Амьдралын тойрог

2013-08-18

Болзооны тухай дэлгэрэнгүй тайлан

Болзоотой гээд блогоороо зарласан чинь хүмүүсээс нэлээн хүлээлт үүссэн юм байна. Хүүе, чи тэгээд хэрхэн болзов? Чи ч хүнээ байжээ. Нэг өдрийн дотор бүүр хоёр хүнтэй болзож байгаа юм уу? MNED-ээ, чи ч ёстой ичих нүүрээ... гэх мэтээр зарим нэг хүмүүс JACK'D-р зурвас илгээсэн шд. За тэгээд болзооныхоо тухай бүгдийг нь үнэнээр нь бичиж хүмүүсийг тайвшируулахаас. 
Болзоотой өдөр маань 2013 оны 7 дугаар сарын 27 бямба гараг байлаа. Тухайн өдөр бүхэл өдөржингөө гэрийн манаач хийж байгаад оройн 19.00 үед эхний болзоондоо явлаа. 
Хоёр хөл нь намайг BEST MASSGE  төв дээр аваад ирлээ. Монголын хараагүйчүүдийн холбооны харъяа массажны газар. Массажны газар гэхээр манайхан хоёрдугаар сувгаар ойлгоод байх шиг. Миний очсон газар бол зөвхөн эмчилгээний массаж хийдэг юм. Хүзүү, дал мөр нь хөшиж өвдсөн, хуян шар ус нь энд тэндээ хураад, толгой тархи нь тэсэхийн аргагүй болоод өвдсөн хүмүүс ихэвчилэн очдог.  Бас хөлд орж ядан яваа балчир хүүхдүүд элдэв юм мөргөж ойчоод тархи нь хөдөлсөн бол очиход тун зүгээр. Нэг курс эмчилгээ нь 10 удаа. Гэхдээ зангирсан булчингаа сулруулж биеэ амраах гэж байгаа хүмүүс бол ганц удаа бүтэн биений массаж хийлгэсэн ч болно. Ялангуяа офист суугаад хөдөлгөөний дутагдалд ороод жин нэмсэн над мэтийн хүмүүст яг тохирсон үйлчилгээ. Дашрамд дурьдахад Улаанбаатар хотод BEST MASSAGE төвийн хэд хэдэн салбар байдаг юм билээ. Харааны бэрхшээлтэй хүмүүс гарын мэдрэмж сайтай. Өвдөж байгаа газрыг тэмтэрч олоод л нухаж өгнө шүү дээ. Эхний болзоо маань харааны бэрхшээлтэй хүмүүсийн ажиллуулдаг массажны газар байсан юмаа.
Бүтэн биений массажны дараа уг нь шууд гэртээ хариад, зурагтаа үзээд буйдангийн муужгай шиг хэвтээд байж болох л байсан л даа. Гэтэл хөлийн ул загатнаад болдоггүй ээ. Массажны газраас гараад шууд ХАНЗО-г зорьлоо шд. Угаасаа ч тэнд очиж ганц хоёр лонхны бөглөө мулт татая гэж бодоод байсан юм.  Ингээд хоёр дахь болзоо эхлэв ээ. Оройн 22 цаг Бямба гараг тул яг манай ангийнхан цуглардаг өдөр нь таарчихжээ. Ханзогийн үүдэнд яваад очтол үүдэнд нь блоггер Цагаанаатай таарлаа.  Естой тааралдаж, уулзаагүй удсан шүү дээ. Японоос амралтаараа ирсэн. Маргааш өглөө арлын орон руу ниснэ гэж Цагаанаа маань надтай хуучиллаа. 
Ханзо-ын хувьд гэвэл гялалзаж байна лээ. Манай Пататэ ба түүний нөхөд бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан. 
За тэгээд хоёр лонх шар айрагны бөглөө мулталчихаад гэрийн зүг ганцаараа.

2 comments:

Aamregled said...

юу ч ойлгосонгүй..
болзоо гэхээр учрал уулзалдаан гэж болдохын .. гэтэл массажинд орсон байхын ..
ямар учиртай..
хоёрдугаар болзо гэхээр нь дахиад нэг залуу гэж бодохын.. тэгсэн чинь бөгьөө мултлах гэж мэгээд л ...
харин хараагүйчүүдийн барианы газар хаана байдын боло гээд байсан ашгүй хэлж өглөө

MNED said...

Delgermaa Erka> гарчигаараа молигодсон юмаа. арай өөр хүлээлт хүлээлгэсэн бол уучлаарай. Гэхдээ Ханзо ороод хуучин танилтайгаа уулзсан болохоор сэтгэл хангалуун байгаа.