Амьдралын тойрог

2008-09-21

Монгол шилтгээн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлынхаа газрынхантайгаа Монгол шилтгээн рүү яваад ирлээ. Өглөө 8.30-д цуглар гэж зар тараасан юм л даа. MNED гуай ч хоцорч очвол муухай гэж бодоод "немецская точность" гэдэг юмыг ягштал мөрдөж очлоо. Тэгсэн чинь юу вэ? Би бараг хамгийн эхэнд нь ирсэн бололтой. Надаас өөр зүс мэдэх хүн амьтан ирээгүй байгаа юм биш үү? Яахав нөгөө хэлстэсийн хэдэн хүн үзэгдэж байна аа. Гэхдээ би ямар одоохондоо сайн таних юм биш. Өөр хэлтэсийнхэнийг хараад бишүүрхэв. Ядаж байхад өрөөнийхөө түлхүүрийг костюмны халаасанд орхиод гарсан болохоор өрөөндөө орж суух арга байхгүй. Ашгүй тэгэж байтал манай хэлтэсийн нэг хүн ирлээ. Сайхан амарсан уу энэ тэр гэж жаал "дипломат" хэдэн үг солилцоод зогсов. Ёстой нөгөө үхрийн баас шиг цувна гэдэг шиг 10 цаг гэж байж л хүмүүс бүрэн цугларч унаандаа суугаад замд гарлаа. Ингэж их хүлээлгэх байсныг нь мэдсэн бол унтаж байгаад л ирдэг байж гэж бухимдав. За тэр ч яахав. Амрах гэж явж байгаа байж юун бухимдах вэ? гэж өөрийгөө тайвшруулав. Манай хэлтэсийн албан хаагчдийн 50 хувь нь, өөр хэлстэс албанаас ч ялгаагүй цөөхөн хүн явж байгаа янзтай. Монгол шилтгээн ирээд "Beach" -ийн ойролцоо байдаг модон байшингуудад хэд хэдээрээ хуваагдаж тухлав. Бидний араас 10 жилийн хүүхдүүд ангиараа багштайгаа, бас аль нэг их сургуулийн 1-р курсийн оюутнууд ирж байна. Нөгөө хэдэн оюутнууп, арван жилийн пацанууд хөгжим хангинуулаад, хоорондоо уралдаан тэмцээн зохиогоод их л зугаатай байна лээ. Захиалсан хоол унд ирэхийн зуургүй манай ажлынхан водка задлаад найрлаж эхлэдэг байна шүү. Хавь орчиноо жаахан дурандлаа. Манай ажлын ..-р хэлтэст ажилладаг нэг хөөрхөн залуу дээр харц тогтлоо шүү. Харахын заяа байхаас хазахын заяа байх биш гэж бодоод угаасаа БОЛОХГҮЙ гэж өөртөө хориг тавив. Хэхэ. Манай хэлстэсийнхэн.Гялс нэг шил водка дуусгачихаад намайг өөр хэлтэсийнхэнтэй танилцуулна гэж шалтагаар дагуулж гараад "зэргэлдээх" байшин руу явдаг юм байна. Нөгөө хэлтэсийнхэн бас нэг шинэ юм задлаад тойруулж яваад. Амьдралдаа анх удаа аймшигтай архиар шахуулсан. Муухай үнэрийг нь авчихаар өнөөхийг нь хоолойгоор давуулж чадахгүй баларсаан. Чи хойно сургууль төгссөн хүн юм чинь ямар сайн л уудаг, архи сайн даадаг байх ёстой гээд арай дэндүү үгээр идэж байгаа юмаа. Тэгтэл ашгүй хойно Ph.D хамгаалж байсан зүс мэдэх нэг аниа: одоо шинэ оросууд уухаа больсон ш дээ гэж хэлэхэд нь би тэр дор нь өлгөж аваад дэмжив. Гэсэн ч энэ нь тус болсонгүй. За тэгээд яах ч арга байхгүй хүчиндүүлсээр байгаад водкаг нь хөнтөрч орхилоо. Нэг хашуулсан болохоор хашираад хундагатай юмнаас нь дөлж голын эрэг дээр хэсэг зуур суув. Үдээс хойш манай хэлтэст ажилладаг хоёр агаа хоёулаа тас компаний захирал болоод нам унтаж байна. Тэр хооронд нь нөгөө их сургуулийн оюутнуудтай волейбол жаахан тоглолоо. Бодоод байсан чинь хэзээ хамгийн сүүд волейбол тоглосон юм бэ бүү мэд, санахгүй байна. Тэгж байтал манай ажлын газрынхан араас хүрч ирээд хамт волейбол тоглолоо.
Монгол шилтгээний хашаан доторх "Монголын эзэн гүрний" газрын зургийг дүрсэлсэн зургийг харсан чинь хальт Москва санаанд оров. (Манежная площадь дээр яг иймэрхүү дэлхийн газрын зураг байдаг даа.)
Хот руу буцах үед хүмүүсийн ихэнхи нь халаалт авсан болохоор дуулж хуурдаад чимээ шуугиан ихтэй л байлаа. Ихэнхи нь нас тогтсон хүмүүс болохоор зохиолын дуу аялаад... Нэг мэдсэн чинь би бас зохиолын дуу аялчихсан...
За нэг товчхондоо иймэрхүү л байдлаар хоёр хоног өнгөрөөсөн дөө. Буцаж явахдаа бас нөгөө хөөрхөн залуу руу харц чулуудаад л... Гэхдээ БОЛОХГҮЙ гэж биеэ бариад....
Зургийн аппаратгүй явсан. Гэхдээ хүмүүсийн зургийн аппаратаар бол хэд хэдэн удаа патиараа татуулсан. Нэг дэхь өдөр зураг хөрөгөө олж авна аа.

4 comments:

patatepatata said...

Mongol shiltgeen gej shine gazar uu?? Oird ih sonsogdood baidag bolson bailee. Ene saryn suul, ireh saryn eheer oligtoihon event baigaa yuu??

The Face said...

hi yavj irsenee bichsen uu kk^^
mundag um volleyball toglood. bi chaddag bol end gay volleyball clubt orohgui u. cheerleader hiiltei bish kk
vodka dangaaraa aimaar shuu. bi lav soju uuj chaddagui um. gehdee yanj buriin yumtai holichihoor uuchihaad bdgiin ^^ sonin shuu

MNED said...

to Patate>Mongol shiltgeen neegdeed neleen heden jil bolson. yahav dee, haaya ochihod bolomjiin l gazar.

MNED said...

to Face> Bi ch mundag tamirchin bish l dee. gehdee halit joohon volleyball toglono oo. Vodka dangaar ni uuna gedeg bol hund hen davaa. Bi zaaval juice, esvel cola-r daruulj uudag yum. Durgui baihad hunig shahah buur muuhai. Baba