Амьдралын тойрог

2011-07-01

7 сарын 1

Хэзээ ч билээ хэн нэгэн хүн надаар сэтгэл зүйн тест бөглүүлсэн юм. Тэгээд чи нэлээн стресстэй байгаа юм байна гэж тодорхойлж билээ. Бага зэргийн стресс угаасаа хүн болгонд байдаг. Ялангуяа өнөөгийн Монголын нөхцөлд стрессгүй байна гэж огт байхгүй. Гэтэл бодоод байхад би сүүлийн үед арай л дэндүү стрессдээд байх шиг ээ. Уг нь санаагаар болдог бол  хэдэн өдөр хотоос гарч дуу чимээ, компьютероос хол байх юм сан. Гэхдээ яахав, амьдралын орон зайгаа олох гэж үзэж тарж, үсэрч наалдаж байнаа. Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцая. Нэхий дээл байхгүй юм чинь подвоолкоо уралцсан ч яахав гэж өөрөө өөртөө хэлээд л сууж байна шд. Мөрөөдлөө биелүүлчих юм сан. 
Ангийхан жаалуудын блогоор ойрдоо шагайгаагүй. Өнөөдөр зориуд ангийн хүүхдүүдийн блогоор шагайлаа. Амьдрал цаана чинь буцалж байна даа гэсэн бодол эрхгүй төрлөө.  Би ч гэсэн энүүхэн эндээ хорвоогийн тоос хөдөлгөж л байгаа л даа. Урлаг уран сайхан, нийгмийн ажилд оролцох асар их хоббитой хүн. Ойрдоо олон нийтийн арга хэмжээнд ч уригдаж очоогүй юм байна. Өнөөдөр гэв гэнэт  нэг номын нээлтэнд очлоо. Интерномд "Хотол цагаан" хэмээх түүхэн сэдэвт номын нээлт болсон юм. Зохиогч нь хүний эрхийн төлөө хөдөлгөөний идэвхитэн Ц.Оюунгэрэл эгч. Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо хэр зэрэг байсныг баримтаар харуулсан сайхан ном байна лээ. Намайг блог бичиж байх зуур өдөр солигдоод 7 сарын 1 болчихжээ. Цаг хугацаа гэдэг ямар аймшигтай хурдан өнгөрч байна аа. 10 хоногийн дараа наадам. Наадмын дараа намар...

No comments: