Сургуулийнхаа хоолны газар орж үдийн хоол идэв. Манай сургуулийн цайны газрын хоол нэг иймэрхүү. Подносоо бариад өөрөө сонгоод авдаг юм. Би энэ удаа 1-р хоолонд нь шөл, 2-р хоолонд нь төмсний нухаш+шницель соустай авчлаа. Уух юм нь сок. Гурилан бүтээгдэхүүнд дуртай юм болохооро дотороо жимсний чанамалтай, нөгөө нь аарцтай боов. Нийлээд 132 рубль. Хямдхан байгаа биз. Ядуу оюутны өдрийн хоол нэг иймэрхүү хэхэ. За энэ хоол унд ч яамай. Өнгөрсөн бямба гаригт өвлийн амралтаараа монгол явах гэж байгаа хоёр оюутан хүүхэд тосож гэртээ нэг хонуулав. Нөгөө хоёроо тосох гээд онгоцны буудал дээр очлоо. Техникийн шалтгаанаар онгоц нь Москвад цагаасаа хоцорч Онгоц хүлээж байх зуураа хийх юмаа олж ядаад баахан о нисэх буудлын хүлээлгийн залаар нь холхив. Аргаа бараад хүлээлгийн заалны сандал дээр нь куртикээ тавьж байгаад хэсэг унтаж нүдний хороо гаргалаа. Шөнө дөл болсон хойно онгоц нь газардав. Нөгөө хоёроо аваад такси барих гэж баахан юм болов. Шөнө болсон тул такси нь үнэд ороод. 1000 рубль-ээс буухгүй. Ашгүй нэг Азарбайжан жолооч нисэх буудлаас манай гэр хүртэл 800 рубльд хүргэж өгч болно гэхээр нь суучлаа. Энд нээрээ тээврийн зардал, тэр тусмаа такси мангар үнэтэй шүү. Өнөө хоёр маань ч онгоцоо хүлээгээд бас баахан өлсөж ядарсан хүмүүс. Шөнө 3 цагт гэртээ ирээд хөргөгчинд байсан бэлэн банш чанаж өгч гэдэсийг нь наашлуулаад шөнө 4 цагт унтав. Өглөө нь 11 цагт өнөө хоёроо сэрээлээ. Сэрэхээс нь өмнө бас гоймонтой шөл хийчихсэн байсан юмаа. За тэгээд орой 19.40-д Монгол руу хөөрөх онгоцонд суулгах гэж өдрийн 14.30-д өнөө хоёроо дагуулаад гарлаа. Онгоцноос нь хоцроохгүйн тулд эрт гарсан ухаантай. Явсаар байгаад Шереметьево-ийн F терминал дээр очоод харсан манай МИАТ-ын онгоц бас цагаасаа хоцорно гэнээ. Берлинээс 18.40-д ирэх онгоц байдаггүй. Берлинд цас ороод нислэг саатсан юм байх. За нөгөө хоёроо ямар ч байсан онгоцоо ирэхээр нь суучихаарай гээд би гэртээ харилаа. Ашгүй таньдаг өөр хүн бас монгол руу явж байсан болохоор өнөө хоёроо захилаа. Сураг сонсохноо 19,40-д Монгол руу хөөрөх байсан онгоц шөнийн нэг цагт Москвагаас хөөрсөн сурагтай. Нисэхээс ирээд яагаа ч үгүй эрт орондоо ороод нам унтлаа шд.
За шинэ жил болох гээд байдаг. Энэ жил шинэ оныг хэрхэн угтдаг юм билээ гээд л бодоод байна шд. Шинэ жилийн үеэр над руу Оросын өөр хотод байдаг нэг хуурай дүү маань ирэх гээд байдаг... За оюутны амьдрал нэг иймэрхүү. Эргээд оюутны амьдралынхаа хэмнэлд орсон чинь гого байна аа
За шинэ жил болох гээд байдаг. Энэ жил шинэ оныг хэрхэн угтдаг юм билээ гээд л бодоод байна шд. Шинэ жилийн үеэр над руу Оросын өөр хотод байдаг нэг хуурай дүү маань ирэх гээд байдаг... За оюутны амьдрал нэг иймэрхүү. Эргээд оюутны амьдралынхаа хэмнэлд орсон чинь гого байна аа
7 comments:
hey ta messengert haragdahaa baijee?
I am glad you are enjoying
Mmmmm naad nariinn boobiig hini harsan shuls asgarhneee he he
neeree l russia ortog ondortei deer ni teevriin zardal bas ondor shuu ;-)
Ongots h yahav hotsordog l bh gehdee ovol,,,
bagon bol saihan hotsrono shde.Bi suuld irkutsk t surj bhad mongol ireh gej uil tamaa uzdeg bj bilee.Naushka deer mongoliin bagon tolgoi hotsorj irne,,,, za tegeed ta heluultgvi medej bgaa biz dee.
soninoos tegeed nutgaar sonin saihan yu bna........
to Khan>naiz ni bainga messengert oroh bolomj algaa.
to WildandFancy> thank you
Misha>Oros ornoo sanaj bna uu?
sanaj bnaaaa ;-)
Post a Comment