Амьдралын тойрог

2010-12-09

Ядам хуруу...

Ойрдоо амжуулах ажил ихтэй. Өдөр хоног ч яаж өнгөрсөнийг анзаарсангүй. Ямар ч байсан амжуулая гэсэн ажлаа хийж барав. 12 сарын 7. Мягмар гариг. Ядам хурууны хумсны орчимд арьс сөрчихсөн байхаар нь тэсэхгүй хуулаад хаясан.12 сарын 8. Лхагва гариг. Өглөө сэрсэн чинь нөгөө муу арьс нь сөрчихсөн байсан ядам хурууны орчимд час час хийж чимчигнэж өвдөөд хавдах янзтай. Одоогоос олон жилийн өмнө энэ ядам хуруу бас л иймэрхүү шалтгаанаар үрэвсэж "ганц хуруудах" гээч зүйл нь болж билээ. Эргээд бодож байхад 2002 эсвэл 2003 он байх. Өнөө цагийн алдарт блогчидтой чухам "ганц хуруудсан" үедээ л танилцаж байсан билээ. Тухайн үед надтай танилцаж байсан "ангийн" нөхдүүд одоогийн алдарт блогчид намайг хуруугаа бинтээр боосон байсныг минь тодхон санаж байгаа буй за. За эрт галавын үеийн дурсамжаа орхиод энэ цаг үедээ буцая. 
Ядам хурууны хумсны орчим чимчигнээд хавдах янзтай байхаар нь дахиад л "ганц хуруудах" гэдэг гайтай зүйл тохиолдох юм биш байгаа гэж санаа зовнив. Ер нь хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор нэг л хэвийн биш болох гээд байгаа хурууныхаа талаар бодохгүй байхыг хичээв.  Өдрийн цайны цагаар хуралтай гэсэн зар мессенжерээр ирэв. Цайны цагаар хурал хийнэ гэж юу байхав. Захиралын туслах намайг явах гэж байгааг хүн амьтанд зарлаад сенсаац дэгдээгээд хаячиж. Хурал гэсэн нэрийн доор хундага виски хувааж ууцгаав. Хүн амьтан харчихна гээд сэрэмжилж албан тасалгааныхаа хаалгыг дотроос нь цоожилов. Орчлон хорвоо их ёжтой юмаа. Хамт булагнасан хүмүүс маань бүгд хүүхнүүд. Тэр дунд би л ганцаараа боожгойтой нь. Ер нь бол ажил дээр хаашаа л харна хүүхнүүд, эмэгтэйчүүд олон. Миний дэргэд хэдэн мянган бүсгүй байсан ч надад...
Миний stra8 найзуудын дотор эмч мэргэжилтэй хүн хэд хэд байдаг юм. Нэг найз руугаа утасдаад ядам хуруу хавдчихлаа яах вэ? Ядаж байхад найз нь аян замд гарах гээд байдаг.Тэгээд одоогоор нэг их ноцтой юм болоогүй тул харъяа дүүргийнхээ, эсвэл аль нэгэн хувийн эмнэлэгт очилтой биш. Чи эмч хүн байна даа. Туслаарай гэж гуйх, шаардахын завсараар хэллээ. Өнөөх маань утасны цаанаас: Би бага зэрэг ханиад тусаад ажилдаа яваагүй гэж байна. Эмч хүн ханиад тусах шалтгаанаар ажилдаа очоогүй гэх үгийг сонсох бас сонин л юм байна лээ. Гэхдээ хүн юм чинь өвдөх үед гарч л таарна. Эмч байлаа гээд ямар тусгай дархлаатай байх биш гэж дотороо бодож суулаа. Эмч найз маань Анагаах Ухааны Их Сургуулийн мастерт сурдаг юм. Би үдээс хойш 15 цагт сургууль дээрээ очно. Тэр үед чи хүрээд ир. Наад дээр чинь тос түрхээд зүгээр болгочихно. Надаас тос авчих гэж байна. Ok гэсэн хариуг би өгөв. Ингээд 15 цагт Анагаах дээр очлоо. Үүдээр нь яваад орсон чинь дүүрэн цагаан халат өмссөн охид залуус. Сургуулийн коридороор явж байтал цонхны тавцан бараадаад анатомын ном дэлгээд сууж байгаа оюутан охин, хэсэг бүлгээрээ тойрч зогсоод химийн томъёо бие биенээсээ асуусан цагаан халаттай хөөрхөн банди нар дүүрэн. Ер нь л анагаахын хичээл хүнд, хэцүү гэдэг үнэн бололтой. Хичээлээ сайн давтахгүй л бол хэд дүгээр ч курсээсээ хасаад, сургуулиас нь хөөчихдөг юм гэнэ лээ. Ер нь энэ цагаан халат өмссөн хүмүүс секси харагддаг юм шиг санагдаад явчлаа.  Миний хоёр нүд өөрийн эрхгүй л сканерийн ажлаа хийгээд унасан. Хажуугаар зөрж байгаа ирээдүйн эмч залуусыг хэсэг ажив. Харин өнөө уулзах найз маань цагаа баримтлаагүй тул бага зэрэг бухимдав.Би:
-Чи хаана байна? Би танай сургууль дээр ирчихлээ гэхэд тэр:
-Зам түгжирээд... Нэлээн хол байна. 
-Чи сургууль дээрээ ирэх юм уу?
-Заавал сургууль дээрээ очих ажилтай. Чи хүлээж бай.
-Өө? Чамайг хүлээж чадахгүй нь ээ. Манай гэрт орой хүрээд ир. Би эртхэн харихгүй бол болохгүй.  Маргааш явах тул чемоданаа баглахаас эхлээд хийх ажил байнаа.
-За тэгвэл би орой гэрт чинь очноо
Орой гэртээ сууж байтал хаалга тогшив. Эмч найз маань гэрт хүрээд ирэв. Ээж хоол аягалж өгөөд л... Угаасаа энэ str8 найзыг маань манайхан сайн мэднэ. Манай аав, ээж, тэдний эцэг эхийг ч мэднэ.  Хууч хөөрч сууж байгаад өнөө найз маань авгай авсан тухайгаа хэлэв. Манай аав, ээж хоёр:
-Одоо ч гэрлэж, авгай хүүхэд авах цаг чинь аль хэдийнээ болсоон. Одоо л гэрлэхгүй бол оройтох нь. Манай энэ байхгүй ээ. Хэзээ авгай авах гээд байгаан. Бүү мэд гэж миний талаар хэлж байна. Бла бла.
За тэгээд эмч найзтай байх сайхан юмаа. Хавдсан хуруугаа би харуулав. Өнөөх чинь цүнхээ ухаж байгаад нэг тос гаргаж миний хуруун дээр түрхээд дараа нь бинтээр боож өгөөд явлаа. Хаа холоос надад тус болох гээд хүрээд ирсэн сэтгэл нь сайхан юм даа. 
12 сарын 9. Ашгүй хавдаад байсан ядам хуруу ядах юмгүй эдгэрчээ. За ингээд чемоданаа үүрээд замд гарлаа. Нөгөө л нэг очдог газраа очно. Гэхдээ дассан газрын даавуу зөөлөн гэдэг үг бий.

5 comments:

dream said...

yaahgeeeel jil bolgon eh ornoosoo bultaj zugtaad orgood oros ruu yavaad bdiimde :P

MNED said...

to DREAM> Orost ochij shine jil temdegleh gej bnaa.

thinking out loud said...

ямар тос байсан юм бол?

Unknown said...

Ямар тос вэ туслаарай

MNED said...

Yanaa aa? Ter tosnii neriig ni odoo sanahgui bnaa.