Зүүдний үргэлжлэл
"Танайд хоноё" нэвтрүүлгийн нэг баатар болж байсан Тунгалаг гэдэг бүсгүйн амьдралаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны киног "Тэнгист" үзлээ. Тунгалаг агсаны гэрт зочилсон тухай нэвтрүүлгийг нь үзэж байгаагүй ч ерөнхийдөө бол мэдээлэл авчихсан байлаа. Цоо шинэ киноны үзэж байх үед бүх юм л оньсого шиг нууцлаг байдаг. Гэтэл энэ удаа юуны тухай үзүүлэх гэж байгааг нь гадарлаж байгаа болохоор сюжет нь нэвтрүүлгээ л давтах байх даа гэж бодож суулаа. Харин киноны сюжет нь төсөөлж байснаас арай л өөр байдлаар өрнөсөн.
Зураг авалт нь бол таалагдсан. Жаахан өө сэв хайсан хүнд бол зарим эпизодын дүрс нь хэтэрхий удаан хэмнэлтэй, бас общий дүрс ихтэй. Зарим нэг хэсэг дээр нь деталь зураг дутагдсан юм шиг санагдав. Үзээд сууж байхад өөрийн эрхгүй деталиуд л үгүйлэгдээд, нэхэгдээд байсан.
Киногоор илэрхийлэх гэсэн утга санаагаа бол сайн гаргаж өгч чадсан юм байна даа л гэж дотороо бодсон. Хэн нэгэн хүний сайн сайхны төлөө зориулсан амьдрал л утга учиртай.
2 comments:
Udahgui neteer tsatsagdah baih daa. Tegehed ni l uzii.
to Eldev asuult> Uzvel dajgyi l kino bna yum daa gej bodson
Post a Comment