Түрүүчийн удаа "нэг хар юмтай үерхэж байгаа" гэж бичсэн чинь олон хүн чи BF-тэй болоо юу? гэж надаас асууж байна. Уг нь бол анхааралтай уншсан хүн хоромхон зуур л учрыг нь олж, хужрыг нь тунгаахаар л юм байгаан. Найз залуутай болсон юм уу гэж асуусан хүмүүст өгөх албан ёсны хариулт маань: "Өөрөө өөртөө л үнэнч яваад байгаа шүү дээ. Сүүдрээ дагуулаад сүр жавхлантайгаар алхаж байна оо".
Би хэр барагийн юмыг өөртөө хүндээр тусгаж авахаа ч больж. Романтик сэтгэлгээ ч надаас чимээгүйхэн яваад өгчихсөн юм шиг санагдлаа. Нэлээн хэдэн жилийн өмнө би маш "эмзэг цэцгийн дэлбээ" байжээ. Харин одоо бол хэр баргийн асуудлыг тоохоо больсоноо мэдэрлээ. Саяхан нэг блогчинтой хамт Стрингс орлоо. Сүүлийн 1 жил тэр газрын хаалгаар огт ороогүй юм. Чанга хөгжмийн нүргэлээн... Дотороо халаасан залуус, хүүхнүүд, хэдэн гадаадынхан бүжиглээд, хөгжилдөөд. Шөнийн 00.00 цаг дөхөх үед цагдаа нар ирж хөгжмийг нь унтраалгаад... Тэгээд цагдаа нар явмагц дахиад л хөгжим нүргэлж, залуус бүжиглээд... Амьдралын тойрог гэдэг үг юутай үнэн бэ? Нийгмийн амьдрал бол тойрог ороомог (сприраль) хэлбэрээр явагддаг гэсэн философийн нэг үзэл баримтлал байдаг даа. Л.Түдэв гуай ч энэ тухай "Эргүүлэгийн тухай эргэцүүлэл" гэсэн гарчигтай эссе бичсэн байдаг. Миний эртний ЭКС, нэгэн танилтай маань найзлаж байгааг мэдэв. Үүнд би огтхон ч эмзэглэсэнгүй. Харин ч энэ надад угаасаа хамаагүй гэсэн бодол төрсөн. Аль эртний явдал болохоор одоо ямар ч ач холбогдолгүй мэт санагдав. Харин ч эртний экс, нөгөө танилынхаа аль алинтай нь зүгээр л найзуудын хэмжээнд үлдсэн нь дээр гэсэн бодолтой байгаа. Сүүлийн үед Энхриймаагийн блогийг нэлээн анхааралтай уншив. "Энхриймаагаас өөр юу ч үгүй үлдсэн минь" гэсэн гарчигтай бичлэгийг уншлаа. Гей ертөнцөд мөнгөтэй хүн бурхан, мөнгөгүй бол хэн ч биш...Ихэнхдээ зугаа цэнгэлээр л амьдрал нь хэмжигддэг болсон учир түүнтэйгээ уялдаад мөнгөтэйгээ долоож, мөнгөгүйгээ нулмиад сурцан... Ингэж энэ бүхнийг, хүсэн хүлээж, догдолж, тэмүүлэн байж хаалгаар нь орсон амьдралынхаа, ертөнцийнхөө олон өнгийг бодитоор нь олж харсан би. Ийм хүмүүстэй дахин харилцаад яахуу дээ. Зүгээр л бүх зүйл утгагүй. Архидаж өнгөрүүлсэн өдрүүд, сарууд. Одоо надад юу байна гээд харлаа, бодлоо. Юу ч алга. Ажилгүй, халаас хоосон, дээр нь ядаж хувь хүнийхээ нэр төрийг ч бусдын уланд гишгүүлцэн...
гэж бичсэн нь миний анхаарлыг татав. Дараа нь доор нь хүмүүсийн үлдээсэн сэтгэгдэлийг гүйлгэж харлаа. Надад олон юм бодогдлоо. "Та хариулахгүй ч байж болно" гэдэг ярилцлагийн нэвтрүүлэг байдаг даа. Үүнтэй адил "Би бодлоо бичихгүй ч байж болно" гэж шийдлээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүний амьдралын хэмнэл хийж байгаа ажлаас нь их хамаарах юмаа. Уг нь ажил ихтэй, бужигнасан үймсэн олны дунд цаг хугацаатай уралдаж ажиллах гоё. Гэтэл миний одоо энэ хийж байгаа ажил нэг л алгуур юмаа. Эрхэлж байгаа ажлын хэмнэл удаан бол сэтгэл зүй хүртэл залхуу болчихдог юм шиг. Цаг товлосон ажилд бол юун алгуурлаж, хойш тавих. Одоогоос хэдхэн жилийн өмнө үүнийг би тэдэн цагаас өмнө хийж дуусгахгүй бол болохгүй гээд л ажлыг машиндаж өгдөг байлаа. Гэтэл одоо "за энэ ч яахав, тэгэж байгаад болно шд" гэх байдлаар ханддаг болчиж. Хэдэн жилийн өмнөх өнөө гялс ажлаа амжуулая гэсэн сэтгэлгээ маань алга болжээ гэдгийг сүүлийн үед улам их мэдэрч байна аа.
Эршүүгийн бичсэн I love you mom бичлэгийг уншлаа. Бас л олон юм бодлоо. Би муу хүү биш л дээ. Гэхдээ байгуулсан гавъяа одоохондоо алга байна. Аав, ээжийн бүүр сайн хүү нь болно оо гэж дотороо шивнэлээ.
PS: Баахан л эрээвэр хураавар юм биччих шиг боллоо.

8 comments:
He he.Tomor ta 2 nileen shuugian tarisan bna shde.
Hun bur l huvisan oorchlogdoj bg yum shig tiimee.Bi ch bas udahgvi tanii araas oroh bhoo.Ortson ch yum uu buu medee he he....
Bi bas Ershuugiin ter bichlegiig unshaad jaal yum bodson :-)
армаанчиг байдал гэдэг чинь яг л наад хар төмөртэй чинь адилхан зүйл шүү дээ өргөөд л арчаад л тордоод л байвал хүнд хэрэгтэй гялалзаал өөрөө ч бакирааал гэтэл тоохгүй оролдохгүй хаячуул зүгээр л нэг зэвэрсэн төмөр болоод үлдий шүү дээ. хэзээ нэг цагт нэг армаанчиг амьтан хажууд байгаад байвуул чи ч бас үнэн армаанчиг л болох байх
Manaihan biye biye aimaar tsaashluulj yaridag, haritsdag humuus shdee. Armaanchikiig chini hun ooroo l buteene shdee,
enkhriimaa`
geree ih goy tsemtsiilgeed ooriigoo ch neleen tsewerleh handlaga orson shig medregdlee.
blogiig chin unshih durtai shu...heden odor sahiw...
busdiin amidardag ter l amidraliin toirgoos jaahaan hazaih gd orolduul amidral sonirholtoi ym shigee.
Bi chinii blog-d durtai bolchloo dajguimaa...
to Misha> hehe. Tomor bid 2 neeree boon duulian tarij bna ooo
to REDCOURSE> havar ongorson bolohoor armaanchik baidal mini alga bolchiv uu?
to Anony> Za tgd minii blogoor bainga orj bgaarai ho.
Post a Comment