тухайд гэвэл асуудал огт өөр.
Япончуудын хийсэн "Чингис хаан", Сергей Бодровын "Монгол" зэрэг кино түүхийг илт гуйвуулсан тул монголчууд хүлээж аваагүй. Тэд ч яахав, түүх гуйвуулсан киногоо хийгээд тодорхой хэмжээний ашиг орлоготой болоод гэдэс цатгалан мөр бүтэн явна. Тэд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Кино нь фондонд хадгалагдаад үлдэнэ. Хэдэн үе өнгөрсөний дараа дэлхий нийтээрээ тэдний киног бодит түүхийг гуйвуулсан гэдгийг нь огт гадарлахгүй шимтэж үзнэ. Танай хаан чинь амьтны хүрээлэнгийн үзмэр шахуу байсан биз дээ? гэж тэд биднээс биш, харин хэдэн үеийн дараа амьдрах монголчуудаас асуунаа. Хуурамч түүх домогийн аюул нь үүнд л байгаа юм. Бас хэдэн зуун жилийн дараа монгол судлаач гадаадын сүрхий эрдэмтэн "XXI-р зууны үеийн монгол бөхчүүд бүгдээрээ биш юмаа гэхэд олонхи нь гомо байжээ. Тэд бөхийн багшдаа шавь орохдоо эхлээд гей секс хийдэг байжээ. Ингэх нь багш шавийн харилцаанд сайнаар нөлөөлж, багшийн эрдэм нь залуу бөхчүүдэд бүрэн дүүрэн өвлөгдөх ач тустай байжээ" гэсэн дүгнэлт хийчих ч юм билүү? Ийм зүйл болохыг бидний хэн ч үгүйсгэж чадахгүй ээ.
Хуурамч домогийн хор уршиг үүгээр зогсохгүй. Монголын нийгэмд LGBT олон нийтийн тухай зөв ойлголт төрүүлэх гэж ядаж байна. Гэтэл энэ дүрс бичлэг Монголын LGBT олон нийтийн төлөө ажиллаж, үнэн зөв, бодит ойлголт өгөх гэж чармайж байгаа хүмүүсийн ажлыг хоромхон зуур талаар болгож байна. Ерөөс LGBT олон нийтийн талаар Монголын хүн амын олонхи нь сөрөг төсөөлөлтэй байдаг. Сөрөг төсөөлөлийг нь улам лавшируулахад зарим хүмүүст зүгээр л зугаатай мэт санагдсан энэ зодог шуудагтай гей порно нэрмээс болчихлоо. Нэмэр болж чадахгүй бол нэрмээс болохгүй бай гэдэг үг байдаг даа.

7 comments:
1.yapond honogiin talhnii munguu olj baiga negen baina..kk..
ene kinog uzeed Mongol bohchud bugdeeree gomo yum baina gej gadaadiinhan bodoh ni yu l bol??
ted chini ooriin gsn tolgoitoi, teriigeeree yum boddog uls bailgui dee..humuusiig tegj doosh n hiij bolohgui baiha..:)..ted yu gej bodohiig taaj medehgui ch , hamgiin bolomjtoi huvilbar bol , mongol bohiin omsgol chini dajgui sexy yum geech!!..kk..
2. yapon elchingii tuhaid, manai irgediin huseltiig tsaad company d ni damjuulj ogoch magadgui l yum.. tuunees bish yamar hoid solongosiin elchin baigaa bish , huuliin daguu uil ajillagaagaa yavuulj bui company iig ochij yanz bur bolj chadahgui bailgui..hehe..
er ni tegeed bohiin omsgol bla bla geh baisiim bol zodog shuudag uildverleltiig ulsiin hyanaltand oruulj , neg burchlen code juulaad gadagshaa zarahaa bolichih heregtei sh de..kk..
gadaadiinhand zarahdaa heregleh zaavar deer ni :
a. zovhon bohiin omsgol iin zoriulalataar ashiglana..
b.emegtei hun omsohiig horiglono..
c.ornii hold tavij bolku, zovhon tolgoid tavina ene ter gej bichih geh met...hehe..
er ni zodog shuudagnii huulitai bolson ch yahav..
Зодог шуудаг үйлдвэрлэх ажлыг төрийн хяналтанд авсан ч, эсвэл хувийн жижиг оёдолын цех үйлдвэрлэсэн байлаа ч блоггер Баябага-ын санаачлагаар коджуулав гэж бичиж байя. Зодог шуудагны эрх зүйн асуудлыг УИХ-аас 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хуулиар хэрхэн зохицуулсаныг бүгдээрээ нэг судлая. Тэгээд тэр хуулинд ийм зүйл тусгагдаагүй бол ирэх 4 сарын эхээр ажлаа эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тоонд оруулахыг УИХ-ын иргэдтэй харилцах албаар дамжуулан хүсэлт гаргуулая хэхэ.
cekc.mn deer tavigdsan bailee.
Yapond honogiin talhny mongoo olj baigaa negen baina, hehe.
Yapond baigaa humuus iluu umuuruh tal ruugaa baij magadgui l yum. Ter ni, Yaponchuudyg umuursunduu bol bish, harin Yapond baisaar baigaad iimerhuu sodon zuilees tsochrol avahaa baisan taldaa baij magadgui l yum, uguisgehgui.
Hed 3n sanal niilehgui zuil baina.
Negdugeert, heden uyiin daraa humuus ingej oilgodog boloh vii gesen oilgolt.
Heden uyiin daraa, zuvhun ene kino l archivt uldeed, uur zuil uldeegui l bish bol uur zunduu olon barimt baihad, zuvhun ene kinogoor dugnelt hiine gej baihgui. Tegeed ch ene chini, hedhen myangan huvi l hiigdsen neg muu jijighen porno kino shuu dee. Tuuniig heden l hun uzeh bilee.
Bas Bodrovyn Chingis haany talaar. Ene chini uran saihny kino, uran saihny kinond uran saihny hetruuleg gej yum baidag yum. Ter amitny hureelengiin huvid ch ter *Tuhain uyiin Mongol hetsuu baidald baisan* gedgiig uyangyn haliltaigaar uzuuleh zorilgotoi zuil.
Tuuniig *Chingis, amitny hureelend baisan baina* gej oilgoh hun bol, iim kinog uzeh ch shaardlaga baihgui bolov uu. Barimtat kino l uzej baival taarna.
Tuunees gadna, jishee ni *Chingis, amitny hureelend baisan* gesen buruu oilgolt turluu geed yamar boditoi hor noloo baigaag ni bi neg l sain oilgohgui l baina.
Za za gehdee hun hunii bodol uur l duu, humuus yaaj bodoj baigaagaa hariltsan soliltsoh ni chuhal bolohoos.
Urt yum bichsen chini arilchihlaa, kkk
Daraa l tuhtai yariya.
to Patate> Секс.мн -руу явуулсан чиний нийтлэлийг 2 өдрийн дараа тэд нийтлэсэн байна. Чиний нийтлэлийн доор хүмүүс ямар сэтгэгдэл үлдээснийг нь харсан.
Yapond baigaa humuus iluu umuuruh tal ruugaa baij magadgui l yum. Ter ni, Yaponchuudyg umuursunduu bol bish, harin Yapond baisaar baigaad iimerhuu sodon zuilees tsochrol avahaa baisan taldaa baij magadgui l yum, uguisgehgui.
Чи Японд бараг амьдралынхаа сүүлийн 10 гаран жилийг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд тоотой хэдэн удаа төрөлх эх орондоо ирээд олон хонохгүйгээр буцаад явчидаг. Тийм болохоор чи монголын бодит амьдрал, хүмүүсийн оюун санаа сэтгэлгээний ертөнцөөс холдсон байнаа. Үүнийгээ ч миний найз өөрөө мэдэрч байгаа юм байна.
Чамтай санал нийлэхгүй байгаа хэд гурван зүйл байнаа. хэхэ.
-Tegeed ch ene chini, hedhen myangan huvi l hiigdsen neg muu jijighen porno kino shuu dee. Tuuniig heden l hun uzeh bilee.
Энэ порно интернэтийн хэд хэдэн сайтад тавигдсан байгаа. Тийм болохоор хязгаарлагдмал хүрээний хүмүүс үзнэ гэдэгтэй санал нийлэхгүй байна. Интернэт хэрэглэдэг хүн бүр үзэх боломжтой. Тэд бол потециальный үзэгч. Харин тэр гей порног интернэтээр зорьж үзэх хүний тоо нь потенциальный үзэгчийн тооноос буурч таарна. Бас чиний бичсэнээрDVD VCD болгож хувилаад зарсан бол үзэгчдийн тоо нь нөгөөх интернэтээр үзэх хүмүүсийн тоон дээр нэмэгдэх юм байна. Нээлт хийхийн дөн туссан хэнээтэй монгол судлаач гадаад эрдэмтэн монгол бөхчүүд ихэнхи нь гей гэсэн дүгнэлт хийхийг үгүйсгээгүй. Тийм дүгнэлт хийхийг бидний хэн ч ҮГҮЙСГЭЖ чадахгүй ээ гэж би бичсэн байгаа.
Сергей Бодровын "Монгол", Япончуудын хийсэн Чингис хааны тухай кинонууд уран сайхны кино гэдэг нь үнэн. Гэхдээ тэр бол ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНО. Түүхэн кино бол уран сайхны байна уу, баримтат байна уу гэдэг нь чухал биш. Түүхэн кино бол заавал бодит түүхийг өгүүлсэн байх ёстой байдаг юмаа.Хэрвээ түүхэн кино бодит байдлыг өгүүлэхгүй л бол тэр түүхэн кино биш, уран зөгнөлт кино болж таарна.
Tuunees gadna, jishee ni *Chingis, amitny hureelend baisan* gesen buruu oilgolt turluu geed yamar boditoi hor noloo baigaag ni bi neg l sain oilgohgui l baina.
Үүний бодит хор уршигийг нь чи сайн ойлгохгүй байгаа бол одоо яая гэхэв. Ойлгохгүй чигээрээ үлдсэн нь дээр. Ойлгохыг хүсэхгүй байгаа бол ойлгохгүй чигээрээ л үлдлэг жамтай. Миний бодол ийм л байна.Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон, Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөгөө эдлэхэд нэг иймэрхүү.
Хүн хүний санаа бодол өөр.Хүмүүс яаж бодож байгаагаа харилцан солилцох нь чухал гэж чиний бичсэнтэй чинь харин санал нэг байна.
Hoyor gurvan zuil.
Negdugeet!
Yapond suuliin 10 jilee unguruulsen baih. Ter utgaaraa Mongolcuudyn setgelgeenii yurtuntsuus holdson baij ch magadgui. Gehdee, Mongolchuudyn setgehui zov gej bol bodohgui baina. Tiim Mongolchuudyn uzel sanalyg hundlunguus harah chadvartai baina gedeg minii bodloor yun chihal chadvar!! Teren tei sanal niilehgui baij chadaj baina gedeg chuhal asuudal!!
2. Medeej uzeh magadglal ihessen baij magadgui, Gehdee magadlal gesen utgaaraa, ene myanga tumen iim video baigaa uyed ter videog gadaad hun uzeh magadlal heden huvi ve geheer oilomjtoi ! Tegeed deerees ni helehed. chi ireeduin erdemtediig arai l doosh ni chihej baih shig... Tuhain humuus chini dor hayaj yumyg harah chadvar baigaa, Hervee porno uzeed, tegej *neelt* gargalaa geed, terend itgeh hun bh yum bol, tiim *duurchihsen* shinhleh uhaand bi l lav itgehgui!!!!!
3. Хүн хүний санаа бодол өөр.Хүмүүс яаж бодож байгаагаа харилцан солилцох нь чухал гэж чиний бичсэнтэй чинь харин санал нэг байна.
ene hesegiig chini bi l lav chinii bichlegees olj harsangui.
Yuuu vee geheer, bi end *yamar hor honoolteig harj chadahgui baina* gej gelsen bolohoos *oilgohyg husehgui baina* gej heleegwi sanagdaj baina. Oilgohgui baigaa hund yaagaad teriig oilgoh yostoi cve gedgiig tailbarlah yostoigoos bish * chi ugaasaa oilgoh chadvargui* gej heleh asuudal bsib baih,
Chi uuriinhuu sanal bodloo nadad, *an, tiim ch yum uu* gej bodohoor mayagaar hariulj chadahgji bol iim zuil yarih erhgui baih
omg
Post a Comment