Уг нь миний ээлжийн амралт их удаан үргэлжилдэг л дээ. 20 гаран хоног амардаг хүмүүс надад атаархдаг шд. Гэхдээ амралт дэндүү удаан үргэлжилэх бас муухай байдаг юмаа. Сүүлдээ хийх ч юм олдохгзй гиюүрээд лай болдог шд. За өнөөдрийг яажшуухан нэг өнгөрөөё дөө гэсэн шүү юм толгойд орж ирнэ. Энэ зун завтай байсныг ч хэлэх үү? Ангийн партид хэд хэдэн удаа очсон юм байна. Хаана болсон партинд очоо вэ гэж асуух гэ:ж байна уу? Хариулт нь ХАНЗО.
"100" руу бас хааяа нэг гүйдэлтэй. Хажуугаар нь явах юм ганцаараа ч байсан хамаагүй орж гав ганцаараа халбага пиав уучихаад гараад явчихдаг. /хоёр удаа лав ийм юм болсон юм даг./ Ганцаараа шар айраг уудаггүй л байсан юм. Ингээд бодохоор шар айраг гээч умдаанд нэлээн гүнзгий орж байна гэсэн үү? Эсвэл нөгөө "кризис среднего возраста" гээч юм нь болж байгаа юм бол уу?
Амралтын тухай бичиж байснаа ганцаараа "100" орж халбага пиав уусанаа бичээд хадуурах нь. За тэгээд амралт их удаан үргэлжилээр уйдаад сүүлдээ ямар ч хамаагүй ажил түр ажил олж хиймээр ч юм шиг болох юм. Ашгүй хуучин ажлынхантайгаа сайн харилцаатай хэвээр байдаг юм болохоор түр ажил надад олдож байгаа юмаа. Яахав тэгээд гэртээ гиюүрч байснаас толгойгоо гашилгах ажилтай суух чинь сайхан шд.
Түр ажил ч яахав. Цаг зуурын юм болохоороо дууссан. Тэгээд одоо ёстой жинхэнэ утгаараа амарна гэж өөртөө хэлээд үүргэвчээ үүрээд замын унаанд дайгдаад явлаа. Гэхдээ ганцаараа яваагүй ээ. Strai8 хоёр найзтайгаа хамт явсан юм. Тэр хоёр нэг гэр бүлийн эхнэр нөхөр бололцож байгаа улс. Бид гурав нэг мэдсэн УБ-аас 130 км-ын алсад интернэтггүй, гар утасны сүлжээ барьдаггүй, тог цахилгаан нь хуваарьтай ирдэг буйдхан газар очиж хэд хонолоо. Энэ интернэтээс хол байх чинь ямар сайхан юм бэ? гэж өөртөө хэлж ч байх шиг.
Очсон газар маань хаа очиж бүтэн биений массаж хийдэг эмч сувилагчтай юм. Суугаа ажил хийдэг хүн чинь хэдэн жил хүзүүн дээр хуралдсан шар усыг хэдэн тийш нь тараалгаж биеэ бариуллаа.
Дашрамд дурьдахад бүтэн биений бариа хийдэг сувилагчтай хууч хөөрөлдөөд байсан чинь эмч болох гэж байгаа оюутан юм байна гэдгийг нь мэдэв. Сувилагч бүсгүй бид хоёрын харилцааг анзаарсан хашир эмч та хоёр суучих гэж давхиад...
Нэг мэдсэн чинь сувилагч охинтой нь нийлээд хундагатай дарс тулгаж суусан гээд бодохоор хэдхэн хоногийн дотор харилцаа нэлээн зузаарах тийшээ орсон байгаа биз? Явахын өмнө өнөөх чинь e-mail хаягаа мэдэлцэе гэхээр нь зөвшөөрчихлөө. Улаанбаатарт ирээд нэг хоносоны дараа өнөөх чинь мэссэнжерт орж ирээд хэсэг буу халж байснаа сүүлдээ FACEBOOK хаягийг минь асуугаад... Тэгэхээр нь FACEBOOK-ийн хаягаа бичиж явуулаад ADD FRIEND хийж орхисон. Бариа хийдэг, эмч болох гэж байгаа бүсгүйтэй танилцах зүгээр байх тээ? Тэгсэн тэр бүсгүй надад бундан зарлачих юм биш байгаа? гэж бас дотороо гэнэт хальтхан бодож үзсэн. Нээрээ муугаар бодоод өнөөх чинь надаа дурлачих юм бол би яана аа. Надаас нэлээн хэдэн насаар дүү нүдэнд дулаахан тэр "ирээдүйн эмч" болох бүсгүйг гомдоочих вий дээ.
1 comment:
амралтын хувьд адилхан юм бнаа. амарч бгаа мөртлөө бас ажил гж бодогдоод бшт.
бариач хүүхэнг гомдоовоо, ккк
Post a Comment