Амьдралын тойрог

2010-06-26

Хотын гудамжинд шөнө болдоггүй

Сүүлийн хэдэн өдрийн турш Улаанбаатар хотод цаг агаар халуун, бүгчим хэцүү байна аа. +35 хэм гэдэг тоглоом бишээ. Ядаж байхад эх газрын хуурай, эрс тэс уур амьсгал... Өдрийн цагаар бол онц шаардлагагүй бол гадуур явахын ч хэрэг алга. Харин шөнө сайхан байна шүү. Өчигдөр "Их Монгол"-д очиж str8 найзуудтайгаа уулзлаа. Найзууд "Соёмбо" водка тулгаж, шар айргаар даруулж уугаад. Харин би алкаголь хэрэглэж болохгүй тул мөстэй цэвэр ус хэдийг ч уучив даа. Хажууд хүмүүс ууж, дотороосоо градус нэмээд, би хажууд нь цэвэр ус балгаад суух үнэн тэнэг байдаг юм байна лээ. Их Монголоос гараад хажуугийнх нь спорт баранд хальт орлоо. Олон хүн бужигнасан саун шиг халуун газар байлаа. Дараа нь 50-р дэлгүүрийн гадаа хэсэг суулаа. Хэхэ. Хотын гудамжинд шөнө болдоггүй гэж үнэн юмаа. Шөнө 2 цаг болж байхад төв зам түгжирсэн байна лээ. Хаан бууз мэтийн 24 цагийн хоолны газар ч пиг дүүрэн хүнтэй байхыг харав. Хотын гудамжинд үнэсэлцээд зогсож байгаа залуу хосыг харлаа. Бие биенээ идэх нь ээ. хэхэ. 1-р төрөхийн гадуур явсан чинь эхнэрээ төрөхийг хүлээж байгаа сэтгэл нь догдолсон залуу аав, ар гэрийнх нь хүмүүс цагаа хараад зогсож байхын. Шөнө хөлбөмбөгийн тоглолт үзэж байгаа харьж яваа балиашигуудтай зам нийлээд гэрийн зүг гэлдэрчив. За Улаанбаатарын нэг шөнө иймэрхүү. Шөнө 4 цагт гэртээ ирээд нам унтаад сая л сэрлээ.

12 comments:

Мишаа said...

Bi neg tegej 4 hurtel shoydaj uzeh yumsan da.barah martahneee yah be;-)

Anonymous said...

Huushee bur tiim aimar uu?Bi mi chin odoo shunu uur tsuureer gertee bayu bayugaa sonsood untaj bdag hun chin iim um sonsson asar cool sonsogdjishde.kkk

newedu said...

yoy. shan yum aa, oortoo tsag zab gargaj showdna gedeg bas l neg chanar

Anonymous said...

Ìýíäýý! ×è îâîî øîó÷èí ãàð þìàà. Ñòðèíãñò õàìò áàéñàí íàéç ÷èíü
Cheers lol

MNED said...

to Misha> Shono 4 hurtel chatlah yum bol margaash ogloonii ajil budaa...

MNED said...

to Caroline>Harin tiimee. Oird haluun bga bolohoor humuus chini shono l gereesee gardag yum shig bgaan. Bas ene hol bombogiin toglolt...

MNED said...

to Newedu>Haha.

MNED said...

to Anonymous>I don't know who are you. Sorry.

Anonymous said...

hehe goy sanagddag naasan, UB-iin shonoo sanajii sho

Bayrlalaa zaluu

MNED said...

hehe. Zugeer.

eldevasuult said...

Mongoliin mini haluun ih goyo sh dee.
Chiigleg uur amisgaltai gazariin haluun huiten unen aimaar.
Shono ni ch untaj bolohgui chiigteed holorood

MNED said...

хэхэ. хурдан монголдоо ирж тэрх халууныг мэдрээрэй.