Амьдралын тойрог

2010-12-03

ДОХ-ын шинжилгээ

12 сарын 1-нд дэлхий нийтээрээ ДОХ -той тэмцэх өдрийг тохиолдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд очиж ДОХ-ын шинжилгээ хийлгэв. kkk
Гэхдээ энэ өдрийг тохиолдуулан зориуд ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн гэвэл арай л өрөөсгөл болно л доо. MNED миний бие 2 дахь эх орон руугаа явах болж визний анкет бөглөв. Бүрдүүлэх материал дотор нь 3 сараас дээш хугацаатай явах хүн ДОХ-ын шинжилгээ хийлгэж хариуг нь авч ир гэсэн зүйл байна. ДОХ-ын вирусийн халдвартай гадаадын хүн бол энэ улсын хилийн дээс алхахгүй бололтой гэсэн дүгнэлтийг хувьдаа гаргав. 12 сарын 1-нд өглөө ХӨСҮТ-д очлоо. Сайн дураараа шинжилгээ өгч байгаа хүмүүст  үнэ төлбөргүй . Харин гадаад явах, сургуульд орох, гэрлэлтээ батлуулах гэж байгаа хүмүүс тодорхой хэмжээний төлбөртэйгээр шинжилгээ хийлгэж байгаамаа. За үүнийг ч нуршаад яахав. ДОХ-ын шинжилгээ өгч байсан хүмүүс  бол наад захын иймэрхүү зүйлийг мэдэх биз.
Кассанд нь очиж мөнгөө төлөөд, эмчээс шинжилгээ хийлгэх жижигхэн хуудас аваад  сувилагчийн өрөөнд орж цусаа өгөв. Маргааш өдрийн 2 цагаас хойш ирж хариугаа сонсоорой гэв. 
12 сарын 2. Ажлынхаа завсар зайгаар нь эмнэлэг рүү харайлгаж шинжилгээний хариугаа авлаа. Чи "эрүүл" гэж эмч хэллээ. Бичгийг нь аваад үзлээ. "НЭГАТИВ" гэсэн тод улаан тамга алгын чинээ цаасан дээр дурайж байна. Бичгээ өвөртөө хийгээд эргээд ажил руугаа гүйх гэснээ гэнэт зам хазайж ангийнханы төлөө үйл ажиллагаа явуулдаг нэг төрийн бус байгууллагаар шагайв.  Ер нь манай ангийнханы талаар анхаарал тавьдаг төрийн бус байгууллага гурав байдаг гэж сонсож байсан юм. "ХАМТДАА" төвийн босго давав.
Очсон чинь ганцхан залуу сууж байна. Компьютерийн ард юм бичээд ухаан алга. Танилын нүүр халуун гэж. Хүүе, ингээд хүрээд ирдэг нь юун сайн юм бэ? гээсээр тэр ажлаасаа хөндийрч бид хууч хөөрөлдөв. Хамтарч ном хум гаргах мэтээр ажил хэрэгч яриа өрнүүлээд би явах боллоо. Хүүе чи бэлгэвч авах уу? Манайд японоос тослог ихтэй бэлгэвч, бас гельтэйгээ ирсэн гэв. Хүн юм өгч байхад авахгүй байлтай биш. Үнэгүй юманд нугасгүй гэдэг үг байдаг даа. Анх удаа л иймэрхүү байгууллагад ирж байгаа болохоор сандарсаных уу? юу болсон?  Миний гарт өгсөн бэлгэвчнүүдийг газар унагааж орхив. Хоёулаа өнөөхөө түүж авав. Энд бас ДОХ-йн түргэвчилсэн тест байдаг юм билээ. Хурууны өндөгнөөс дусал цус авч түргэн оношлуур дээр дусаагаад л 15 минутын дараа хариу нь гараад ирэх юм. Хэдхэн минутын өмнө Халдвартын эмнэлэгээс өгсөн хариутай яв цав таарч ижилхэн хариу гарав. "Чи зүгээр байна оо" гэх.  Юм хөгжих сайхан юмоо. ;) Хариу нь ингэж хурдан гардагийг нь мэдсэн бол шууд л энд ирдэг байж гэж бодов.  За 12 сарын эхний 2 өдрийг иймэрхүү байдлаар л өнгөрүүллээ. Одоо 12 сарын 3-нд визний анкетаа бөглөнө доо.

5 comments:

dream said...

ahiad oros?

MNED said...

dahiad l tiishee

Anonymous said...

ter odor n minii torson odor bolsiin bn hehe. baahan belgebch unagadg odor chin hh

Anonymous said...

ter odor n minii torson odor bolsiin bn hehe. baahan belgebch unagadg odor chin hh

MNED said...

to It's my life> tiim uu? Ongorson ch gesen torson odriin mend hurgey. Blog deeree minii torson odor nijger bolson geed bicheegui bolohoor chini bi medehgui bnaa.kk