Амьдралын тойрог

2010-09-05

Хүүхдийн парк

Өнөөдөр хүүхдийн паркт очлоо. Өнгөрсөн 6 сарын 1-нд, бас 7 сарын 8-нд нээгдэх байх гээд л олон хүүхэд хүлээсэн дээ. Хүүхдийн паркын шинэчлэлтийн ажил дэндүү удааширч байна гэсэн шүүмжлэл өрнөж байгаа. Олны гомдол,шүүмжлэлийг намжаах гэж энэ намар ажилуулж байгаа юм болов уу.
Хүүхдийн парк 35 га талбайтай. Хотын даргаар М.Энхболд ажиллаж байх үед 3 га газрыг нь хувийн компаниудад заржээ. Уг нь Японы Иточу корпораци хөрөнгө оруулалт хийж бүх тоглоомыг нь шинэчлээд өгье гэж амласан. Манай хүүхдийн парк 35 га талбайтай гэж япончуудад хэлж. Японы нөхдүүд хэлсэн хэмжээнд нь тохируулаад хүүхдийн паркыг шинэчлэх төсөл боловсруулжээ. Бүтээн байгуулалтын ажлаа хийх гээд газраа хэмжээд үзтэл 3 га талбай совх дутав. Хэлсэн үг, бодит байдал зөрсөнд дургүйцсэн Япончууд "Бид 35 га талбайд л төслөө хэрэгжүүлнэ" гээд гээдийжээ. Ийнхүү гоё парктай болох монгол хүүхдүүдийн аз дутав. Хүүхдийн паркыг шинэчлэх өөр багийг сонгохоор тендер зарлаж, монголын компани энэ төслийг авчээ. Гүйцэтгэгч компани 3 жил өнгөрсөн ч юу хийсэн нь тодорхойгүй байлаа. Энэ хугацаанд хүүхдийн паркын газрыг хувийн компанид зарсан байж магадгүй гэсэн хардлага улам их нэмэгдэв. Удтал дуншсаны эцэст хүүхдийн парк хагас дутуу гэсэн нээгдэв. 32 га талбайн дөрөв хуваасны нэг хэсэгт нь тоглоом суурилуулж, тохижилт хийсэн байна лээ. Шинээр суурилуулсан алсыг харагч нь хараахан ажиллах болоогүй гэсэн. Өмнөх алсыг харагч нь 30 метр байсан бол шинэ алсыг харагч 40 метрийн өндөр.

Агаарын дугуйн зам нь өмнөхөөсөө богино болчихсон юм шиг санагдав. Хуучин замыг нь будаад угсарсан юм биш байгаа даа? Бас галзуу хулгана тоглоомын зам нь яг хэвээрээ. Зам нь урт болсон байлгүй дээ найдаж байсан миний сэтгэлийг гонсойлгов. Бараг л хуучин тоглоомоо будаад ажилуулсан юм биш байгаа даа гэсэн хардлага гаргав. Мөргөлддөг машин ч бас яг хэвээрээ. Харин өмнө нь огт байгаагүй шинэ тоглоом нь энэ эргэдэг динозавр. Бас пингвин гэдэг карусель.
Далайн дээрэмчний завь гэдэг энэ тоглоомон дээр суусан хүмүүс орилж чарлаад сүйд болоод байна лээ. Нээрээ уушиг зүрх амаар гаргачихмаар юм шиг бололтой.
За, сансрын нислэг гэдэг энэ тоглоом бас зориг зүрх муутай над шиг хүн суумааргүй эд байна лээ
За энэ морин тойруулга нь.
Оргүйгээс охинтой нь дээр гэдэг билүү. 13 төрлийн тоглоом ажиллаж байна лээ.Огт хүүхдийн паркгүй байснаас... Дараа жилээс бүрэн ашиглалтанд орчих юм бол аятайхан л болох биз. Одоо туршилтын журмаар ажиллаж байгаа тул тасалбарын үнийг 50 хувиар бууруулж нэг удаа тоглоход дундажаар 2000-3000 төгрөг гэж байсан. Харин хямдралгүй бол нэг тоглоом дээр суухад л 5000-6500 төгрөг байх төлөвтэй. Тасалбарын үнэ нь арай л биш юмаа. 5000 төгрөгөөр 3 минут нэг аттракцион тоглоомд суух хүн байх болов уу даа.

4 comments:

dream said...

togloomnii vne bol arai bish bnlee... yuuwdee te?
6000aar ganz togloom geheer chin 12000aar 2hon togloom. tgd end chn zondoo togloom bgaa shd. tgejiisnaas gertee yum hum avjiisan n havigui dr kk

Мишаа said...

Mmmmmmmm humuus yariad bsan ajillaj bgaa ni unen bjeee.ochij togloe bz ;-)

MNED said...

to DREAM>Togloom denduu unetei. Arai ch dee.tiimee.

MNED said...

to Misha> 9 sariin 14 hurtel huuhdiin park turshiltiin juramaar ajillah suragtai baisan.