Амьдралын тойрог

2011-05-01

Монголын фэйсбүүкчид маш олон болтугай

Блогоо бичилгүй уджээ. Зарим нэг хүмүүс чи яагаад таг болчихсон бэ? гэж эрэл сурал болж мессенжерээр асууж байна. Өнгөрсөн хугацаанд олон зүйл болж өнгөрсөөн. Өнгөрсөн 4-р сар залуусын хувьд нэлээн хатуухан байв уу даа гэсэн бодол  эрхгүй төрөв. Хуучин хамт ажиллаж байсан 19 настай залуу зам тээврийн осолд өртөж бурханы орон руу оджээ. Хамт нэг өрөөнд зэрэгцэн сууж, ажлынхаа зовлон жаргалыг хуваалцдаг байсан тэр залууг тэнгэрт хальсан гэхийг сонсоод итгэхэд хэцүү байлаа. Тэр айлын ганц хүүхэд байсан юм. Аав нь ч бас надтай хамт ажиллаж байлаа. Сургуульд эрт элсэж үеийнхээ хүүхдүүдээс түрүүлж их сургуулийн диплом өвөртлөсөн сэргэлэн жаал байсан сан. Аавынхаа мэргэжлийг өвлөн авсан тэр залууг ийм хангал амьдрал үзнэ гэж даанч санасангүй.  Ажил явдал нь дууссан хойно л би энэ тухай хуучин ажлынханаасаа олж мэдээд тэр өдрийг "шок"-ийн байдалтай өнгөрүүлсэн. Аавтай нь уулзая гэж бодож байсан ч хүүгээ өнгөрсөнөөс хойш хэд хоног ажлаасаа чөлөө авсан байлаа...
Хэд хоногийн өмнө бас л танил хоёр оюутан Москвад охин зам тээврийн осолд өртөж нэг бурханы орон руу явсан тухай мэдээлэл авлаа. Цэл залуухан нас, их сургуулиа төгсөж бакалаврын дипломоо гардан авахад тэр охин тун ойрхон байсан юм. Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах гэж яваад ийм золгүй зүйл тэдэнд тохиолдсон гэнэ лээ. Амиа алдсан охиний ажил явдал, амьд үлдсэн ч сэхээнд хэвтэж байгаа хоёр дахь охины эмчилгээнд нэмэр болох зорилгоор бүх найзууд нь хандивын мөнгө цуглуулжээ. Олон улсын кредит карттай оюутнаар дамжуулан би монголоос бололцоогоороо  мөнгө шилжүүлсэн.  Нэг ч гэсэн хүний төлөө буян хийе...

Харин одоо жаахан өөдрөг зүйлийн талаар бичье. Миний бондгорт шинэ проект нээх idea төрж, хэрхэн хэрэгжүүлэх вэ? гээд л элдвийн зүйл баахан эргэцүүллээ. Хэрвээ тэр проектыг эхэлчих юм бол... Санасан бодсон юм байна аа. 

 
За хамгийн сүүлд болсон үйл явдлаас нь бичвэл монголын фэйсбүүкчидын уулзалтанд очсон юм байна. Сүүлийн үед блогчид, твиттерчид гээд л цугларч буу халж биэр уудаг,  хоорондоо танилцаж танилын хүрээгээ тэлдэг үзэгдэл Монголд газар аваад байгаа. Энэ удаа Фэйсбүүкийн охинд хөвгүүд цугларлаа. Real танилууд, онлайны танилууд, огт танихгүй person- ууд гээд ёсөн жорын хүмүүс нэгэн доор цугларч нэг үдшийг өнгөрүүллээ. Хэд хэдэн хамтлаг, дуучид, бүжигчид ирж тайзыг нь хэсэг эзэгнэж бидний нүдийг хужирлав.

2 comments:

dream said...

bas iim uulzalt boloo yu kk. ochdor bj lde :P

MNED said...

harin tiimee. iim party bolson.daraa ni Erdenet hotod hiih yum bna lee