Сүүлийн үед дэндүү их Facebook-дэж байгаа тул блогоо эргэж тойроод салхи савир оруулах нь эрс багасав. Сүүлийн үед болсон зарим үйл явдлаас тоймлоё.
Оросын ВКонтакте сошиал сайтад кино сонирхогчидын групп байдаг юм байна. Манай ангийн хүүхдүүдийн тухай кино ч байна. Интернэтийн хурд дажгүй байгаа болохоор тэндээс кино шууд үзэж байгаа. Торрентоос кино ший татаж үздэг үе өнгөрсөн.
Компьютер ширтэж суугаа ажил хийхийн хор хөнөөлийг саяханаас мэдрэгдэж эхэлсэн. Даваагаас эхлээд баасан гараг хүртэл өдөр болгон толгой өвдөж зовоолоо. Бүтэн биений барианаас эхлээд нуруу, хүзүүний татлага, бүр зүү төөнүүр хүртэл хийлгэлээ. Суугаа ажил хийдэг хүнд хандаж хэлэхэд хүзүү, нурууны татлага хийлгэвэл тун дажгүй юм билээ. Үр нь 7 хоногийн дотор гарч одоо над шиг хөнгөн шингэн хүн алга.
Одоо gym-д явах уу? Эсвэл усанд сэлж сурах уу? гэдгээ шийдэж чадахгүй эргэлзээд л байна. Уг нь бол сэлээд сурчих хүсэл нь илүү байгаа юм .
Өнөөдөр Улаанбаатарт бороо орлоо. Цаг агаарын байдал хүний сэтгэл санаанд нөлөөлдөг гэдэгт би итгэдэг юм. Үдээс хойш ажил дээрээ сууж байдал нэг бүсгүй надад дугтуйтай захиа өглөө. Уран яруу үгээр урласан хоёр хуудас захидал "би танд хайртай болчихлоо" гэсэн утгатай.
Сайн байна уу? Энэ захиаг танд бичих нь зөв буруу эсэх талаар өөрөө шимширтэлээ асуусан. Таныг мэддэг болсон цаг хугацаа ахархан ч миний танд сэтгэлтэй болтолоо туулсан бодлын зам хэдэнтээ урт шүү...
Уг нь бол 4 дүгээр сарын 29-нд бичсэн юм билээ. Хэн нэгэн хүнээс дугтуйтай амин хувийн асуудал бичсэн захидал ер нь авч байгаагүй юм байна. Захиа бичсэн хүн нь эмэгтэй. Гэтэл би эмэгтэй хүнд татагдаад сүйд болохгүй. Тэгээд ч ажил хэргийн холбоотой. Багш, шавийн гэмээр харилцаа анхнаасаа бүрдсэн тул эвтэйхэн аргалаад л мултарна даа гэсэн тактик боловсруулаад л сууж байна.
Сайхны өмнө харц буруугүй гэдэг тул захиа бичсэн хүний буруутгаж болохгүй. тэр хүнийг бодоод би худлаа жүжиг тоглолтой биш. Сэтгэл зүрхний асуудал чинь их эмзэг шүү дээ хө.

No comments:
Post a Comment