Амьдралын тойрог

2010-06-06

Манай клубын залуус

Би нэг хар юмтай үерхэж байгаа. Үерхэлээ эхлүүлэх гэж байгаа гэдгээ блогоороо дамжуулж зарлаж байсан даа. Төмөртэй найзлаад багагүй хугацаа өнгөрлөө. Хүзүү, нуруу гөшөөд байсан нь оргүй ариллаа. Ажиллагаагүй байсан булчин шөрмөс хөдөлгөөнд ороод аятайхан л байна. Өчигдөр клубынхээ бүртгэлийн хуудсыг шортны халаасанд хийгээд гаргахаа мартаж. Шортоо угаалгын машинд хийгээд эргүүлээд, зад мушгиад хатаасан. Угаалын машин дотор жижигхэн цаасны үйрмэг гарч ирэхээр нь гайхаад. Сүүлд нь л учрыг нь оллоо шд. Би бас тэгэж ер нь бүтэлгүйтэхээрээ том том фактлах балай этгээд шүү. хэхэ. Өнөөдөр gym-ийнхээ багшид үнэнээ хэлж бүртгэлийн хуудас шинээр авсан. P :)
Манай клубынхэн гэж янзтай бие хаатай нөхдүүд байгаа. Булчин нь ойвойж товойгоод саак. Би дэргэд нь бол шинэков оо. Бариу майк өмссөн хүдэр залуучууд эргэн тойронд үү... аа... гэж дуу авай гаргаад том том гантел өргөөд л... Клубт миний очдог цаг хугацаатай яг давхцаад хэдэн нөхдүүд ирдэгийн. Эхний залууг Э гэдгийн. Э бол жаахан биетэй ч зааны хүчтэй, булчин шөрмөс нь зангирсан хүдэр бор залуу. Уураг ууж алдагдсан эрч хүчээ олж авдаг гэж байгаа. Намайг бас уураг уу гэж зөвлөөд байгаамаа. Э нэг өдөр ирэхдээ адууны засаа хөдөөнөөс захиж авчируулаад уулаа. Цул уураг гэж авч байна. Яриаг нь сонсож байсан Т гэдэг нөхөр засаа гэж юу вэ? гэж байна. Засаа гэж юу болохыг Э тайлбарласаны дараа Т: мэдэхгүй үгээр ярьж байгаар адууны үрийн шингэн л гэнэ биз гээд нүдээ онийлгоод инээж байна. Т гэж нөхөр барилдахаасаа таахалзах нь ихээ. Энд тэнд очиж хүмүүсийн хийж байгаа дасгалыг шинжээд л... Хүний хийж байгаа дасгалыг хийж үзнэ. Ер нь бол хүн болгонтой танилцаад хэд гурван үг солиод л... Хаа газар нэг тийм сэргэлэн, бужигнуулдаг гар байдаг даа. Тэр бол яг тиймээ. Намайг хүртэл байцаагаад амжсан гэж байгаа. Яаж зүгээр байхав, тэр бас өөрийнхөө амьдралыг надад хүүрнэн өгүүлнэ. Би түүнийг цоо ширтэж байгаад л яриаг нь сонсоно. хэхэ. Хичээллэх хуваарь нь манийхтай нь давхцдаг өөр хэдэн нөхдүүд бий. Тэд бол ерөнхийдөө дуу шуу муутай. Илүүдэл жингээ хасахын хүсэл болсон хэдэн бүсгүйчүүд гүйлтийн замтай найзлана шүү дээ. Клубын хэдэн банди нар энэ хүүхний бие нь ийм тийм. Хүүе, чи битгий хүүхнүүд байгаа газар руу ойртоод бай гэж нэг нэгийгээ цаашлуулна. Надад бол энэ нь сонин биш. Хэхэ. GYM-д явдаг хэдэн залуугийн бие хаа, булчин л сэмхэн сэмхэн сканердаж хараад л...
Gym-д танил хэдэн найзууд явах юм бол бас нэг бодлыг их зүгээр юм шиг байгаан. Гурван найз хичээллэдэгийн. Бие биенээ дэмжээд, тэрүүхэн тэндээ хоорондоо мар мар хийж арзагнаад, дасгалаа хийхдээ хоорондоо өрсөлдөөд... зугаатай л байдаг бололтой дог. 9 сар хүртэл тасралтгүй төмөртэй найзлах юм бол ямархуу үр дүн гарахын бол.

29 comments:

ZOLBIN HARKHUU said...

чи болбаас таашаал авангаа дасгал хийгээд сүйд хийж байгаа хөвүүн байна.

Инээмтгий хүн said...

9n sar hicheellehed ur dun medegdene shd...

neeree gymd neg iimerhuu buleg humuus bainga biah yumaa hehe

Мишаа said...

Huue MNED Tanigdhaa boliv ;-)

MNED said...

to Zolbin harkhuu>Хэлээд юу гэхэв. Яг онож хэлж байна шүү

MNED said...

to Инээмтгий хүн> Тасралтгүй 3 сар явахад л анхны үр дүнг гардаг гэж туршлагатай хүмүүс ярих юм билээ.

MNED said...

to Миша> Хэхэ. Дараа таарах юм бол чи лав намайг танихгүй хажуугаар зөрөв өө.

Anonymous said...

garaad ogoh ni ee. getero bolchloo l gej duulgaw kkk lol

dream said...

хооооооо яасан гоё адал явдалтай газар явдийн бэ та чинь... гоё юмаа.
миний одоо явах гэж байгаа газар лав их цөөхөн хүнтэй юм билээ. надад ч бараг тэр нь дээр л дээ, олон хүн байхаар ичээд сүйд болно гсс кк =P

эрэгтэй хүмүүс тэгж хүүхэн энэ тэр харж байгоол төмөр өргөчдийм биддээ

MNED said...

to Enkhriimaa> Чиг баримжаандаа бол үнэнч л байх юм шиг байна лээ.

MNED said...

to DREAM> харин энэ гетеро залуучууд чинь хүүхэн шуухан харж нүдээ баясгаж байгаад л төмөр өргөнө. Харин тэр хүүхэн харж байгаа хөөрхөн залуучуудыг харж л төмөр өргөж байна шд. P:)

dream said...

ahahhaha aldag gar shuu ta guai =D
chinii bdliig tosooljiinoo tosooljiine kkkk.... tiim tsaraitai hvn yamr boloh bol gehees l hehehe

MNED said...

to DREAM> yamar tsaraitai hun be?

soulmate said...

би хэдэн сар зүгээр байж байж өнөөдрөөс хар устай нөхөрлөж эхэлжийгаа

хараа муутай дээрээ шилгүй ордог болохоор хүн сонжих урлагийг хөгжүүлж чадахгүй миа байдгийн.

Eric said...

neeh baki bolhoosoo iluu eruul mendee gej bodood haayadaa tomor ene ter orgoh ni zugeer shdee...go girl!

MNED said...

SOULMATE>Neeree usand selj surah yum san.

MNED said...

ERIC> Ter ch tiim shuu. Bi bol hodolgoonii dutagdalaasaa l angijrah gej tomor orgoj bgaan. Gehdee hun chini davruu yum bolohoor baki biytei bolchih yum san geed bodood bga shd.

Anonymous said...

Төмөр найзыгаа нэлээд дээр танилцуулсан болохоор та ч одоо зорсон юм шиг болоо биздээ. Би бас хувцас хунар багадаад төмөртэй найзлая гэж бодоод байгаа. Тэгээд уржигдар гадуур явж судалгаа хйисэн чинь хүн амьтан аймар дагуулж хараад эвгүй юм билээ. Гэхдээ амралтаа авахаараа явна гэж бодож байгаа. Одоохондоо бол гэртээ дасгал хийсэн шиг л

MNED said...

to Soul&Spirit>Эхэндээ gym-д хичээллэхээр бага зэрэг эвгүй байдаг юмаа. Хажууд баки баки хүмүүс дасгал хийгээд. Дэргэд нь би юу гэж боддогийн. Сүүлдээ бол тэгээд дасаад ичихээ больдог юм байна лээ. Чи бассейнд явж байгаа гээ биз дээ? Бассейн явахад gym-д эхлэхээс ч эвгүй юм биш үү? Нүцгэн шахуу байхад минь хүмүүс харна гэж бодохоор...

Anonymous said...

Бассейнд бол явдаг шд. Тэнд бол эр эм гэлтгүй бүгд л нүцгэн шахуу байдаг ч гэсэн сурчихсан болоод тэгдэг юм уу зүгээр л байдаг шдээ. Анх сэлж сурах гэж байхад живхчихгүйг л бодно уу гэхээс юун тэр миний нүцгэн тэдний нүцгэн хамаагүй байгаам чинь. Gym харин арай өөр санагдсан.

MNED said...

to Soul&Spirit>kk.

Цагаанаа said...

мань нь 10-ийхаа жимд явий гээд бодцон байгаа,
одоо хувийн тохироо нь бүрдчүүл нэг өдөр явна даа

Panda said...

Medeej eruul bhiin tuld hund hudulguun heregtei. Naadahiig chini bodood bodood heregjuulj chaddaggui ymaa. Ajil yuruusuu bolohgui :( . Basseinii huvid zuun gold mair ordog bolohoor barag shaardlagagui gesen. Za tegeed goy goy ym bicheed bgaarai amjilt gej. Hunus yur ni baki enter hun husdeg ym bhdaa>??

MNED said...

to Musun-Hun>Harin tiimee. Huzuu, dal mor hoshood baihaar ni l naiz ni gym-d yavsan yum. Ternees bish baki bolii gesen zorilgo taviaguin. Ug ni oortoo zoriulaad tsag gatgah heregtei yum shig bgaan. Gehdee haana ch bolomjiin goy biytei hund humuus durtai baifag gedeg unen baihaa

eldevasuult said...

zarim neg ruu ni nuutsaar sem semhen haraad l ain,

MNED said...

to Eldev asuult> hehe. Ter bulchingaa nuuhgui bol bi nudee nuuhgui shdee hehe

BorlaSQue said...

заааааа баахан л амьтан надад таалагдах гэж баки болхоор сэтгэл шулуудаж болоо ш дээ гэж хэлээд нүдээ ирмээд гары даа гэж авуул галзуурчээ гэх байх даа хахаха



АМЖИЛТ ИНГЭЭЭЭЭД НЭГ АЛГАДЧИЙ

MNED said...

to REDCOURSE>Bayarllaa

Anonymous said...

Yaanaa GYM-d yavj ehelyaa uul ni niitiin dush-teid ni baival dajgui tee....kkkkkk

MNED said...

Hehe. Tend ugaasaa niitiin shurshuurtei. Gehdee bi tend ni ordogguin. Ger oirhon bolohoor bi gertee irj usand ordogiin