Нэг шинэ ажлын санал надад ирэв. Энэ ажлаа орхиод шинэ ажил эхлэх үү? Эсвэл шинэ саналаас татгалзаад одоо эрхэлж байгаа ажил албаа цааш нь үргэлжлүүлэх үү? Өмнө нь их эрч хүчтэй , асуудалд зоригтой хандаж, хэнээс ч зөвлөгөө авахгүй бие дааж шийдвэр гаргадаг байлаа. Харин энэ удаа нэг шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж тээнэгэлзээд л байна. Магадгүй хашир сууж байгаа нь энэ юм бол уу? Дээр үед 4 жилийн онол гээд л сүрхий юм бичиж байлаа. Нэг ажлыг 4-ээс дээш жил хийгээд ирэхээр дадлагажиж гаршдаг сайн талтай ч шинэ зүйл санаачлахдаа тааруухан болдог энэ тэр гээд л.. бла бла гээд блог дээрээ сараажич өгсөн. Өнөөх 4 жилийн онолоо баримтлах юм бол шинэ орчин, шинэ хамт олон дунд орж үзмээр ч юм шиг... За тэгээд хүмүүсээ та нар юу гэж бодож байна аа? Ажил албаа солихдоо ямар факторыг хамгийн их харгалзаж үздэг вэ? Бодол санаа ч салаа замын уулзвар дээр ирчихээд л эргэлзэж тээнэгэлзээд л байна шүү.
3 comments:
Kkk unendee bi barag ajil hiij uzeegvi bhoor medeh yum algoo.Ooroo yu gej bodoj bn ateriigee l dagasan ni deer bhooo
to Mishaa>bayarllaa. harin bodood l bna.
Ер нь сайн бодож тунгааж байж шийдэх асуудал юм байна лээ шүү наадах чинь. Жил хагасын өмнө би яг наад зам дээр чинь байсын. Учиргүй л юмыг шалгуур, тооцоолуудаар дүгнэдэггүй хүн гээд сэтгэлээ дагасан. Одоо нээх буруудсан юм байхгүй л дээ. Гэхдээ л хүн ямар соёлтай газар очихоо эхлээд жаахан ч болов судлах хэрэгтэй санагдсан. Ажилчид нь хэр сэтгэл ханамжтайн, дарга нар нь хэрхэн шийдвэрээ гаргадаг инээ тэрээ гээд байгууллагын соёлынх нь талаар барагцаатай болсон нь дээр байх шүү. Тэгэхгүй бол очоод шоконд орно шүү.
Life is a journey,
Not a destination,
There are no mistakes,
Just chances we’ve taken...
Шийдвэрт нь амжилт хүсье.
Post a Comment