Ганцаараа явж сураагүй биш. Энэ удаа ганцаараа шахуу аялалд явсан. Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатараас 400 км-ын алсад байдаг нэг жижигхэн газар очоод ирлээ. Ирэх очихын 800 км болж байна уу даа. Улаанбаатараас Дархан орох хот хоорондын автобусанд суучихлаа. Гар утсан дээрээ хадгалсан хэдэн дуугаа сонсоод явж байтал нэг мэдсэн Дарханд ирчихлээ. Дарханд өнгөрсөн жил очиж байсан болохоор одоо нээх сонин биш байна оо. Дарханы "Бирж"-ийн орчимоос жинхэнэ хөдөө газар хүргэж өгөх унаагаа олж суув. Японы суудлын хөнгөн тэрэг зорьсон газар минь хүргэж өгөх боллоо.
Манайхан гадаад үг хэллэгийг монголжуулахдаа гарамгай шд. Машины конусыг нь хоонс, аккумуляторыг нь хумлятор, радиог араажуу гэх мэтээр. Үүнд нээх ч буруу юм байхгүй л дээ. Жишээ нь амортизатор гэдэг үг байна. Манайхан амаржаа л гэнэ. Санаа нь бол тун зөв. Энхэл дохол, бартаатай замыг туулахад амортизатор гуай ачааны хүндийг хүлээж үүргээ гүйцэтгэнэ дээ. Гэтэл Дарханаас суусан машины амаржаа (амортизатор) нь замын турш амар заяа үзүүлээгүй шд. Хөдөөний шороон замаар явж байтал амаржаа нь хуга үсэрдэгийн. Бартаат зам дээр тас няс хийтэл дуугараад л доодохоо цохиод явсан. Жолооч хархүү ч үүнийг нээх тоож байгаа юм алга. Бартаан дээр тас хийлгэх болгонд Японд торго шиг замаар явдаг машины амаржаа нь манай хөдөөгийн замд тэсэхгүй юм гэж тайлбарлана.
Байгаль гэж янзтай гоё байна аа. Хаашаа л харна ой хөвч, галуу шувуу, дэлгэсэн хивс шиг том тариан талбай харж нүдээ баясгаж явлаа. За ингээд Дарханаас цааш машинаар 5 цаг явж байж орой нар жаргасан хойно хүрлээ. Машины жолооч надаас очих айлын маань асуув. Очих айлаа хэлтэл гэрийнх нь гадаа намайг буулгав. Очсоны маргааш ой модонд гарч жимс түүх төлөвлөгөөтэй байсан боловч тэнгэр уйлагнаж төлөвлөгөө нурааж орхив. Гэхдээ алзахгүй ээ. Их борооноос өмнө ойр хавийн уул хадаар нь зугаалаад амжсан.
Сумын төв нь нэг иймэрүү.
Бугийн зураг сийлсэн чулуун хөшөө. Нутгийнхан ч үүнийг буган чулуу гэдэг юм билээ.
Бага сага мойл түүж идсэн шд.Очсон айлынхан ид, уу гэж хоол ундаар шахна. Би заримыг нь барахгүй бантаад.... Нутгийн хүмүүс өөрсдөө бүх хүнсний ногоогоо тарьж ургуулдаг болохоор 100 хувь натурал хүнс хэрэглэв. (За муу хүн идсэн уусанаа гэдэг. Энэ талаар цааш нь үргэлжлүүлэхгүй байсан нь дээр)
Ирсэн гийчин буцдаг юм болохоор эргээд УБ руугаа явах цаг боллоо. Буцах замд бас бага зэрэг адал явдалтай. Дархан руу Delica хөлөглөж буцах болов. Надаас гадна 3 эмээ, бага насны хүүхэдтэй гэр бүлийн хосууд, Дархан орж эмнэлэг бараадах зорилготой, бие нь чилээрхсэн нэг хөгшин. Дөнгөж хөдлөөд хол явж шальсангүй DELICA унтарчихав. Хөдөлгүүр нь соляркаа сорж авч чадахгүй байна гэсэн онош тавьжээ. Жолооч хархүү машинтай хэсэг зууралдаж байж арайхийн асаалаа. 10 гаран км газар яваад машин дахиад л унтарлаа. Өчигдөр авсан түлш элдэв юмны хольцтой байснаас болж машин ингэж байна гэдэг оношыг жолооч хархүү энэ удаа хэлэв. Эхнэр хүүхэдтэйгээ явж байсан залуу замаар явж байсан өөр машинд гар өргөөд цааш унаагаа сэлгэхээр болов. Дарханы эмнэлэгт үзүүлэх гэж байгаа хөгшин ч бас гэр бүрийн 3-тай хамт замаар явж байсан хөнгөн тэргэнд чихээд орчихлоо. Одоо би, жолооч, өөр гурван эмгэнтэй хээр зам дээр үлдэв ээ хөөрхий. Цахилгааны утасыг амандаа хийж, шүдээрээ холбоод өөрөө үхдэг баатар шиг л манай жолооч хөдөлгүүр рүүгээ шургаж ороод амандаа машины тостой гуурс хийгээд ямар нэгэн зүйлийг сороод, тэгсэнээ үлээгээд л түмэн янзийн аргаар оролдож байна аа. Гэтэл манай машины 4 хүнийг аваад урагшаа явсан суудлыг машины жолооч өөрөө ачааны машины кабинд суучихсан ирж явна. Учирыг нь асуутал бензин нь дууссан юм гэнэ ээ. Биднийг хаяж явсан хүний хүмүүс ердөө ганц давааны цаана л зогссон ажээ. Ингэж байтал ашгүй жолооч машинаа асааж чадав. Үнэхээр ганц давааны цаана бензингүй болсон өнөөх суудлын хөнгөн тэрэг зогсож байлаа. Бидний хараад тэд гараараа даллаж байна. Суудлын машин руу шилжиж суусан эмнэлэгт бараадах хөгшин эргэж бидэнтэй нэгдэв. Харин эхнэр хүүхдээ дагуулсан өнөө залуу эргээд сууя гэх нүүргүй гэдгээ мэдэрч байгаа бололтой. Ирж уулзахдаа манай хүүхдийн цамц байна уу? гэж нэг асуучихаад, байхгүй гэх хариу сонсоод эргээд бензингүй машин руугаа алхсан шд. Бодвол тэд бензинтэй болж араас Дарханд очсон л байлгүй. За ингэж нэг юм Дарханд ирлээ. Замдаа саатаагүй бол Дархан хотод эртхэн очих байлаа. Даанч саатсан болохоор үдээс хойш Дарханд буув. Уг нь эртхэн Дарханд очсон бол би тэндээсээ Эрдэнэт хот явж дэмий тэнэх төлөвлөгөөтэй байв. Дарханд ирсэн хойноо Эрдэнэтэд гэр нь байдаг таньдаг хүүхэд руу утасдав. Өнөөх маань УБ орж Нарантуул захаас юм цуглуулах гэж байна гэв. Цаг агаар асуусан чинь Эрдэнэтэд бороо орж байна гэнэ. Би богино шорт, футболкатай замд гарсан юм. Ингээд энэ удаа Эрдэнэт руу явахаа болиод Дарханаас УБ руу явлаа.
6 comments:
hehe saihan yavsan baina oo. ochison gazarchin haanah be shariin gol uu orhon uu oor?
Shariin gol bol yaavch bishee,
Hamaataniidaa ochsiimuu?
Bi bodohdoo angiinhaa neg naiziind ochson baih tee.
to Findernz>Selenge aimagiin negen sum
to Eldevasuult> Angi naiz bishee. Ih surguuliin naiz
нээрээ ингэж ганцаараа аялмаар санагддаг болсон
to Falcon> Ингэж аялах нэг бодлын их зүгээр юм байна лээ
Post a Comment