Амьдралын тойрог

2008-09-27

ТВ-ийн төрсөн өдөр, бас...

9 сарын 25-нд оройхон утас дуугарлаа. Төв шуудангаас ярьж байна гэнэ. Танд өөртөө хүлээн авах гэсэн хаягаар захиа ирлээ. Ирж аваарай гэж байна. 9 сарын 26 нд өглөө ажилдаа очихын өмнө зориуд төв шуудан орж захиа авлаа. Төв шуудан руу явж байхдаа би ингэхэд хамгийн сүүлд хэзээ шуудангаар захиа авч байлаа гэж бодлоо. Санадаггүй ээ. Ямар ч байсан шуудангаар захиа аваагүй аймаар удсан бололтой. Байнга л интернэтээр захиа илгээж, хүлээж авдаг. Шуудангаар захиа авах бас их кайфтай санагдлаа. Дугтуйг нь задлаад юу бичсэнийг нь хурдхан унших юм сан гэж догдлоод... Гудамжинд дугтуйг задалсангүй. Ажил дээрээ ирээд ширээнийхээ ард суугаад тухтай уншъя гэж шийдлээ....
Өнөөдөр ажлын ачааалал дэндүү гэмээр их байлаа. Нэг биеэ хэд хуваах хэрэг гарав аа....
Ажил тарсаны дараа хамаатаныхаа нэг бяцхан охины төрсөн өдөрт очоод ирлээ. Цаг хугацаа гэдэг хурдан өнгөрч байна шүү гэж бодлоо. Төрсөн өдөр гэснээс өнөөдөр чинь ТВ-ийн төрсөн өдөр.
1967 оны энэ өдрөөс хойш монголчууд ТВ үздэг болсон гэж байгаам. Анх хүмүүс "зурагт радио" гэж нэрлэж байж. Зураг нь гардаг радио л гэсэн санаа. 90-ээд оны эхэн үеийг хүртэл монголчууд телевиз, телевизор гэдэг үгний ялгааг төдийлөн ойлгодоггүй байсан юм шиг санагддаг юм. Телевизороо асаа, телевизороор ийм юм гарсан гэж ихэнхи нь ярьцгаана. Дээр үеийн шарласан хуудастай сонины арын нүүрэнд нь бүүр "телевизорын программ" гэж гарчиг тавьсан байх жишээтэй. Уг нь бол "телевизийн хөтөлбөр", эсвэл " Өнөөдөр цэнхэр дэлгэцээр" гэж бичиж болохоор... Харин хэдийнээс телевиз, телевизор хоёрынхоо ялгааг ойлгосон юм бэ? Бүү мэд. Телевиз гэдэг нь нэвтрүүлэг бэлтгэдэг, дамжуулдаг байгуулага, телевизор нь дамжуулах төвийн дохиог хүлээн авдаг цахилгаан хэрэгсэл гэдгийг нэлээн хожуухан тархиндаа оруулж SAVE хийж авсан байхаа. Манай эмээ бол телевизийг ЗУРАГТЫН ГАЗАР гэж нэрлэдэг. Уг нь бол санаа нь зөв л дөө. Цэцэрлэгийн дунд ангийн жаал байхдаа MNED зурагтын газар нь айл болгонд байдаг гэж боддог байлаа. Зурагтан дотор тэр олон хүмүүс, машин, хотын гудамж тэр аяараа, дээр нь бас НУ ПОГОДИ-гийн чоно туулай хоёр яаж багтсан юм бол? Яаж дотор нь ордог юм бол гэж бодоод бодоод, учирыг нь олохгүй гайхдаг байж билээ. Ганцхан телевизтэй байхад бүгд үг дуугүй үздэг байлаа. Харин одоо гадаад, дотоодын олон сувагтай болчихоор сонголт их болсон ч бас сонирхол татаад үзчихээр юм цөөнхөн байгаа юм шиг санагдаад байгаа юм. Магадгүй олон сувгаар энд тэндээс мэдээлэл авч байгаа болохоор одоо үзэгчид голж шилдэг "цамаан" зантай ч болсон байж мэдэх л юм.
Өө, ТВ-ийн төрсөн өдөр гэснээс өнөөдөр чинь манай ангийн нэг блогчин жаалын төрсөн өдөр.
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. (Эзэн нь өөрөө ойлгох биз дээ.)

2 comments:

erchuud said...

ene tv-giin torosn odor chini harin sonin medee baina sh dee.

MNED said...

bayarllaa