2 сарын 15-нд ОХУ-ын Уралын бүс нутагт оршдог Челябинск хотын орчимд солир унасан тухай мэдээний араас залгаад манай дэлхийтэй тун ойрхон зайд сүүлд од (зарим нь жижиг гариг гэж нэрлээд байгаа.) зөрж өнгөрсөн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн №1 нэг мэдээ нь болов. 15-нд Челябинск орон нутгийн цагаар өглөө унаж, дэлбэрсэн солир нь тухайн өдрийн орой нь манай дэлхийтэй тун ойрхон зайтай зөрсөн сансрын биеттэй огт холбоогүй гэх мэдээлэл BBC NEWS-ээс олж харсан юм байна.
2012 оны 12 сарын 21-нд дэлхий сөнөнө гээд цуурхал гарч байх үед би оросын сайтууд ухаж байгаад НИБИРУ гэдэг гарагийн тухай олж уншсан юм байна. Тухайн үед энэ сайт Нибиру хэмээх гарагийн талаар уншиж байсан маань гэнэт санаанд оров. Энд бичсэнээр бол манай нарны аймагт Нибиру хэмээх гараг байдаг. Энэ гараг 3600 жилд нэг удаа нарыг тойрон эргэдэг. Мөн 3600 гаруй жил нэг удаа манай дэлхийн хажуугаар зөрж өнгөрдөг тухай бичсэн байгаа юм. Эртний шумерчүүд энэ гарагийн талаар мэддэг байсан. 2012 оны 12 сарын 21-нээс 2013 оны 2 сарын 14-ний хооронд энэ гараг манай дэлхийтэй тун ойрхон зөрж өнгөрнө. Энэ үеэр манай дэлхий дээр байгалийн онц сонин үзэгдэл тохиох, эсвэл бүүр байгалийн гамшиг болох магадлалтай гэсэн санаатай юм бичсэн байгаа юм.
Энэ мэдээлэл үнэн эсэхийг бүү мэд. Гэхдээ л 2 сарын 15-нд сүүлт од манай дэлхийтэй тун ойрхон зөрсөн тухай шуугиад авлаа.
Сансар огторгуйд ийм чухал үйл явдал өрнөж байсан 2013 оны 2 сарын 15-нд миний амьдралд бас их том үйл явдал тохиолоо. Маргааш нь буюу 2 сарын 16-нд энэ үйл явдлыг тэмдэглэж ойр дотно найзуудаа цуглуулж ширээ заслаа. Сэтгэл хөөрөлдөө автаад хэм хэмжээгээ хэтрүүлээд уучих шиг болсон. 2 сарын 17-нд өглөө нь гамшигийн царайтай, толгой нь өвдөж, дотор нь бэлбэгнэсэн хүн сэрлээ шд. Хамгийн үзэн яддаг хоол - ДОШИРАК бэлэн гоймон авч идсэнээр зуун зарааг зулзагатай нь хөөж явуулсан. За ингээд ДОШИРАК чамд баярллаа гэхээс. Би архи уугаагүй хэдэн жил ч болсон юм бэ? Бүү мэд. Ойрдоо ууж байгаагүйгээрээ л уулаа. Ирсэн зочин болгон лонхтой ирсэн гэхээр аймаараа.
Ямар ч байсан нэг том давааг давлаа. Том юмны ард чи гарлаа гэж юмны учир мэдэх, Монголд хамт ажилладаг хүмүүс над руу e-mail бичиж баяр хүргээд байна. Нээрээ л том юмны ард гарлаа. Их тулааны өмнөх нам жим байдал гээд байсан. Дайсны цэргүүдээ сонсоцгоо гэж байгаад л хамгааллаа.
4 comments:
за сайн байнуу
хэхэ төгссөн гэж тэмдэглэсэн юм биздээ ..
оросын унаган иргэн болж байгаам байнадаа
Орост үлдэхгүй ээ. Монголдоо очиж амьдарна.
orost togsono gedeg ch bas l hetsuu asuudal um shig bgaa yum hehe. bayar hurgeye.
oo neeree doshirak goy shdee geeduu kk ;)
DREAM> Bayarllaa. Doshirak goy l yum bna lee kk
Post a Comment