Би нэгэн бүжгийн тэмцээнд оролцох болжээ. Хэн нэгэн хүн надад бүжгийн хувцас өгч байна. Тэр хувцас нь нэлээн хиртэй юмоо. Бас тэр бүжгийн
тэмцээний шүүгчдийн нь нэг нь би болох
юм байна. (Энэ их зөрчилтэй. Өөрөө тэмцээнд
оролцоод, өөрөө шүүгч нь болно гэж юу
байхав дээ. Тийм биз дээ?) Тэмцээн
Сүхбаатарын талбайн урд нэг асарт болов.
Би
шүүгчийн ажлаа хийлээ. Надаас гадна хэд
хэдэн хүн байна. Залуус бүжиглэнэ. Зарим
нь дуулж байна. Радиогийн нэвтрүүлэгч
Чулуунбат миний хажууд ирээд: ээжийн
чинь бие яаж байна гэж асуув. Би гайгүй
дээ л гэлээ. Гэтэл Чулуунбат гуай: Аав
ээжийн чинь захиж хэлдэг гол зүйл юу
вэ? гэлээ. “Бидэнтэй
хамт
одоо
байгаа
энэ
бүх зүйл алга болно шүү”
гэж
хэлдэг дээ гэж би хариуллаа. Тэгээд л
эргээд хартал Чулуунбат гуай явчихсан
байв. Тэмцээний шүүгчдэд гоймонтой
хуурга өгч байна. Би тэр хоолноос нь хэд
халбагадаж идлээ. Бүжиглэх естой нэг
багийн гишүүн дуулав. Цаана нь салют
буудаж байна. Салют нь Зайсан толгойн
зүгээс юмаа. Дуулж байсан залуу бүжгээ
бэлтгээгүй гэж байна. Гэнэт бороо орлоо.
Бороо
орсон тул тэмцээнийг
шөнийн
4 цагаас
үргэлжлүүлэх болов. Би хоёр эмэгтэй найзынхаа хамт (эхний хүний нэрийг санаж байгаа ч, хоёр дахь хүнийг нь оноож мэдэхгүй юм. Ямар ч байсан эхний хүн нь эмэгтэй хүн) хамт баруун зүг
рүү алхаж байснаа зүүн зүг рүү явна
гэдгээ санав. Энэ үед өөр нэг эмэгтэй найз минь Офицеруудын ордон-БММЗ чиглэлийг 6 номерын троллейбусанд суугаад
явлаа. Би
тэр троллейбусанд амжсангүй. Харин өөр
троллейбусанд ар талын хаалгаар нь
орлоо.
(Уг
нь одоо чинь автобус троллейбусанд урд
хаалгаар ороод, хойд талын хаалгаар нь
буудаг болсон шүү дээ.) Троллейбус нь
хүн ихтэй юмаа. Ингээд л сэрлээ.
2017 оны 1 дүгээр сарын 1. Энэ жилийн миний анхны зүүд
No comments:
Post a Comment